31 December 2008
30 December 2008
Чаддаг юм бол уншаарай 7
За өнөөдөр та нар үүнийг унших гээд оролдоод үз:
Rgbw tbxnay wgbw.
Тусламж: keyboard
P.S: Дээрх өгүүлбэр нь миний мэддэг түргэн хэллэгээс хамгийн хэцүү нь байх. Хурдан 3 хэлэх гээд үзнэ биз.
Rgbw tbxnay wgbw.
Тусламж: keyboard
P.S: Дээрх өгүүлбэр нь миний мэддэг түргэн хэллэгээс хамгийн хэцүү нь байх. Хурдан 3 хэлэх гээд үзнэ биз.
Labels:
read if you can
510, 599 чад
Ноёд хатагтай нараа!
Mobicom анхдагч операторын үйлчилгээ 12.31-ний өдөр уламжлал ёсоороо "маш сайн" байх нь тодорхой болж байна.SMS хэлбэрээр сануулж, уучлалт гуйж буй нь бас яамай да. Урд нь таг дуугуй сүлжээгээ нураадаг байсан шүү дэ. Ахиц дэвшил, хөгжил цэцэглэлт явагдаж л байна.

phone
29 December 2008
Эмийн санд
Би нэг зүйл ер ойлгохгүй юм.
Эмийн санд эмч биш эм зүйч мэргэжилтэй хүн ажилладаг юм шүү дэ. Тэр хүн эмчийн рецептийн дагуу юм уу өөрийн чинь хэлсэн эмийг олгох үүрэгтэйгээс бус зөвөлгөө өгөх эрхгүй, эмчилгээ бичих ёсгүй. Би дөнгөж сая нэг залуу эмийн санчаас эмчилгээний зөвлөгөө аваад, эм худалдан авах үйлдлийн гэрч боллоо. Эмийн санч яахав дэ, хамгийн сайн (бөгөөд үнэтэй) эмийг хангалттай хэмжээгээр л өгнө билээ.

fact
Стерео_утро
Өглөө болгон MTV сувгаар стерео_утро гэдэг нэвтрүүлэг гарах юм. 2 хөтлөгч нь жинхэнэ дэлчигэр гарууд. Яахав дэ, өглөө инээх тийм ч муу биш байх шүү.
Labels:
tv
Кинообзор
Өнөөдөр чинь харин зурагтаар боломжийн кинонууд гаргаад байх чинь.
1. НТВ-ээр Love Actually гарав. Хөөрхөн кино.2. Бүр шөнө ТВ9-өөр Акира Куросавагийн "Дерсу Узала" гарав (яг одоо үзээд сууж байна). Ингэхэд тус кино бодит хүний түүх юм билээ. Ёстой гоё кино, орчуулгыг нь ч манайхан гайхамшигтай гүйцэтгэсэн.

28 December 2008
Харилцан яриа
Дөнгөж сая байрны урд машины зогсоол дээр 2 жолоочийн хоорондын яриаг дууллаа (санаатай хүний яриа сонссон юм биш шүү, хоорондоо чанга ярьж байна лээ).
- Чи хүнийг унтаж байхад дуудаж босгочихоод өөдгүйтээд бай л да! Надад маргааш болтол босох ямар ч шаардлага байгаагүй... гэж нэг нь нөгөөдөө гоморхох юм.
Бүтэн өдөр босохгүй хэвтнэ гэж юу гэсэн үг вэ? Сүүж нь цоорох байлгүй дэ, хэ-хэ.

other
27 December 2008
Хамгийн урт бичлэг
Дараах зүйлийг уншаад бичлэгийг үзэх эсэхээ өөрсдөө шийднэ биз. Үүнд:
а. Бараг 10 мин. үргэлжилнэ.
б. Дүрсний чанар - хог, хөгжимнийх - ив ижил.
Үзсэн тохиолдолд юу мэдэж авах вэ?
а. The Cure хамтлагийн 2 бүтэн, 1 тал дууг (новшийн чанартайгаар) сонсож болно.
б. Сар угаагаагүй машины салхины шилний бохирдлыг мэдрэх байх.
в. Ямбийрсан вспышка (монголоор испийшк) донслоход аппарат дээр хэрхэн тачигнаж буйг сонсно.
Үзээд, тэсээд дуусгасан тохиолдолд дараах асуултанд хариулна уу:
- Би хаана хүрээд зогсов?
Мэдэх хүн бараг л олдохгүй байх гэж бодож байна.

on the road
Тахилгатай шонгийн мод
Ямар утга учиртайг нь өмнөх тохиолдолын адил мэдэхгүй юм да.
Labels:
other
26 December 2008
Сонирхолтой факт
Ном уншиж байгаад ийм зүйл оллоо.
- Та болон би энэ ертөнцөд хэзээ ч дахин давтагдахгүй уран бүтээл юм байна. ө.х. хорвоо үүссэнээс хойш болон цаашид ч гэсэн яг өөртэй чинь ив ижил хүн хэзээ ч таарахгүй. Генетик талаас нь авч үзвэл та эцгийн 24, эхийн 24 хромосомын комбинацийн үр дүн. Эдгээр болгонд хэдэн арваас хэдэн зуун ген тоологдох бөгөөд нэг ген ч хүний амьдралыг бүрэн өөрчилж чадна.
Өөрийн тань эцэг эх гэрлээд, хүүхэдтэй болсон гэж үзсэн ч гэлээ яг Та төрөх магадлал 1:300,000,000,000,000 юм байна. Энгийнээр бол, өөрт чинь 300,000 тэрбум ах эгч, дүү байсан ч гэлээ бүгд танаас ялгарах болно. Шинжлэх ухаанаар батлагдсан факт гэж байна. Итгэмээр үү?

25 December 2008
Бөглөрлөөс зугтах
Автозам битүү бөглөрдөг нь энгийн үзэгдэл болоод байна. Зарим тохиолдолд жаахан тойруу боловч бөглөрлийг тойрч гарах замыг сонгохоос өөр аргагүйд хүрдэг.Өнөөдөр 3-4 дүгээр хороололын Номингийн өмнөх (тэнд Paradox-ын автобусны буудал, таксины зогсоол, буцаж эргэдэг зам, доороос ирсэн зам огтлолцдог) бөглөрлийг тойрох талаар бичье. Доороос өгссөөр гараад иртэд урд пиг, урагшлах хурд бага бол 1-р эгнээндээ орж байгаад 61-р байрлуу эргэх хэрэгтэй. Улмаар 51-р байрыг өнгөртөл чигээр яваад, хорооллын хүнсний захыг тойроод 44-р байрны хажуугаар төв замруугаа орно.
Зураг (http://map.gogo.mn/) дээр улаанаар - бөглөрөл, ногооноор - тойрох гарц.
Зураг (http://map.gogo.mn/) дээр улаанаар - бөглөрөл, ногооноор - тойрох гарц.
Labels:
on the road
Контактын тоо
Таны yahoo messenger-ийн contact-ын тоо хэд байна? Би урд нь хэзээ ч сонирхдоггүй байлаа, энэ тоог. Тэгсэн 134 байна.
Labels:
internet
24 December 2008
Цэргийн архив
Нэгэн лавлагаа гаргуулахаар Батлан хамгаалахын төв архив орсон юм. Офицеруудын ордны хойно, 72-р хотхоны замын эсрэг орших зэвсэгт хүчний 032 дугаар ангиийн хашаанд байрладаг юм билээ. Мэдээж, цэргийн анги тул бичиг баримтаа шалгуулна, цагаа бүртгүүлнэ. 3 давхар саарал байшин намайг угтлаа. Хаяг нилээн дээр хийгдсэн бололтой, лого нь гандаад бараг харагдахгүй болж. Жижүүр нь бас л бичиг баримт шалгаж, дэвтрэнд бичилт хийлээ. Хуучны барилгууд дотор өвөрмөц уур амьсгал хадгалагдаж үлдэдгийн адил энд ч гэсэн цаг хугацаа 80-аад он дээр зогссон бололтой.Одоо цагт ийм сайхан галын дохиог тийм ч олон газар олж харахгүй л болов уу.Тайлаад авчихмаар. Гэвч болохгүй юм аа:
1-рт: хяналтын камер байдаг юм байна (анх сэтгэгдэл төрүүлсэн 80-аад оны уур амьсгал хуурамч байж).
2-рт: ажилчид нь хэдэн өрөөнийхөө хооронд сайн холхидог юм билээ.
3-рт: хүмүүжилтэй минь зөрчилдөөд, хэ-хэ.
За үндсэн сэдвээсээ жаахан хазайчихлаа (юм өөд нь татах гээд байгаа юм биш үү), уучлаарай. Жижүүрт бүртгүүлсний дараа 100 тоот өрөөнд дахин бүртгүүлээд (яг жижүүр дээр бүртгүүлсний адил), 1500 төгрөг тушаагаад, хумсны толио шиг цаас аваад 101 тоотод очлоо. Хошууч дахин (4 дахь удаа!) бүртгээд материал хураагаад, архивруу ороод алга болчихсон.
Хүлээж багагүй хугацаа алдлаа. Байж ядаад гадагш гарч нэгэн зүйл олж харлаа. Ангийн нутаг дэвсгэрт нэвтэрдэг нууц гарц байсныг өргөст тор, труба зэргээр бөглөсөн боловч нэг зүйлийг тооцоогүй байна. Тоосгон байрны (гараж шиг) дээвэр дээрээс үсрээд л болоо юм шиг санагдсан.
Эцсийн дүнд А5 бланк дээрх албан тоотыг даргаар нь тамгалуулж, гарын үсэг зуруулж аваад гарсан (гарахдаа архивын болон ангийн жижүүрт харгалзан албан тоотоо болон цагаа бүртгүүлсэн, 5, 6 дахь удаа гэсэн үг). Яг 1 цаг 30 минут өнгөрсөн байна.
P.S: Надад тухайн цэргийн анги, архив, ажилчид нь үнэхээр таалагдсан. Ажилдаа ч сэтгэлээсээ хандаж буй нь мэдрэгдэж байв.

organization
Хадаг
Урд нь өндөрт өлгөсөн хадаг нийтлэж байсан бол өнөөдөр зүгээр л хашааны 2 банзыг ороогоод зангидсан хадаг. Ямар утга учир агуулж уясан юм бүү мэд.
Labels:
other
Орчуулга
Зарим байж боломгүй орчуулгын жишээ:
Smile and fly = Инээмсэглэл ба ялаа
Powerpoint presentation = Хүчит цэгийн үзүүлбэр
Deadline = Үхлийн зурвасЦааш үргэлжлүүлэх хэллэгүүд байна уу?
Smile and fly = Инээмсэглэл ба ялаа
Powerpoint presentation = Хүчит цэгийн үзүүлбэр
Deadline = Үхлийн зурвасЦааш үргэлжлүүлэх хэллэгүүд байна уу?
Labels:
fun
gramota.ru
Орос хэл сурч буй болон энэ хэлээр баримт материал бололвсруулдаг хүмүүст хэрэг болох хаяг. Зарим үед "энэ үг чинь яаж бичигддэг билээ?" гэсэн асуудал хүн болгонд тулгардаг шүү дэ.
Labels:
internet
23 December 2008
Хариу үйлдэл
Нэг ийм зүйл байна аа, хүндэт зочид, найз нөхдөө!
Сүүлийн 11 мэдээлэл дээр 1 ч comment бичигдээгүй байхыг сая хараад миний дургүй гэнэт хүрчихлээ. Тэгээд хариу өгөхөөр шийдлээ.
Яг энэ мэдээ дээр 11 comment ирэхээс наана юу ч нийтлэгдэхгүй!
2008.12.24 14:20
Зананлхийлэнгүүт шууд 7 comment ирсэн байна. Гэхдээ жаахан хойлогдуу улс юм аа (битгий гомдоорой), та нар, хэ хэ... "Яг энэ мэдээ дээр" гээд байхад л хаа хамаагүй газар comment бичээд.
2008.12.24 16:30
За за. Нийт comment 15. Хорио цуцлагдлаа.

blog
УБ сери хаагдлаа
Амласан ёсоор (зовлон үзсэн) УБЯ дугаарыг хамгийн сүүлд нийтлээд, УБ серийг хаалаа. Одоо ХЦА, ЦАБ, ДК болон аймгуудын, янз бүрийн тээврийн хэрэгслийн (мотоцикл, чиргүүл, трактор г.м.), гадаадын дугаарууд ээлжээ хүлээж байна.
Labels:
license plates
Шинэ он айсуй
Шинэ он дөхөж буйг дараах үзэгдэл мэдрүүлнэ: Гудамж талбайд хөлдсөн, дутуу боловсорсон нийслэл салат болон бусад төрлийн хоол унд тааралдах явдал ихсээд байх чинь.
Labels:
damn it
22 December 2008
Нөхөрсөг спорт
Хамгийн нөхөрсөг спортын нэг - регби. Америк хөл бөмбөгийг бодход үзүүштэй. Хамгаалалт, дуулга ч байхгүй. Мөн хойш дамжуулалт олон дахин хийж болдог нь улам сонирхолтой болгодог.
Labels:
sport
Хөх асар конторт
Яг ес эхлэнгүүт халуун ус тасалсан "Хөх асар" орон сууцны конторыг дэлбэлэх ч багадна. Өөдгүй шаарнууд диспетчерийн утсаа хөндий тавьсан байгаа нь бүр дургүй хүргэмээр. Энэ бол 3,14zдец.
Labels:
damn it
21 December 2008
2009 x 5
Өчигдөр, өнөөдөр л лав хорооллын зам бөглөрлөөс салсангүй. Хажуугаар нь өнөөдөр Mobicom-ын сүлжээ сайн гажигтлаа. Холбогдох гэж 3-4 залгах явдал тийм ч таатай санагдсангүй. Сураг дуулахнаа - данс дахь үлдэгдлээ 2009 болгосон урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн үлдэгдлийг 5 дахин нэмэх урамшууллаас болж буй юм байх.
Сүлжээ нь ачааллаа дийлэхгүй бол ямар хэрэгцээтэй юм бэ, тэр урамшуулал?
Үлдэгдлээ тааруулах гэж нэгжээ үрэн таран хийгээд, нэмж худалдан аваад, цааш энэ циклээр олон дахин сүлжээ гацаатал тойрч буй тэнэг гарууд ч яасан их юм.

Аквариум. Лошадь белая
Аквариумын Борис Гребенщиков (БГ) энэ онд 55 насны ойгоороо "Лошадь белая" гэдэг шинэ цомог гаргасан. Бичлэг Лондонд явагдсан бөгөөд Аквариумын үндсэн бүрэлдэхүүнээс гадна янз бүрийн орны хөгжимчид (Aquarium International) оролцсон байна.Би БГ-г нээх их сонсоод байдаггүй. Харин энэ цомгийн зарим ("Неизъяснимо", "Девушка с веслом", "Сокол" тэргүүтэй) дуу нь таалагдлаа.
Labels:
music
20 December 2008
Гамлет
To be, or not to be - that is the question. - англиБыть или не быть? Вот в чем вопрос. - оросОрших уу эс орших уу? Энэ л асуудал. - монголSein oder nicht sein? Das ist die Frage. - германEstar o no estar? Esa es la pregunta. - испаниEssere o non essere, questo e' il problema. - итали
Être ou ne pas être! C'est là la question. - францÅ være eller ikke være. Det er spørsmålet. - норвеги
Булиш ёки булиш эмас? Мана бу савол! - узбек
Olla või mitte olla - selles on küsimus. - эстони
להיות או לא להיות - זאת השאלה! Lihiot o lo lihiot - zot hasheela! - иврит
Хопна - ар хопна. Сакитхави эс арис! - гүрж
Olla tai ei olla - se on kysymys. - фин
Бути, чи не бути? - ось в чому запитання! - украин
Да бъдеш или не - туй е въпросът. - болгар
Būti ar ne būti ? Tai yra klausimas. - литв
Да се биди или не? Тоа е прашане. - македон
Будан йа набудан - ин мас'ал-аст. - фарси
At være eller ikke at være. Det er spørgsmålet. - дани
Zostać albo nie zostać? Czyli ten pytanie. - польш
Att vara eller inte vara, det är frågan - швед
Būt vai nebūt? Tas ir jautājums! - латыш
Te zijn of niet te zijn - dat is de vraag! - нидерланд
Таалагдсан бас нэг хувилбар:
2 beer, or not to be!

excerpt
КиШ
Одоо болтол Король и Шут (КиШ) хамтлагийн дуунуудаас нийтлээгүй минь учиртай. Гоё дуунуудад нь клип байхгүй юм уу концертын чанар муу бичлэг л байдгаас тэр.
Энэ оны XII сарын эхээр худалдаанд гарсан "Тень клоуна" цомгийг нь татаад сонсож байна (хэд хэд л тойруулчихлаа). Сайн уран бүтээл болж гэж хувьдаа дүгнэж байна.
Энэ оны XII сарын эхээр худалдаанд гарсан "Тень клоуна" цомгийг нь татаад сонсож байна (хэд хэд л тойруулчихлаа). Сайн уран бүтээл болж гэж хувьдаа дүгнэж байна.
КиШ-ийн ихэнх дуу нь дундад зууны, үлгэрийн, аймшгийн сэдэвтэй байдаг. Тухайлбал, энэ цомгийн "Фред" гэдэг дууны үгийг харна уу. Энэ дууг rapid дээр mp3 форматаар хуулсан. Харин цомгийг бүтнээр нь сонирхож буй бол рунет-ээс хай, элбэг байгаа.
Эцэст нь 2006 оны "Продавец кошмаров" цомогт орсон "Марионетки" дууны концертын бичлэгийг хууллаа (чанар нь тааруу, уучилна биз):
Эцэст нь 2006 оны "Продавец кошмаров" цомогт орсон "Марионетки" дууны концертын бичлэгийг хууллаа (чанар нь тааруу, уучилна биз):
Labels:
music,
video clip
regedit
Хүү laptop-ын desktop дээр байрлах Computer (Windows XP дээр бол My Computer) icon-ыг үгүй хийчихэж. Desktop дээр shortcut үүсгэж аргалж болох боловч түүн дээр нь right-click хийхээр шал ондоо, shortcut-ын menu гарч ирж дургүй хүргээд байдаг талтай. Нилээн дээр XP-тэй байхад бас ийм байдалд орж, regedit-ээр засаж байсан. Vista XP 2-ын регистрийн ялгаа энэ тохиолдолд байдаг юм байна уу гэсэн асуулт сонирхол татаад, ухсан чинь ямар ч алгаа байдаггүй юм байна.
Үүний тулд: Start - Run - regedit
Хэрэв "Start" меню чинь классик хэлбэртэй бол:
[ HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\HideDesktopIcons\ClassicStartMenu ]
Харин "Start" меню Vista(XP) стильтэй бол:
[ HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\HideDesktopIcons\NewStartPanel ]
зам дагуух мөчирт очих хэрэгтэй.
Улмаар дараах dword параметрийн утгыг 1 = нуух, 0 = харуулах гэж солих л үлднэ.
{208D2C60-3AEA-1069-A2D7-08002B30309D} Network
{871C5380-42A0-1069-A2EA-08002B30309D} Internet Explorer
{20D04FE0-3AEA-1069-A2D8-08002B30309D} Computer
{645FF040-5081-101B-9F08-00AA002F954E} Recycle bin
Утгыг нь "0" болгож байснаас шууд тухайн бичлэгийг устгачихсан ч болно.

helpful hint
19 December 2008
Тамлах арга
Дэлхийн II дайны үед гестапогийн цэрэг, офицерууд хүн тамлах чамин чамин арга аргачлал сэддэг байж. Тэдгээрийн нэг нь толгой шарах. Яргачид хар тамхи, мансууруулах бодис болон алкоголь хэрэглэсэн байдалтай ажлаа гүйцэтгэх нь түгээмэл байсан тул халаагуурыг залгаад мартах нь энүүхэнд. Улмаар ялтны үс шатах тохиолдол багагүй гардаг байсан гэж байгаа.
Labels:
war
Өнөр бүл
Америкийн нэгэн гэр бүлд 18 дахь хүүхэд нь эсэн мэнд төрж. Бүгдэд нь J-ээр эхэлсэн нэр хайрладаг юм байна, эцэг эх нь. Өмнөх 17 нэрс: Joshua, John-David, Jana, Jill, Jessa, Jinger, Joseph, Josiah, Joy-Anna, Jeremiah ба Jedidiah ихрүүд, Jason, James, Justin, Jackson, Johannah и Jennifer. Сая төрсөн охинд Jordyn-Grace гэдэг нэр өгч.© AP Photo/Scanpix
Labels:
in the world
Из заплеванных колодцев не пить
Лендокфильм студийн "Последний герой" киноны эпилог.
Нам с тобой: голубых небес навес.
Нам с тобой: станет лес глухой стеной.
Нам с тобой: из заплеванных колодцев не пить.
План такой - нам с тобой...
Черная ночь да в реке вода - нам с тобой.
И беда станет не беда. Уезжай!..
Так, была не была, прости и прощай!..

Шууд эфир
В.В.Жириновский эрүүл бус гэдгээ өчигдөр НТВ-ийн "К барьеру!" нэвтрүүлгийн шууд эфирт дахин нэг харуулах шиг боллоо. Угийн солиотой нөхөр байгаа юм, Жирик.
Labels:
tv
18 December 2008
Хоёр линк
Интернэтээс дараах сонирхолтой хаягнуудыг оллоо.
1. http://www.sovmusic.ru/
2. http://www.oldgazette.ru/
30-аад оны фондоос хэдэн сонин татаад уншаад эхэлчихсэн чинь яг халуурах гэж байна. Зун амралтаараа ч юм уу, завтай үедээ сайн ухнаа.
Хоёр дахь линк нь болохоор дан хуучны дуунууд.

22 цагт
Орой 22 цагт хүн гэртээ юу хийж болох вэ?
а. Ном сонин гарчиглаад хэвтэж болно;
б. Зурагт үзэж байгаад дутуу унтах вариант бий;
в. Интернэт ухаж, цаг алах хувилбар ч байна (над шиг).
Дээрх бүх үйлдлийг ерөөсөө хөдлөхгүй, хэвтээгээрээ амжуулж болно. Том өрөөний голд тарвалзаад хэвтэх шиг жаргал хаа байна?

inactivity
Үр дүн 6
6 дахь "Мөнгө хөрөнгө" сэдэвтэй санал асуулга өндөрлөлөө.
1. Хөрөнгийг ямар хэлбэрээр хадгалах нь зөв бэ? (Саналын тоо: 16)
Хадгаламж - 2(12%)
Үл хөдлөх хөрөнгө - 5(31%)
Хувьцаа - 0 (0%)
Үнэт металл - 4(25%)
Хөрөнгө оруулалт - 4(25%)Бусад -1 (6%)
2. Мөнгөө алдвал... (Саналын тоо: 17)
Хараагаад өнгөрнө - 10 (58%)
Цагдаад хандна - 0 (0%) /төрийн цагдаад хэн ч итгэдэггүй юм шиг байна/
Алдсан аргаараа олно до! - 1(5%)
Зээл тавина - 0 (0%)Хэрэг алга гээд 1 сайн хусна - 6(35%) /ямар ч их хусах дуртай улс вэ?/
"Эрүүл мэнд" сэдэвтэй 7 дахь ээлжийн санал асуулга нийтлэгдсэн шүү.

survey
Subscribe to:
Posts (Atom)