30 September 2008
Куприны өгүүллэгүүд
Дахиад 2 өгүүллэг толилуулж байна. Шууд линкийг нь өглөө.
№1. Чудесный доктор
№2. Куст сирени
Уншаад үзээрэй, харамсахгүй.
№1. Чудесный доктор
№2. Куст сирени
Уншаад үзээрэй, харамсахгүй.
Labels:
library
Статистика
Ажиглаад байхад өглөө ажилдаа ирээд хэсэг нөхөд энэ хаягаар зочилох юм. Ажил тарахын алдад бас ирц сайжирна. Өдрийн цайны цагаар мөн адил.
Анх сарын өмнө өдөрт 5-6 хүн ордог байсан, одоо шууд хандаж орж буй хүний тоо 20 гараад байгаа. Та бүхэнд баярлалаа барилаа гэж шальчигнах гэсэн юм биш. Зүгээр л тоон үзүүлэлтүүд шүү.
Анх сарын өмнө өдөрт 5-6 хүн ордог байсан, одоо шууд хандаж орж буй хүний тоо 20 гараад байгаа. Та бүхэнд баярлалаа барилаа гэж шальчигнах гэсэн юм биш. Зүгээр л тоон үзүүлэлтүүд шүү.
Labels:
blog
Санал асуулга дуусч байна
<Танд энэ блог таалагдаж байна уу?> болон <Гэрийн утасруу чинь залгачихаад "чи хаана байна?" гэж асуусан хүнд юу гэж хариулах нь тохиромжтой вэ?> гэсэн 2 санал асуулгын хугацаа өнөөдрөөр дуусаж байна. Цааш сунгахгүй, шинэ асуулга тавих болно. Иймд <Новшийн блог байна> гэж хэлж амжаагүй нэгэн нь яарагтун.
Labels:
survey
29 September 2008
Далд сурталчилгаа
MCS болон охин компаниуд нь хаяг үнэгүй хийж өгдөг юм уу, барааг нь борлуулж буй газруудад хөнгөлөлт эдлүүлээд хаягийг нь ийм болгодог юм уу, бүү мэд. Өнгө үзэмж муу, нэгэн төрлийн самбарууд нь архи, пиво далд сурталчилхаас гадна хотын өнгийг бууруулж байна. Сурталчилгааг хорих нь юу юм, гэхдээ хэмжээ хязгаар бас баймаар. Тэгэхгүй бол хаашаа л харна эсвэл Coca-Cola, эсвэл Хараа, эсвэл Сэнгүр, эсвэл Tiger. Танил дүр зураг байгаа биз? Нэг үгээр - 3,14пец.
28 September 2008
27 September 2008
102 тоотод юу байгаа вэ?
Кипа гэж юуг (эсвэл хэнийг) хэлээд байгааг ёстой бүү мэд. Бодвол товчлол байх. Харин "Шит" гэдэг үг оросд ч тэр, монголд ч байхгүйг баттай хэлье. 102 дугаар өрөөнд 2 янзын зүйл байж болох талтай.
№1: Кипа-гийн щит буюу хяналтын самбар ч юм уу нэг тиймэрхүү зүйл (нэг үсэг алдаа л биз).
№2: Кипа-гийн shit (англи үгийг монголоор бичээ л биз).
№1: Кипа-гийн щит буюу хяналтын самбар ч юм уу нэг тиймэрхүү зүйл (нэг үсэг алдаа л биз).
№2: Кипа-гийн shit (англи үгийг монголоор бичээ л биз).
Labels:
inscription
26 September 2008
25 September 2008
Бүтээн байгуулалт
Зуунмод хотруу Улаанбаатарын зүгээс ордог зам дээр том хаалга барьж байна. Барилгын ажил нар жаргасан хойно ч үргэлжилсээр. Үүнд миний бодлоор хоёр шалтгаан байж болно.
1-рт: Найзууд төрөлх хотынхоо төлөө илүү цагаар ажиллаж байна (магадлал бага хувилбар).
2-рт: Найзууд урьдчилгааг нь аваад идчихсэн, гэрээт хугацаа нь дөхөөд илүү цагаар ажиллаж байна (магадлал өндөр хувилбар).

Fuck the rain
Артемий Лебедевийн шинэ бүтээл таалагдлаа. Линк дарж сонирхоно уу. Мөн дэлгүүрээр нь зочилж болно.
Labels:
art. lebedev
24 September 2008
Шугамнаас хасмаар байна
1-рт: Троллейбус.
Шалтгаан: Явж өгөгхгүй, дээрх эвэр нь салаад нам зогсчихно. Өвөл хөлдөөгч, зун зуух л гэсэн үг.
Давуу тал: Экологид хор хөнөөлгүй, хямдхан.
2-рт: Микроавтобус.
Шалгаан: Аюулгүй байдал - (_|_). Үйлчилгээний харьцаа - (_|_). Үхэх гэж буй юм шиг зай л гарвал чихдэг. Ихэнхийнх нь хорт хийн ялгаралт нормоос их.
Давуу тал: Гэр хороололын гудамжаар давхиад ч болов зорьсон газарт чинь богино хугацаанд хүргэж өгнө.
3-рт: Том автобус (бүгд биш).
Шалтгаан: Жинхэнэ экологийн дайсан. Зарим нь том л болохоос биш замын хөдөлгөөнд оролцох арга барил нь микроавтобустай адилхан.
Давуу тал: Билет авахгүй туулайчилж болно. Троллебусаас хурд сайн (мэдээж микрог яаж гүйцэх билээ).

on the road
Hot!
Үндэсний татварын албаны вэбийн файл татах хэсэгт орлоо. Бүх файлууд нь 06.07.2007 гэсэн огноотой боловч hot! гэсэн тодотголтой юм. Зураг нь энэ:Жил өнгөрчихөөд байхад ацаараа hot! байдаг юм бэ?!
(Мэдээлэл ирүүлсэн Амараа)
(Мэдээлэл ирүүлсэн Амараа)
23 September 2008
Залхаан цээрлүүлэлт
Аль дээрээс хойш нэг мэдээлэл тавих гээд зав болохгүй яваад байлаа. 09 сарын 13-ны хагас сайны өглөө Аэрофлотын онгоцоор ирэх Лебедевийн машины сэлбэг бүхий чемоданыг авахаар 6.15-д УБ-т буух нислэгийг 2-лаа тослоо. Хүнд хэдэн цаас атгуулаад дайчихсан байх гэсэн чинь ачааг карго-д өгсөн нь нисэх буудал дээр очсон хойно тодорсон. МИАТ, Аэрофлотын ачаа хариуцсан ажилтнууд нэг нэгрүүгээ бөмбөгө өшиглөх мэт 2-3 явуулсны дараа карго ор гэж зандарлаа. Тушаалыг биелүүлж ачаа, шуудан үйлчилгээний цогцолборын үүдийг сахиж эхлэв. Цаг 8 дөхөж байв.Энэ газарт хагас сайны өглөө ээлжийн жижүүр, 2 хамгаалагч л байдаг юм билээ. Гаалийн жижүүр гэж нэг хүүхэн агуулахад суух боловч ачааг өгөх эрхгүй, ажилтнуудыг хүлээж тэнд давхар манаач хийдэг шинжтэй (гэхдээ хэдэн үг солих зуур мань хүнээс чухал хүн байхгүй гэлтэй): "Хагас сайн өдөр ер нь бол ажилладаггүй, гэхдээ та 2 туйлын азтай улс байна, өнөөдөр ажиллаж магад" гэсэн үг дуулаад хүлээгээд байлаа. Ачаа аль хэдийн буугаад агуулахад ирсэн, зөөсөн залуу нь шинж тэмдгээрээ таарах чемоданыг байна гэсэн ганц гэгээтэй мэдээ дуулгалаа. Ер нь ийм дамжлага дамжиж карго-гоор ирсэн ачааг авдаг юм байна:Бидэнд одоо гаалийн байцаагч л дутаад байдаг. Цаг 9.30. Лебедевийн тэвчээр алдарч: "Да приходите-же вы суки на работу во-время" г.м. хараал амандаа бувтнаж эхлэв. Гаалийн жижүүр хүүхэнг нэг чухал залуу солилоо. Түүнээс "9 өнгөрчихлөө, ачаагаа авч болох уу?" гэсэн чинь "өнөөдөр хагас сайн өдөр, ажилтнууд 10.30 гээд ирэх байх" гэж авсан. За тэгээд хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. Хийх юм олдохгүй, сүлдээ хөөрч бууж буй онгоцны зураг дарж эхлэх шив дэ.11 өнгөрөөгөөд бүлэг сүрэг улс ирж ачаа олголт эхэлсэн. Тэнд бид 2-оос гадна дахиад 3-4 хүн ачаа авахаар ирсэн байв (арай туршлагатай улс байна билээ, 11 дөхүүлээд ирсэн). Чемоданд сэлбэг байгааг дуулаад татвар авах гэж нэг оролдсоноо, за яахав, 1000$-оос бага өртөгтэй юм байна, хувийн эд хогшил гэж ойлголоо гэж харж үзлээ. Гэхдээ өргөдөл бич, паспортоо хувилж ир гээд 2 давхарлуу цөлөөд амжиж байгаа юм. Хамгийн сүүлд чемоданы боодлыг тайлуулж, доторхийг нь хараад (рентген нь хаачсан юм бол?) ачаагаа ав гэсэн. Цаг 12 болж байв.
Labels:
art. lebedev,
organization
Subscribe to:
Posts (Atom)