Уншигч Даваа санал болгосон өгүүллэг.
Жизнь прекрасна!
(Покушающимся на самоубийство)
Жизнь пренеприятная штука, но сделать ее прекрасной очень нетрудно. Для этого недостаточно выиграть 200 000, получить Белого Орла, жениться на хорошенькой, прослыть благонамеренным — все эти блага тленны и поддаются привычке. Для того, чтобы ощущать в себе счастье без перерыва, даже в минуты скорби и печали, нужно: а) уметь довольствоваться настоящим и б) радоваться сознанию, что «могло бы быть и хуже». А это нетрудно:
Когда у тебя в кармане загораются спички, то радуйся и благодари небо, что у тебя в кармане не пороховой погреб.
Когда к тебе на дачу приезжают бедные родственники, то не бледней, а торжествуя восклицай: «Хорошо, что это не городовые!»
Когда в твой палец попадает заноза, радуйся: «Хорошо, что не в глаз!»
Если твоя жена или свояченица играет гаммы, то не выходи из себя, а не находи себе места от радости, что ты слушаешь игру, а не вой шакалов или кошачий концерт.
Радуйся, что ты не лошадь конножелезки, не коховская «запятая», не трихина, не свинья, не осел, не медведь, которого водят цыгане, не клоп... Радуйся, что ты не хромой, не слепой, не глухой, не немой, не холерный... Радуйся, что в данную минуту ты не сидишь на скамье подсудимых, не видишь пред собой кредитора и не беседуешь о гонораре с Турбой.
Если ты живешь в не столь отдаленных местах, то разве нельзя быть счастливым от мысли, что тебя не угораздило попасть в столь отдаленные?
Если у тебя болит один зуб, то ликуй, что у тебя болят не все зубы.
Радуйся, что ты имеешь возможность не читать «Гражданина», не сидеть на ассенизационной бочке, не быть женатым сразу на трех...
Когда ведут тебя в участок, то прыгай от восторга, что тебя ведут не в геенну огненную.
Если тебя секут березой, то дрыгай ногами и восклицай: «Как я счастлив, что меня секут не крапивой!»
Если жена тебе изменила, то радуйся, что она изменила тебе, а не отечеству.
И так далее... Последуй, человече, моему совету, и жизнь твоя будет состоять из сплошного ликования.
30 April 2011
ШТСтанцууд
Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой пост.
Сүхбаатар хотын ШТС-ууд (Магнай трейдын станцыг өмнө нь нийтэлсэн).Дарханых.

Labels:
darkhan-uul,
gas station,
selenge
Өнгөрсөн 7 хоногт
Гар утасны залгуурын тэмдэглэгээ арилаад дууссан. Буруу харуулж хийж залхаад өөрийн хүчээр арилдаггүй маркераар сэргээлээ.Ажлын утасны аппаратыг хүнтэй ярих зуур чимлээ.
Өвлийн дугуйгаа зуныхаар солилоо.
Миний хийж бүтээсэн зүйл гэж юу байхав. Тэгэхэд зарим улс...
Хятад хэврэг сандалны хөлийг арматурын төмрөөр бэхэлж гагнаж байна.
Барааныхаа сурталчилгааг гаржийн хаалганд нааж байна.Чингис клаб-ын писсуарт бөөлжиж ч байна. Ээ новш гэж, яачихсан улс юм бүү мэд...

event,
handiwork,
inactivity,
phone
Өчигдөрийн хурим
29-ний өдрийн гол үйл явдал хурим байсан нь тодорхой. Фото зургийн зүүн доод булан анхаарал татаж байна.Чаддаг юм бол тоолоорой.
Хараал идмэр, виза гарсан бол Лондонд яг энэ үед байж таарах байсан юм.

count it,
in the world
29 April 2011
Zemfira & Rammstein
Земфира-гийн гэх боловч өөрт нь хамааралгүй 2001 оны Studioworks нэртэй цомог байдаг юм.Энхүү цомогт дуунуудыг нь Rammstein-ы дуунуудтай хольсон байдаг.Хааяа нэг сонсоход давгүй шүү. Хоёр жишээ:
Я тебя ненавижу, Хочешь + Du Hast
ПММЛ (Прости меня моя любовь)
Я тебя ненавижу, Хочешь + Du Hast
ПММЛ (Прости меня моя любовь)
Labels:
music
28 April 2011
Үхэгсэдийн асуудал
Үхсэн хүнээ яах вэ? гэсэн асуудал хүн төрлөхтний өмнө байнга байсан. Шатааж, булж, завинд хийж голд урсгал дагуу илгээж, пирамид босгож, мавзолей барьж, шувуу нохойнд идүүлж, бөөнөөр нь оршуулж дээр нь хөшөө суварга босгож ирсэн хэдий ч асуудал бүрэн шийдэгдсэн үү гэвэл үгүй.
Европ тивд эхэлж нас барагсадаа хотын гадна оршуулдаг байсан боловч дундад зууны үед христийн шашин нөлөөллийн дээд цэгт хүрч ард иргэд "Хоёр дахь айлчлал"-д үнэн сэтгэлээсээ итгэж байсны хувьд шууд хотдоо, сүм хийддээ үхэгсэдээ оршуулж эхэлсэн. XIV зуун гэхэд Францын томоохон хотуудын төвд оршуулагдсан хүний тоо нь хотын амьд иргэдийн тооноос хэдэн арав дахин их болсон байв. Ахан дүүсийн оршуулга буюу бөөнөөр нь оршуулж 10 кв. метр талбайд 1500 цогсоц хэдэн давхаргаар шингээж эхэлсэн. Хавь орчмын оршин суугчид нь хотын захиргаанд байнга гомдол мэдүүлдэг болж. Арга ч үгүй л дэ. Хүүрийн үнэр хувцас, тавилга, тэр ч байтугай хоол хүнсэнд хүртэл нэвчиж байхад.
Бас нэг жишээ: еврей үндэстнүүдийг гетто-гийн гадна хүнээ оршуулахыг хориглосноос болж Прага хотын еврейчүүдийн оршуулгад 12 үе (100,000 гаруй) үхэгсэд байв.
XVIII зуунаас л европын улсууд хот суурин газрын шугамд дотор хүнээ оршуулахыг хориглосон хууль захирамжууд гаргаж эхэлж. Гэвч хотууд мэдээж хүрээ талбайгаа тэлж, захад байсан оршуулгууд эргээд хотын бүсд орж байв. Москва хотод л гэхэд өдгөө 70 гаруй оршуулга бий. Цөм дүүрсэн. Жил болгон нэмж 140,000 хүн өөд болдог. Булагдсан хүн 30 орчим жил ялзардаг. Гэвч яс нь хэдэн зуун жил хөрсөнд байж л байна. Бас зарим газар гэрийн тэжээвэр амьтадын оршуулгууд нээгдэж эхэлсэн. Чандарлалт асуудлыг арай хөнгөвчилдөг боловч орчинг бас л чамгүй бохирдуулдаг юм.
Оршуулга л бол оршуулга. Энэ процесс хэзээ ч хаана ч сайхан болж байсан түүхгүй. Оршуулгын бизнесийг буян ч гэж хэлхэд хэцүү, нүгэл ч гэхэд хүндрэлтэй. Булаад дээр нь чулуу юм уу хөшөө босгодог үйлдлийг юу ч гэлтэй.
Шинэлэг зүйл бий болж байгаа юу гэвэл байгаа л да. Жишээ нь: промессия (promise-с үүдэлтэй үг). Шингэн азотод, –196°С хэмд цогцосыг хөлдөөдөг. Ингэхэд организм шил шиг хэврэг болох бөгөөд үртэс болж үүрдэг. Түүнийг нь вакум-д хатаагаад, соронзонгийн тусламжтай хатуу биетүүдийг (ломб, хиймэл имплантат г.м.) түүгээд крахмал саванд үлдсэн үүрмэгийг хийдэг. Гол зорилго - эх дэлхийд анх түүн дээр үүссэн зүйлийг л эргүүлж өгөх. Гэвч энэ аргын зардал нь өндөр.
Ийм нөхцөлд яавал дээр вэ?
1. Нас барагсадын эд эрхтэнг өвчтэй хүмүүст харамгүй зарцуулах. Ингэхэд 2 асуудал үүсч мэднэ.
а. Эд эрхтний наймаа;
б. Шашин шүтлэгийн хориг.
Эд эрхтэн өнөөдөр ч зарагдаж л байгаа шүү дэ. Хар бизнес хэлбэрээр ч сайн хөгжсөн. Их хэмжээний эд эрхтэн зах зээлд нэвтэрснээр олон мянган хүний амийг аврахаас гадна тухайн процедуурын үнэ өртөг нь буурна. Энэ нь хар аргаар мөнгө хийж буй нөхдүүдийн бизнесийг алдагдалд оруулж, энэ төрлийн наймаа хийх нь цаашид ашиггүй болж, улмаар хумигдаж болох талтай. Шашины хувьд, хүнд үхсэн хойноо ч хамаагүй амьдрал бэлэглэх шиг буян гэж байх уу? Би зүрхээ хэн нэгэнд өглөө гэхэд миний амьсгал хураагдсан ч зүрх минь цохилно.
2. Нэгэнт нэгнийгээ оршуулсан бол дээрээс нь гантиг юм уу чулуугаар дарж, хөшөө суварга босгож, төмөр хашлагаар тойруулахын оронд мод суулга. Модыг арчилж болно, түүнтэй ярьж ч болно. Ийм оршуулган дээр нэмээд хэнийг ч давхар оршуулахгүй. Төмөр хайс хашлага түүнд хэрэггүй. Моднууд хэний хөшөө том, сүрлэг байна гэдэг шиг хоорондоо өрсөлдөхгүй. Тэгээд ч хүмүүсийн оронд ой юм уу цэцэрлэгт хүрээлэн үлдэх нь оршуулгын газар үлдсэнээс дээр болов уу.

history,
problem solving
Гурван бодол
Онгоцны осолд орсон хүний яриа.
Labels:
helpful hint,
media
Төрсний баримт
Цагаан ордон ерөнхийлөгчөө АНУ-д төрснийг баталсан баримтыг дэлгэж. Түүнийг Кени юм уу Индонезид төрсөн гэх цуурхалыг таслан зогсоохын тулд.
Labels:
fact
27 April 2011
Working Man's Death
"Аль Джазира" суваг цуврал баримтат кино бүтээсэн юм. XXI зуунд хамгийн хүнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн талаар. Нигери, Индонези, Пакистан г.м. улсууд орсноос гадна Украины Донбассын Красный Луч хотхоны нүүрсний нинжа уурхайчидад нэг анги зориулагдаж. Байгаа зүйлийг байгаагаар нь л харуулж. Уурхайчид хараагаад л... Яг л мөн дө.
Labels:
movies
Хотыг чимэглэх талаар
Хот өнгө үзэмжээ нэмээсэй, нүд баясгаасай гэж би байнга боддог. Зөвхөн УБ ч биш. Дархан, Эрдэнэт, Чойбалсан г.м. бүх аймгийн төвүүд. Сумын төвүүд Сэлэнгийн Цагааннуур шиг цэвэрхэн болоосой. Хотоороо оршин суугчид нь зугаалах хүсэл төрөх хэмжээнд болвол хичнээн сайхан. Үгүйдээ автобусны буудал, гудамж талбайг өнгө үзэмж сайн, хүмүүсийн танин мэдэхүйг өргөжүүлэх, сонирхолтой зүйлс чимдэг байх хэрэгтэй.
Хотын өнгө зүсийг гутааж буй зүйлсийн нэг - хашаа, барилгын муухай хана. Тэр тусмаа шинэ баригдаж буй барилгын хашаа. Том барилга 2 жил баригдлаа, 2 жил үзээрийн хашаа хүмүүсийн нүдэнд өдөр бүр өртнө. Ер нь гэр хорооллын хашаа байсан ч хамаагүй чимэх л хэрэгтэй. Эсвэл энд тэнд жирийн шохойгоор бичдэг том том самбарнууд байрлуулж болно. Хажууд нь шохой хаячихна биз. Автобусны буудал дээр ч юм уу үзвэрийн газрын гадна. Хүмүүс сул жаахан зогсох газарт л байхад хангалттай. Иргэд юу дуртайгаа бичиг.
Жишээнүүд:
Before I die... Үхэхээсээ өмнө амжуулах санаатай зүйлээ бичих самбар.
Looking for love again. Дурдатгал дурсамж, ирээдүйн төлөвлөгөө бичээд үлдээ.
Би дээр нийтэлж байсан хүслийн мод байсан ч болно.
Бас нэг жишээ. Хэдэн жилийн өмнө Нью-Йоркд дизайнер, зураач Майя Баркай бүсгүй хот хотын гэрлэн дохионы ногоон хүмүүсийг цуглуулж хашаа чимэглэсэн юм.
2010 онд энэ санааг Перьм хот авсан нь энэ.

hometown
Нэрийн хуудас
Нөхдөө! Асуух зүйл гарлаа.
Нэрийн хуудсаа та нар ямар газраар хийлгэдэг вэ? Санаанд чинь хүртэл сайхан нэрийн хуудас хийж өгч чадаж байна уу? Тийм бол санал болгооч. Манайх "Урлах эрдэм"-ээр хийлгэдэг. Зүгээр л энгийн стандарт хуудас байдаг юм. Хамгийн сүүлд миний нэрийн хуудсан дээр албан тушаал алдаатай хэвлэснээс болж хэдэн сар нэрийн хуудасгүй явлаа.
Дурын нэг газарлуу ороод өнгөт принтерээр ариал юм уу таймс-ньюроман-аар бичсэн хэдэн үгтэй цаас авчихмааргүй байна. Сонголт хийхэд тусалвал баярлана.

i have a question
Өвөрмөц гэрээслэл
"Московский листок" сонин. 1902 он.
Берлинд сонин хачин ааш аягаараа алдартай Пфейфер баян нас барлаа. Гэрээслэлд нь өөрийг нь оршуулахаар авсыг дагаж явахаас татгалзсан хүн бүрт 300 марк бичсэн, харин үлдсэн хөрөнгийг тусгай жагсаалтын дагуу хуваарил, оршуулгын дараа тэрхүү жагсаалт бүхий дугтуйг нээхээр заажээ. Авсыг дагаж хөгшин аж ахуйн ажилтан, алсын хамаатан эмгэн л явжээ. Дараа нь дугтуйг нээхэд 300 маркаас татгалзаж намайг сүүлчийн замд үдсэн хүмүүст үлдсэн хөрөнгийг өгнө үү гэсэн байж.
Эх сурвалж: http://starosti.ru/1902.php

Олны танил буга
2011.03.23 20:25
Edwin Henry Landseer англи зураачийн Monarch of the Glen бүтээлийг танилцуулж байна.Энэ буга бидэнд социализмын үед айл болгоны шахуу (тэр тусмаа хөдөөний) хананд өлгөөтэй байдаг байсан хивсэнцэрээр танил болсон.
Одоо цагт бол Glenfiddich Single Malt Scotch Whisky л бодогдно.UPD 2011.03.25 11:20
Уншигч австрали пиво байдгийг мэдээллэж.UPD 2011.04.10 21:10
Сая хөдөө явж байхад Хужирт цэвэр ус бас адилханыг илрүүлэв. Яагаад урд өмнө нь анзаардаггүй байв, бүү мэд. Сонирхолтой.UPD 2011.04.27 10:00
Олдоод л байвал олдоод л байх шинжтэй юм.
Бас сая уншигч Даваагаас ийм зурагнууд ирлээ.

art,
comparison,
received
The mountain by Terje Sorgjerd
Labels:
high,
time-lapse & stop motion
Сэлэнгэ. Яндангууд
Яндан дээр хэдэн онд хийгдсэнийг нь тодорхойлсон тохиолдол хэд хэд тааралдсан.
Зүүнбүрэн сум. Галын дөл өөдөө!Ерөө.Аймгийн төв.

Subscribe to:
Posts (Atom)