31 March 2014

Single photo

Фото-зураг түүх өгүүлнэ.
Дэлхийн II дайн дуссаны дараа японы тамирчидыг спортын олон улсын тэмцээн уралдаанд оролцуулдаггүй байв. 1951 онд л тэднийг Бостоны марафонд урьсан байна. Гүйлтэд 19 настай японы тамирчин Шигеки Танака ялсан. Тэрбээр Хиросимагийн бөмбөгдөлтөөс амьд гарч чадсан нэгэн (1945 онд буюу 13 настай байхдаа хотын алслагдсан дүүрэгт амьдардаг тулдаа амьд үлдсэн).
Үзэгчид ялагчийг дув дуугуй угтаж буй байдал.

Шинэ санаа төрөх газар

Сэтгэл судлаач Рей Ольденбург бичихдээ "шинэ санаа ихэвчлэн 3 дахь газар бий болдог" гэж. ө.х. ажил болон гэрт тэр болгон шинэлэг зүйл төрөөд байдаггүй гэсэн үг. XVIII зуунаас эхлэн Английн кофены газрууд цахилгаан эрчим хүч, даатгал болон ардчилалын хөгжихөд тодорхой хувь нэмэр оруулсан байна. Фрейд өөрийн венийн байранд лхагва гариг болгон эмч, эрдэмтэн, сэтгэл судлаач нарыг урьж психоанализын тухай маргаан дэгдүүлдэг байж. Харин Парижын кафенуудад импрессионизм болон модернизм үүссэн. Сүүлийн жишээ: цахиурын хөндийн Homebrew клубээс компьютерийн суут ухаантан багагүй төрсөн.
Энэ бүх зүйлийн бичээд ажлаасаа гэрлүүгээ гарлаа, ха-ха.

Chase the Face


Parrot

Тоть байна уу?
Анхааралтай харвал арай өөр.
Эх сурвалж: http://www.dailymail.co.uk/news/article-2580260/Artist-paints-womans-entire-body-make-look-like-parrot.html

30 March 2014

Холимог хуурга. Том порц

Элдэв шидийн зурагнуудаас бүрддэг "Холимог хуурга" уламжилалт пост.
Бичил ангилалын тэжээлийн залгуур. Жак-д төрсөн өдрөөр нь бэлэглэдэг байж гэж харамсаад байгаа, хэ-хэ.
Цуйван "махтай" ба "махтай, ногоотой" гэж хоёр ангилагддаг болж. Энгийн, ойлгомжтой хэлрүү орчуулвал "бага махтай", "махгүй" гэсэн үг. 
Ногоон соёмбууд.
Реклам, хаяг, самбар, бичээсүүдрүү шилжье.
Булган сормуус гэдэг ойлголт байдгийг мэддэггүй явж.
Золтой л буруу уншчихсангүй. Хуучин цуг ажиллаж байсан Шрек хочит жолооч яг ингэж И-тэй хараадаг байж билээ.
1,8 см.
Angel. Бүх пиво 2000.
Морь унасан толгойгүй хүн гэдэг шиг сойз унасан шүдтэй шүд.
Залгуулаад үгийн сандаа шинэ үгнүүд бүртэгье.
Авжур.
Карьбид.
Өнгөрсөн болон энэ хагас бүтэн сайн өдрүүдэд Мишээл экспо, 100 айлаар сайн явсан. Дээр буй фотонуудын цөөнгүй нь эдгээр газруудад дарагдсан. 100 айл өнөөдөр хөл хөдөлгөөн их, үнэр танар үнэндээ хэцүү байна лэ. Төв гудамж нь арай боломжийн.
Хашаануудруу ороо л бол хамрын нүх сэтэрмээр шивтэр 3,14z.
Яг 100 айлын дээр озоны давхарга их нимгэрч байгаа биз.
Толгой холбоод байгаа юм биш үү, ха-ха. Товчхондоо, хэр баргийн газар ийм дэлгэрэнгүй анхааруулга бичихгүй дэ. Арга ядсан улсын л үйлдэл.
Толь зүсүүлээд, ирмэгүүдийг нь аюулгуй болгуулах гэсэн чинь хэр баргийн газар тэгж чаддаггүй юм байна. "Шилэн хийц" компанийг зааж өгөхөөр нь хайсаар байгаад олж очсон чинь хүний материал цехдээ оруулдаггүй гэж авсан.
Харин "Шилэн дусал" гэдэг жижиг үйлдвэрт ямарч асуудалгүй үйлчлээд өгсөн. Тусгай суурь машинаар шил, толины ирмэгийг амархан гэгч дардаг юм байна. Нэг үгээр "Шилэн хийц" клиентээ жийж байгаа бол "Шилэн дусал" тэвэрч аваад үйлчилж байна.
Хаалга хязгаарлагч.
Зун зуслан дээр ялаа ихсэх үед хэрэг болох эд.
Улаанхуаран. Машин дотор машин ачсан байдал.
Төгсгөлд нь - хурлын материал. Аль 2007 оны дэвтэр гарч ирээд, эргүүлж байсан чинь хурал дээр зурсан зураг, бичээс гарч ирж байх юм. iPhone 3-аа бодит хэмжээгээр нь дүслэхээс гадна гол санаа зовоож байсан асуудлаа хариутай нь тэмдэглэж үлдээж.

Шрифт харьцуулалт

5 дахийн үдэш ажил тарсны дараа орос элчингийн баруун талын нэг урсгалт замаар бөглөрсөн шигээ зугуухан урагшилж байв. Зүүн тийш толгойгоо эргүүлэв:
Урагшаа харсан:
M, L үсэгүүдийг харьцуулангаа ижил фонт байна да гэж дүгнэв.

27 March 2014

Плакатууд

Сүүлийн үед таарсан, таалагдсан плакатууд.

Slow Life

Макро зургийн гайхамшиг. 150 мянган зураг 4 минут видеонд.

Clash of Clans

UPD 2014.03.27 22:45
Жак нэг нөхөрлүү дайрсан бичлэгийг үзээд өөрийн эрхгүй инээд хүрэв. Анзаарч байна уу?
2014.01.12 11:32
Тасархай тоглоом. Red Alert, Age of Empires амбасын үед тоглож байснаас хойш ийм төрлийн тоглоомоор халуураагүй юм байна. 
Би саяхнаас эхэлсэн болохоор хөгжил дорой, 2-хон барилгачинтай.
Тоглоод удчихсан нь нэг иймэрхүү. Энхбатынх.
Хоба бол бүр аймар.

Looking glass


24 March 2014

BW

Хар цагаан зурагнуудын ээлжит цуглуулга.
Төгсгөлд түүхэн фото. 1968 он. Оросууд Прагад.
1979 он. Будапешт. Купальник комиссоор баталгаажиж байна. Хэтэрхий задгай загвар бол үйлдвэрлэлд шилжүүлэхгүй.

23 March 2014

Түр завсарлагын шалтгаан

3 сарын 18-нд хамгийн сүүлийн пост нийтлэгдэж. 5 өдөр блогруу огт ороогүй. Каллиграфийн тухай уншигч асуулт асуусныг нь ч мэдсэнгүй, сая л харж байна. Манайхны нэг нь хариулж, Жак юм болов уу гэж бодлоо.
Өнгөрсөн 7 хоног солиотой хэмнэлтэй өнгөрсөн. Орон байраа нүүлгээд. Яг давхцаад ажлын залуу эмнэлэгт хэвтчихсэн чинь ачаалал нэмэгдээд, толгой өндийх ч сөхөөгүй байв. Орой ажил тараад машиндаа баахан юм чихэж аваад байрлуу очиж буулгаад, угсарч барьсаар байтал 11 гээд дуусгавал аз. Найз нөхөд тусалсан тулдаа энэ шүү бас. Ядаж байхад лифт байхгүй, 3-4 удаа өгсөж уруудахад л цэнэг дуусчихдаг болж чаавас.
Өнөөдөр өөрийн машинд багтаагүй овор ихтэй ачаа зөөснөөр нүүдэл нэг юм дууслаа. Тохижиж дуустал бас хэд хонох биз. Ямартаа ч айл төрхөнд бага ч болов дөхсөн байдалтай болж авлаа.
Энэ байр аль нодинон жилийн 10 сард ашиглалтанд орох ёстой байсан. Монголд байр захиалж буй бол барилгын компани ашиглалтад орно гэж хэлсэн огноо дээр хэдэн сар нэмж тооцох нь зөв бололтой. "Ховор хүмүүс" дээр гардаг 14 дугуй шиг.
Багагүй мэдээлэл хуримтлагдсан, аль болох удахгүй нийтлэхийг хичээнээ. Амралтын өдрүүдээр л амарч чадсангүй дэ :(
Stay tuned.

18 March 2014

Найзынд найрлав

15-ны өдөр буюу саяны хагас сайны зурагнууд.
Багын анд Дашка хүүтэй болоод 3 сарын нүүр үзэж байгаа. Өмнө нь 2 хүүтэй байсан, одоо ингээд эхнэр нь дархан бэр.
Бас байраа томсгосон. Тэгээд найзуудаа эхнэр хүүхэдтэй нь урьсан юм л да. Бүтэн өдөр л инээж, идэж суух шив дэ.
Зураг дээр цахилгаанчны мэргэжил давхар эзэмшээд байгаа Сэк торшерын залгуур аюулгүй байдалд яагаад ч нийцэхгүйг тайлбарлаж байна.
Уламжлалаа хадгалж каллиграфи бичээс Дашка-даа дурсгасан. Бавуугийн Лхагвасүрэнгийн "Би" гэдэг шүлэг байгаа юм.
Сайхан хоол ундаар дайлж цайлсан найзынхаа энхэр Хуланд тусдаа баярлалаа гээд алдарт эхийн одон тун ойр байна да гэж нэмж хэлье :-)

16 March 2014

Тээвэртэй холбоотой зурагнууд

1966 он. СССР. Курунковын аэромобиль. Шулуун зам дээр 120км/ц, цасан дээр дугуйг нь цанаар солиод 80км/ц, усан дээр 50км/ц хурдтай давхиж чадах эд.
1900 он. Уурын трактор мод бэлтгэл дээр. 50 морины хүчин чадалтай хэрнээ 125 тонн гуалин чирдэг байсан эд.
1954 он. Нью-Йорк. Хонгилын (тоннелийн) цагдаа.
1959 он. Фольксваген дахь кофе чанагч.
За тэгээд төгсгөлд нь 1960 оны мобайлфон.

Хэвшсэн загвар

Хүн ямарваа нэг зүйлийг бусадтайгаа адилхан хийж арай ядан сураад тэрхүү зүйлийг өөрөөр хийж болох тухайн бодохоо байдаг. Энгийн жишээ: алхах. Алхалт гэж яг юу вэ? Нэг төрлийн уналт юмуу да. Хүн урагшаа тонгойж хүндийн төвөө шилжүүлээд, тэнцвэрээ алдаад унахгүйн тулд нөгөө хөлөө урагш хаяж тэнцвэрээ олж буй юм. Гүйх нь үнэндээ үсрэлт, харайлтуудын нэг хэлбэр гэж хэлж болохоор.
Бүх хүн яг адилхан алхаж гишгэж, гүйж харайж байхад юун хүндийн төвийн шилжилтийн тухай бодох билээ. Энэ тухай хүн хэзээ ч бодож үзэхгүй. Харин энгийн биш байдлаар алхаж гишгэж буй хүмүүс (жишээ нь тахир дутуу иргэд) бидэнд сонин, гажиг харагддаг.
Нөгөөтэйгүүр, сонирхолтой юмс юуг нь бодох билээ гэсэн зүйлээс урган гардаг юм. 
Нэгэнт алхалтыг жишээ болгосон хойно өөр төрлийн шилжилт хөдөлгөөнүүдийг авч үзье. Сэлэлт: энд нохой самардахаас эхлүүлээд дельфин сэлэлт хүртэл маш олон хувилбар бий. Эсвэл цанаар гулгалт: сонгодог болон тэшүүрийн гэсэн хоёр хувилбар би лав мэднэ. Өндөрийн харайлт хүртэл хайчлалтаар эхлээд, урдуураа харайдаг болоод, сүүлдээ нуруугаараа хотойж харайдаг болсон шүү дэ.
Эдгээр бүх жишээнүүд хүн болгонд өдөр тутам хэрэг болоод байдаггүй хөдөлгөөний төрлүүд юм. Тиймээс нэг нь сонин сэлээд байвад хэнч тоохгүй. Харин өөрөөр алхах гэж оролдвол тэх дороо "гажиг" хоч зүүнэ. 
Амьдрал дээр энэ үзэгдэл алхам тутам таардаг. Бүх хүн хүлээн зөвшөөрсөн хэвшсэн загварыг хэлэлцэх хориотой. Эс бөгөөс өөрөө урод, дебил, садо-мазохист, гомо-технофил болж хувирна. Тэгсэн мөртлөө зарим тохиолдолд олонхи алдаж байсан болж сүүлдээ таардаг. Тиймээс олонхитой заавал адилхан байх албагүй гэдгийн ухамсарлаж, хүн болгон өөрийнхөөрөө "гажиг алхахаас" айх хэрэггүй юм болов уу.