Ямар ч нийгэмд өөрийгөө хамгаалах хууль үйлчилнэ. Ийм байдлаар цааш амьдрах боломжгүйг ихэнх нь ойлгосон бол мухардалт гэсэн үг.
Соц гэгддэг нийгэмд юу ч хийхгүй цалин авдаг улс байсан уу? Байсан.
Одоо нөхцөл байдал дээрдсэн үү? Үгүй.
Төрийн аппаратын тэн хагас нь бусдын тайван амьдарч, хөдөлмөрлөх замд бул хар чулуу болж чадаж буйн төлөө цалин авч байна шүү дэ. Төрийн механизм гажиг, буруу ажиллаж байна. Аливаа нэг зүйл танил тал, мөнгө төгрөггүйгээр шийдэгдэх нь бэрхээс бэрх.
Улсын төсөвийг улаан цайм хулгайлж байна. Томоохон дарга болгоныг авилгал авсан, харин дурын томоохон бизнесменийг татвараа нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж болно. Нэг үгээр: Төр болон Бизнес нь нэг нэгнээсээ хараатай байдалд орчихоод аль нэг нь унах юм бол хөлдөө нөгөөхөө чирхэд бэлэн.
Гацаанаас яаж гарах вэ?
Төр нь хулгайлахаа боль, иргэд нь татвараа төл гэдэг энгийн шийдэл бий боловч биелэх нь тун ч их эргэлзээтэй. Бас төрийн аппаратыг цомхон бөгөөд чадварлаг болгомоор байна. Толгой нь том, рахиттай хүүхэд шиг хөл дээрээ зогсож ядаж байна шүү дэ. Цомхон аппаратад цалинг нь өндөр өгөөд, хариуцлага сайн тооцож болно. Наад захын жишээ - Гүржийн цагдаа авилгалаас салж чадсан шүү дэ г.м. яриад л байвал яриад л байна.
Үлгэр дууслаа, унтаж нойрс...
30 November 2009
Бөгжний тухай
XIX зуунд францын химич Мери хүний цусанд төмөр агуулагддагийг нээж. Гэвч тэрбээр нээлтээ цааш нь хөгжүүлж амжаагүй гэнэ. Өөрийн цуснаас гаргасан төмрөөр хайртай бүсгүйдээ бөгж хийхээр шийдээд, буруу тооцооны улмаас цусгүйтэж үхэж дэ.
Сэтгэл судлаачид эмэгтэй хүн танихгүй эрэгтэй хүнийг дүгнэхдээ 45 секунд зарцуулдгийг тогтоож. 10 сек. биеийн ерөнхий төрхийг хархад, 8 сек. нүдийг нь ажиглахад, 7 сек. үсэнд, 10 сек. уруул болон эрүүнд, 5 сек. мөрөнд нь зарцуулагддаг ба сүүлийн 5 сек.-нд ядам хуруун дахь бөгжийг хардаг гэнэ.
Маяковскийд хайртай хүнийх нь нэрний эхний үсэгнүүд бичээтэй (Л.Ю.Б.– Лия Юрьевна Брик) бөгж байв. Хэрэв бөгжийг эргүүлэх юм бол "люблю" гэдэг үг үүснэ.

Labels:
fact
Дугуй засвар
Дугуй засварууд хоорондоо гайхалтай адилхан, бүтэц зохион байгуулалт нь хүртэл ижил төстэй. Жолоо бариад 10 гаруй жил болохдоо ганц ч удаа цэвэрхэн дугуй засвартай тааралдаагүй нь бахархууштай. Зарим засварчид ажлаа муу хийнэ - нөхсөн дугуй нь нөхөөсөөрөө задарна, мөн хийсэн хошуу нь хий алдна. Гэсэн хэдий ч ихэнх нь сэтгэл гаргаж нэг насны биш юм аа гэхэд улиралаа даах хэмжээний үйлчилгээ үзүүлдэг. Худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй л бол болоо до.
Дугуй засвар гэж ихэнхдээ өөдсөн чинээ вагончик юм уу амбаар хэлбэртэй оршин тогтнож буй бяцхан үйлчилгээний цэгийг хэлнэ.
Өвөл зун харгалзахгүй 24 цагаар ажилладаг бол халаалтыг ихэнх тохиолдолд зуух, пийшингээр шийднэ. Харамсалтай нь, ихэнх тохиолдолд түлшийг покрышка болон дотуур хаймарны резин орлодог. Дугуй хийгээ хаагуур алдаж буйг саванд хийсэн усанд дүрэх хэлбэрээр шалгадаг. Машины радиатор цоорсон эсэхийг тамхины утаа дотогш нь үлээж шалгадаг аргаас хавьгүй бодитойгоор цооролтыг тодорхойлдгийг хэлэх нь зүйтэй.
Гол багаж - дугуй задалдаг суурь машин (станок).Бас компрессор. Мөн гар дор байх шаардлагатай багажнууд цөөнгүй л дэ. Том домкраттай дугуй засварууд олшироод байгаа нь сайн. Санаа амар - машины нэг талын дунд хавьцаа түүнийг нь хийж байгаад өргөлөө - хоёр дугуй солиход бэлэн.Хүүхнүүдийн зураг өлгөөд байдаг газар одоо цагт төдийлөн олон биш л байх. Дан эрчүүд ажилладаг газар, хамт олонд ийм үзэгдэл их. 80-аад онд автобусны жолооч нар өөрийн нуруун талын шилэн дээр зорчигчид руу харуулж иймэрхүү зураг, плакат наадаг байж билээ. Samanta Fox их тааралддаг байсан юм да.

on the road
Холимог хуурга
1. Үндсэрхэг үзэл?2. Номын худалдаа?
3. Увсийн?
4. Харандаа? Үнэндээ бол тэжээлийн блокны сэнс дугараад, чихэнд чийртэй оргиод байхаар нь харандаа чихчихдэг юм. Жаахан байлгаж байгаад сугалхаар сэнс дугархаа больсон байдаг.
5. Төгсгөлд нь - жилийн өмнөх хуучны танилууд.

other
29 November 2009
Scorpions - Believe In Love
Санамсаргүй тэнэж яваад гоё клип оллоо. 80-аад оны төгсгөлийн Ленинград тасархай.
Шууд орж ирэхгүйн, иймд доорх линкээр ороод үз:
http://www.youtube.com/watch?v=G3XtgubV4tw

nostalgia,
video clip
Хайлт
Хайлтын тухай дахин нэг дурсахаас.
google.ru гэж ороод "как не" гэж эхэлсэн хайлт хийх гэтэл ямар зүйл цаанаас санал болгож буй нь сонирхолтой. Өөрсдөө шалгаж үзэж болно.

internet
Хуучин мөнгө
Хүн гэж сонин сэтгэхүйтэй амьтан да. Дэлгүүр хоршоонд мөнгө өгөхдөө ижил дэвсгэртүүдээс аль хуучинг нь өгдөг. Тэгдэггүй гэж л битгий мэлзээрэй, хэ хэ. Уг нь ямар ч ялгаагүй баймаар. Гэсэн хэдий ч үрчийсэнг нь л шахна. Өөдгүй зан. Гэвч хүн болгонд байдаг.
Labels:
fact
Дугуйн талаар
UPD 2009.11.29 13:00
Санхүүдээ баригдаад эсвэл 2 шинэ, эсвэл 4 хуучин дугуй авах боломжтой байсан. Зах гараад 4 өвлийн michelin аваад хийчихлээ. Сумтай буюу эргэлтийг нь зааж өгсөн дугуй, ядаж 2 жилдээ гайгүй байх.
2009.11.28 12:10
Автомашинтай уншигчидаас асуух зүйл байна.
Өвлийн 2 дугуй авах хэрэг гараад байдаг. Үзүүлэлтүүд нь: 195/60/R15.
Би сая Nexen (Номин), Hankook (Сэбоцэ) болон Bridgestone (Таван богд) орлоо. 60-тай дугуй алга, дан 65-тай байна. 65-тайг одоо буй дугуйтай зэргэцүүлэн барьж үзлээ. Арай биш юм аа. 60-тай дугуй тийм ч их байдаггүй бололтой, бүх газар 65-тай нь л байх юм.
Да хүрээгээс өөр дугуй зардаг дэлгүүр юу билээ?

i have a question,
on the road
28 November 2009
Хайлтын ялгаа
google хайлт хийхдээ ялгаатай ханддаг. Тодорхой жишээн дээр авч үзье.
google.com-оор ороод tiananmen square protest гэсэн утга оруулаад зураг хайвал:
Шалгаж үзэж болно: http://images.google.mn/images?hl=mn&source=hp&q=tiananmen%20square%20protest&um=1&ie=UTF-8&sa=N&tab=wi
Харин хятадын google.cn-ээр ороод яг ижил утгатайгаар зургийн хайлт хийвэл:
Мөн л шалгаж үзэж болно: http://images.google.cn/images?hl=zh-CN&source=hp&q=tiananmen+square+protest&btnG=%E6%90%9C%E7%B4%A2%E5%9B%BE%E7%89%87&gbv=2&aq=f&oq=

comparison,
fact,
internet
27 November 2009
Вакцины тухай
Томуу дэгдээг багагүй хугацаа өнгөрлөө. Хүүхдүүдийн хичээл ном завсардаад нэг сар болов.
Энэ хугацаанд өвчний эсрэг ямар арга хэмжээ авагдав?
Олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан, 9 цагаас бүх үйлчилгээний газруудыг хаасан, захуудын хаалгыг барьсан г.м. арга хэмжээ аваагүй биш авсан.
Гэхдээ...
Энэ хугацаанд вакцин оруулж ирээд бүх нийтээр нь биш юм аа гэхэд 10 жилийн сурагчдыг тарьж амжих байсан уу?
Би хувьдаа хангалттай хугацаа байсан гэж үзэж байна.

Холимог хуурганы ээлжит порц бэлэн болж.
1. Гаражийн үүдэнд тулгаад гараж барьж эхэлж буй талаар мэдээллэж байсан. Найзууд зөвшөөрөлгүй барьж байсан бололтой, учир нь барилгын ажлыг тэр дор нь зогсоосон. Гэвч нэг хэсэг газар фундамент цутгагдсан бөгөөд бусад талбайд ухсан нүх нь хэвээр үлдэв. Мөн манай гаражийн харалдаа овоолсон элс, хайрга хоцорсон.
2. Орцонд хөшиг ч юм уу нэг балай зүйл өлгөсөн тухай дээр мөн л бичиж байсан билээ. Тэгсэн - сольчихож. 2 ээлж, аан?! Жижүүрт "Энэ чинь муухай харагдаж байна шүү дэ" гэж хэлхэд хэцүү, байхад хэцүү, яалтай ч билээ. Миний хувьд орц хоггүй, цэвэрхэн, илүү дутуу зүйлгүй, үнэр танаргүй, гэрэлтэй, лифт нь ажилладаг байхад л хангалттай. Түүнээс биш хөшиг зүүх явдал бол, уучлаарай, тэнэглэл.
3. Сонин гарчиглаж байхнаа БГД-ийн нэг иргэний санал нүдэнд өртөв. Үүнээс илүү утгагүй, дебил зүйл ойрд уншаагүй юм байна.
4. 90-ээд оны дуучин Байзадаагийн ярилцлагыг уншиж жаал инээлээ. Тухайн цаг үедээ нөхөр мандаж явсан нь үнэн. Гэхдээ "Надад тайрмал үстэй, үүргэвч үүрсэн охид таалагддаг гээд ярилцлага өгчихсөн чинь бараг бүх охид үсээ тайраад, үүргэвч үүрээд л" гэж цуурах хэрэггүй л байх. Бас бус гоё гоё зүйл байна аа байна. Жишээ:
1. Надад 20 гаруй дуу байсан. 1995-1999 он хүртэл бүтэн 7 жил...
2. Парламентаар нь жишээ авахад л 72 гишүүн нь МАХН-ынх...

Пирамида Грэма
Коммент үлдээж мэдээллийг үгүйсгэхэд дийлэнх олонх нөхдүүд хараал урсгадаг бололтой.Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/
Labels:
fact
Single photo
Асуулт: Данхан дахь усыг зуухгүй, цахилгаангүй хэрхэн буцалгах вэ?
Хариулт:© REUTERS/Nir Elias
Лхасаас 110 км зайд орших Шима тосгон.
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/

in the world
25 November 2009
Албадан худалдаа
Ажил дээрээ сууж байтал оймс зарах гэсэн хүүхэн орж ирэх гэж оролдоод, үүднээс буцах юм. Байгууллагын гадаа тэргээ үлдээгээд явах гэтэл сэв арилгах үнэн чин хүсэл эрмэлзэлтэй залуу үйлчилгээгээ санал болгож арваад метр хажууд явав. Дэлгүүрт зурагтын нэвтрүүлгээс өөр зүйлгүй сонинг нилээн хусдаг бололтой өвөө бараг л гарт атгуулчих шахлаа. Хүнтэй 2 үг солиод сууж байтал жаал хүү бохь шахчих гээд хажуугаас ээрэх юм. Мөн автомашины угаалгын газраар ороо л бол үнэртүүлэгч зарж буй хүүхдүүдтэй таарна. Дээхнэ гудамжинд явж байтал оюутнууд гэж өөрийгөө танилцуулсан хос бал худалдах гэж оролдсон.
Худалдаа гэхэд худалдаа биш, бараг л "За яахав, үүнийг чинь би авлаа, харин чи л надаас салж үз" гэсэн өнцгөөс хандахад хүргэдэг үзэгдэлийг яах вэ? Би хувьдаа дээрх тохиолдлуудад соёлтойгоорсалаавч үзүүлдэг үгүй гэдэг.
Худалдаа гэхэд худалдаа биш, бараг л "За яахав, үүнийг чинь би авлаа, харин чи л надаас салж үз" гэсэн өнцгөөс хандахад хүргэдэг үзэгдэлийг яах вэ? Би хувьдаа дээрх тохиолдлуудад соёлтойгоор
Labels:
other
Хөгжмийн завсарлага
За ингээд сүүлийн үед сонссон, өөрт таалагдсан 3 цомгийг танилцуулъя.
Сонсох аргагүй зүйлийг хэнд ч танилцуулах шаардлагагүй байх.
Аквариум - Пушкинская, 10 [2009]
Би дээр ийм цомог гарч буй тухай бичиж л байсан. Онцгой таалагдсан дуунууд нь : "Вятка Сан Франциско", "День радости". Мөн "Девушки танцуют одни" дуу гоё юм. Энэ байна:
Город 312 - Live [2009]
Звери - Акустика [2009]
Хэдийгээр бүх дуунууд нь өөрт байсан боловч амьд бичлэгт дуртай болохоор татсан. Бичлэгийн чанар - ok. Цаг үрж татсандаа, зав гаргаж сонссондоо харамссангүй.
Сонирхож магад гээд татсан сайтыг өгье. Ороод, хайгаад олчихно биз.
www.musicxxl.ws

music
Ил бонжи юу тон
Өчигдөр Энхээгээс зураг ирсэн.
Монголд ийм нэртэй компанид ажиллах хэцүү байдаг байх да. Жишээ нь:
1: - За сайн, сонин сайхан юу байна?
2: - Сайн сайн, ажлаа хийгээд л. Чамаар юутай?
1: - Нам тайван. Ингэхэд чи хаана ажилд орсон гэв ээ?
2: - ... (хэсэг сааталд орсноо) Нэг ус цэвэршүүлэгч төхөөрөмж зардаг компанид орсон.
1: - Ямар нэртэй компани юм?
2: - Ил бонжи юу тон!

read if you can,
received
Бодох тухай
Хүн маш бага боддог. Сургуулиудад бидэнд бодлогыг дүрэм, томъёоны дагуу бодохыг заадаг, уншсан зүйлээ эргүүлж илтгэхэд сургадаг. Харин бодож сэтгэж, урд нь бараг байгаагүй зүйлийг олж санаачилж бид төдийлөн чаддаггүй.
Дийлэнх олонхи мэргэжил ямар ч ур ухаан шаарддаггүй. Хүн ямар нэг туршлага дадлага олж аваад тэрийгээ цааш ашиглаад явдаг. Удирдлагаас өгсөн дүрэм заавар, шаблоны дагуу ажилладаг.
Бид бараг бүхий зүйлийг автоматаар хийдэг: шүдээ угаана, сахлаа хусна, өглөөний цай ууна, хүүхдүүдээсээ дүнг нь асууна, ажилдаа явна, хамтран ажиллагчидтайгаа ярьна...
Яахав, толгойд ямар нэг ая ч юм уу саяхан үзсэн киноны тухай бодол орж ирнэ л дэ. Гэвч үүнийг бодол гэж үзэх нь хаашаа ч юм.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

23 November 2009
26-ийн дүн, 27-ийн сэдэв
26 дахь санал асуулга өндөрлөлөө, хөөрхийс. Автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай санал асуулга байсан юм.
Асуулт: Машин барьж буй үедээ sms бичдэг үү?
хэзээ ч үгүй - 10(33%)
амин чухал үед бичнэ - 9(30%)
ерөнхийдөө биччихдэг - 7(23%)
чат-д сууж буй юм шиг бичнэ - 2(6%)
sms гэж юу юм бэ? - 2(6%) -во уроды!
Дээрх дүнг нэгтгэвэл: Огт бичдэггүй 33% байхад бичдэг улс 59% байна. Бараг 2 дахин их. Энд аюулгүй байдал болон жолооны ард утсаар ярих тухай дурдаад хэрэг байна уу? Бодит нөхцөл байдал ийм л байна. Жолооны ард утсаар ярихыг хориглох хэнд хэрэгтэй юм? Өөрт нь жолоо бариад ярих хэцүү байдаг нэг нь ухамсараараа утсаа л авахаа байна биз. Хуулиар хориглоод, тэр тусмаа торгох нь утгагаүй. Нэгэнт л дийлэнх олонхи нь нууцаар, сиймхийгээр яриад л, sms бичээд л явж байгаа шүү дэ. Чойномын шүлэг байдаг да:
"Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж" гээд.
Миний хувьд, шаардлагатай үед гэрлэн дохион дээр ч юм уу хөдөлгөөн сэлүүхэн байхад цаг зав ашиглаад sms бичих явдал гардаг л юм.
Одоо 27-р санал асуулгаруу шилжье. Сэдэв: Гарын хоол.
Асуулт: Хэний хийсэн гарын хоол хамгийн амттай вэ?
а) ээж/аавын
б) эмээ/өвөөгийн
в) эхнэр/нөхрийн
г) хүүхэд(үүд)ийн
д) эгч/ахын
д) мастер тогоочийн
е) үнэгүй олдоо л бол амттай :)
Асуулт: Машин барьж буй үедээ sms бичдэг үү?
хэзээ ч үгүй - 10(33%)
амин чухал үед бичнэ - 9(30%)
ерөнхийдөө биччихдэг - 7(23%)
чат-д сууж буй юм шиг бичнэ - 2(6%)
sms гэж юу юм бэ? - 2(6%) -
Дээрх дүнг нэгтгэвэл: Огт бичдэггүй 33% байхад бичдэг улс 59% байна. Бараг 2 дахин их. Энд аюулгүй байдал болон жолооны ард утсаар ярих тухай дурдаад хэрэг байна уу? Бодит нөхцөл байдал ийм л байна. Жолооны ард утсаар ярихыг хориглох хэнд хэрэгтэй юм? Өөрт нь жолоо бариад ярих хэцүү байдаг нэг нь ухамсараараа утсаа л авахаа байна биз. Хуулиар хориглоод, тэр тусмаа торгох нь утгагаүй. Нэгэнт л дийлэнх олонхи нь нууцаар, сиймхийгээр яриад л, sms бичээд л явж байгаа шүү дэ. Чойномын шүлэг байдаг да:
"Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж" гээд.
Миний хувьд, шаардлагатай үед гэрлэн дохион дээр ч юм уу хөдөлгөөн сэлүүхэн байхад цаг зав ашиглаад sms бичих явдал гардаг л юм.
Одоо 27-р санал асуулгаруу шилжье. Сэдэв: Гарын хоол.
Асуулт: Хэний хийсэн гарын хоол хамгийн амттай вэ?
а) ээж/аавын
б) эмээ/өвөөгийн
в) эхнэр/нөхрийн
г) хүүхэд(үүд)ийн
д) эгч/ахын
д) мастер тогоочийн
е) үнэгүй олдоо л бол амттай :)
Labels:
survey
Худал хуурмаг. 3-р хэсэг
1-р хэсэг.
2-р хэсэг.
Төгсгөлийн буюу 3-р хэсэг.
Худал хуурмаг нь хольцгүй, дангаараа орших нь ховор. Түүнийг үнэний хувьтай янз бүрийн орц бүрэлдэхүүнээр хольдог юм.
Та 2 төрлийн алдаа гаргаж болно.
Гитлерийн алдаа - худал мэдээлэлд итгэсэн. Тэрбээр тагнуулын мэдээлэлд итгэж, Нормандад бууж десантыг хуурамч маневр гэж үзээд Калын районд холбоотнуудын десант буух ёстой хэмээн тооцож үндсэн хүчээ 7 хоног сойсон.
Сталины алдаа - үнэнд итгээгүй. Дайн эхлэх огноог мэдсээр байж үл итгэсэн.
Бусдаас илүүтэйгээр улс төрчид болон үндэсний радио, телевиз худал зүйл цацдаг ба үүнийгээ "Эх орныхоо төлөө" гэдэг уриагаар зөвтгөх гэж хичээдэг.
Хүмүүсийн хэл яриа цаанаасаа худал хэлхэд зориулагдсан мэт зүйл. Ямартаа ч бурхан хүртэл Адамд худал хэлснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хориотой алим идвэл үхнэ гэсэн боловч үхээгүй шүү дэ.
Байгальд ч гэсэн хууран мэхлэлт алхам тутам таардаг. Хөөгдөж буй амьтан мөрөө баллах, араатан салхин доороос гэтэж очих г.м.
Хууралт - зорьсондоо хүрэх хамгийн дөт зам. Хүч хөдөлмөр ч хэмнэгднэ.
Мөн бусдаар манипуляци хийх хамгийн энгийн арга.
Гэвч бид зөн совингоороо хэн нэгнийг үнэн юм уу худал хэлж буйг мэдэрдэг. Энэ нь хүнээс арай жаахан илүү анхаарлыг шаарддаг. Ялгахад үндсэн 2 бэрхшээл тулгарна:
- Сэтгэлийн хөдөлгөөнийг цэвэр байдлаар нь илэрхийлэхийг харах боломж хомс. Хэн хүнгүй сэтгэл хөдлөлөө хязгаарладаг.
- Хүн маш хурдан сурах чадвартай амьтан. Насанд хүрсэн хүний сэтгэл хөдлөлийг хүүхдийнхтэй харьцуулаад үзэхгүй юу.
Гэсэн хэдий ч худал хэлж буйг царай нь хамгийн түрүүнд илэрхийлээд өгдөг.
Жинхэнэ бус, жүжигчилсэн сэтгэл хөдлөлийн үед хүний царайны тодорхой булчин л ажилладаг. Жишээ нь: худал инээмсэглэхэд зөвхөн уруул нь инээсэмсэглэх ба нүд нь хэвээр хоцорно. Жинхэнээсээ инээмсэглэж буй хүний нүдний орчим үрчлээнүүд гардаг. Мөн худал инээмсэглэлийн үед царайны зүүн тал нь баруун талаасаа их инээмсэглэдэг. Хамгийн гол нь, худал инээмсэглэл арай удаан үргэлжилнэ, анзаарагдахын тулд.
Бас ярилцаж буй хүнтэйгээ адилхан байрлалд ороод, царайгаа аль болох ижилхэн болгохыг хичээгээд өөрийн чинь толгойд юу орж ирж буйг нэг чагнаад үзэх хэрэгтэй.
Хамгийн энгийн гарц - өөрийнхөө дотно хүмүүст (тэд итгэлийг чинь гүйцэд эвдтэл) итгэ. Дотно хүнээ үл итгэлцлээр битгий гомдоо. Мөн өөрийгөө эргэлзээгээр зовоохоо боль.
Хуурч буй хүн өөрт нь итгэж буйг хараад мөс чанар нь араас нь чангайгаад хуурахаа байх тохиолдол ч бий.

library
22 November 2009
3G. Mobicom
Өнөөдөр Mobicom-ын 3G Modem-ыг туршиж үзлээ.
Таалагдсан зүйл (+ тал нь):
- Тохиргоосоод байх зүйл алга. Mobicom-ын сүлжээнд утасны GPRS тохируулж буй адил APN дээр нь internet гэж бичиж өгөөд л болоо.
- Modem-ийн загвар нь таалагдлаа. MicroSD card ч ордог юм байна.
Таалагдаагүй зүйл (- тал нь):
- Жингүүдлийн орчинд байх төдийлөн таалагдсангүй.
- Хэн ч юу ч оролдоогүй байхад салчихдаг урод байна.

Хөгжмийн таавар
UPD 2009.11.22 19:03 Хариу
Приключения Шерлока Холмса и доктора Ватсона.
UPD 2009.11.20 11:20
Мэдэх хүн алга уу?
Хатан хаан Сиси гэсэн таамаглал ирж.
Би тийм киног "гайхалтай гоё" гэж тодоройлогхгүй л дэ. Биш.
UPD 2009.11.19 20:35
Бараг хүн болгон үзсэн кино до, уг нь.
2009.11.19 11:11
Ямар кинонд гардаг ая вэ?
Гайхалтай гоё кино байгаа.
Приключения Шерлока Холмса и доктора Ватсона.
UPD 2009.11.20 11:20
Мэдэх хүн алга уу?
Хатан хаан Сиси гэсэн таамаглал ирж.
UPD 2009.11.19 20:35
Бараг хүн болгон үзсэн кино до, уг нь.
2009.11.19 11:11
Ямар кинонд гардаг ая вэ?
Гайхалтай гоё кино байгаа.
Labels:
music,
problem solving
Блогын хөгжил
UPD 2009.11.22 18:55
Санал, зөвөлгөөнүүд ирж. Анхааралдаа авлаа. Одоо:
1. Аль болох монголоор бичиж байхыг хичээнэ;
2. Дуу, зураг г.м. түгээмэл зүйл бага оруулна;
3. Хөгийн, хогын гэх тодотголтой зүйлс түлхүү нийтэлнэ;
4. Аливаа зүйлийг өөрийнхөөр тайлбарлана. ө.х. эргээд 3-р пункт биелчихнэ гэсэн үг.
Ондоо санаа оноо, орхигдуулсан зүйл юу байна?
2009.11.20 14:35
Уншигчидаас асуух зүйл гарлаа.
Энэхүү блогд янз бүрийн сэдвээр есөн шидийн зүйл нийтлэгдэж байгаа. Тухайлбал:
- автомашин, автозамтай холбоотой мэдээ, замын тэмдэг тэмдэглэгээ
- энд тэнд бичээтэй зүйлс, реклам, хаяг
- өөрийн авсан зурагнууд, хөгийн гэж үзэхээр зүйлс
- дуу хөгжим, клип
- ном сэтгүүл, телевизийн мэдээ
- гар утас, компьютертэй холбоотой зүйлс
- мэргэжлийн гэрэл зурагчид, зураачидын уран бүтээл
- хараал ерөөл, төр болон шашины тухай г.м. тоочоод байвал урт жагсаалт болох байх.
Ямарваа зүйл байнга шинэчилэгдэж, улам боловсронгуй болохын тулд хөгжиж, зүгтэж байх ёстой. Зогсмол, хөлдүү горимд орволкапут дуусаа. Иймд зарим төрлийн мэдээллийг багасгаж, олонд сонирхолтойг нь арай түлхүү тавьж байвал зүгээр юм уу. Гэвч ганцхан өөрийн өнцгөөс хараад шийдвэр гаргачихвал бас өрөөсгөл.
Одоо асуулт:
- Өөрт чинь ямар төрлийн мэдээлэл илүү сонирхолтой, дагаад ямар нь огт сонирхолгүй байдаг вэ? Энэ чигээр нь үргэлжлүүлэх үү? Өөрчлөлт оруулах уу? Оруулмаар байгаа бол ямар өөрчлөлт, шинэчилэлт хийвэл зүгээр вэ?
Таны сэтгэгдэл надад чухал байна. Мөн өөрт чинь огт таалагддаггүй зүйл байвал муулж бич. Шүүмжлэл ч байх ёстой.
Санал, зөвөлгөөнүүд ирж. Анхааралдаа авлаа. Одоо:
1. Аль болох монголоор бичиж байхыг хичээнэ;
2. Дуу, зураг г.м. түгээмэл зүйл бага оруулна;
3. Хөгийн, хогын гэх тодотголтой зүйлс түлхүү нийтэлнэ;
4. Аливаа зүйлийг өөрийнхөөр тайлбарлана. ө.х. эргээд 3-р пункт биелчихнэ гэсэн үг.
Ондоо санаа оноо, орхигдуулсан зүйл юу байна?
2009.11.20 14:35
Уншигчидаас асуух зүйл гарлаа.
Энэхүү блогд янз бүрийн сэдвээр есөн шидийн зүйл нийтлэгдэж байгаа. Тухайлбал:
- автомашин, автозамтай холбоотой мэдээ, замын тэмдэг тэмдэглэгээ
- энд тэнд бичээтэй зүйлс, реклам, хаяг
- өөрийн авсан зурагнууд, хөгийн гэж үзэхээр зүйлс
- дуу хөгжим, клип
- ном сэтгүүл, телевизийн мэдээ
- гар утас, компьютертэй холбоотой зүйлс
- мэргэжлийн гэрэл зурагчид, зураачидын уран бүтээл
- хараал ерөөл, төр болон шашины тухай г.м. тоочоод байвал урт жагсаалт болох байх.
Ямарваа зүйл байнга шинэчилэгдэж, улам боловсронгуй болохын тулд хөгжиж, зүгтэж байх ёстой. Зогсмол, хөлдүү горимд орвол
Одоо асуулт:
- Өөрт чинь ямар төрлийн мэдээлэл илүү сонирхолтой, дагаад ямар нь огт сонирхолгүй байдаг вэ? Энэ чигээр нь үргэлжлүүлэх үү? Өөрчлөлт оруулах уу? Оруулмаар байгаа бол ямар өөрчлөлт, шинэчилэлт хийвэл зүгээр вэ?
Таны сэтгэгдэл надад чухал байна. Мөн өөрт чинь огт таалагддаггүй зүйл байвал муулж бич. Шүүмжлэл ч байх ёстой.
Labels:
blog,
i have a question
Онцын аюулгүй
Францын үндэсний архивын газрын дарга Изабель Нешвандер Le Monde сонины сэтгүүлчидэд Адольф Гитлерийн хувийн хэргийг толилуулж.1924 онд францын тагнуулын алба Völkischer Beobachter сонинд сэтгүүлч байсан Гитлерийг тодорхойлохдоо:
- яагаад ч юм Адольф Якоб гэж алдаж
- төрсөн газар болон оныг худлаа бичиж
- баруун дээд буланд нь "немцийн Муссолини" гээд
- "тэнэг биш, чадварлаг илтгэгч" хэмээн тодорхойлоод "онцын аюулгүй" гэж дүгнэж дэ.
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/
- яагаад ч юм Адольф Якоб гэж алдаж
- төрсөн газар болон оныг худлаа бичиж
- баруун дээд буланд нь "немцийн Муссолини" гээд
- "тэнэг биш, чадварлаг илтгэгч" хэмээн тодорхойлоод "онцын аюулгүй" гэж дүгнэж дэ.
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/
Labels:
history,
in the world,
war
Зөв бичих тухай
Би өөрөө алдаатай бичих нь цөөнгүй. Ихэвчилэн эгшиг гээгдэх, гээгдэхгүй дээр алддаг. Орос сургуулийн ач болов уу. Сургуулийн буруу ч гэж юу байхав, өөрийн л буруу да. Монгол хэлний хичээл дээр ямар идэвхитэй байсан нь тодорхой. Санаж үлдсэн 2 зүйл - монгол баавар, заримдаг гийгүүлэгч 9 (энэ яахав, Чойномыг буян :)
Сая Радуловагийн бичсэн зүйлийг уншаад манайд байдал огтхон ч дээргүй болов уу гэсэн шүү юм бодоод сууж байна. Тэр тусмаа нэрээ арай гэж бичдэг оюутан байдаг тухай яриа саяхан чихний үзүүр шүргэснийг ч хэлэх үү.
МГУ-ийн сэтгүүлчийн факультетын 1-р курсын оюутнуудын 82% нь цээж бичгийн шалгалт дээр унасан байна. Тэр дотор нь ерөнхий боловсролын улсын шалгалтад 100 оноо авсан хүүхэд 15 байв. Тодруулбал, 229 оюутнаас нүүр текстэд 9-с бага алдсан нь 18%. Бусад нь дундажаар 24-25 алдаж.
Орос хэлний тэнхимийн эрхлэгч нь үнэн голоосоо халаглаж: "Тест нь бидний боловсролын системийг үгүй хийж дууслаа. Зөв бичиж, ярьж чадахгүй хүмүүс эмчээс эхлээд цөмийн физикч болно гэж бодоход бэрх. Зарим үгийг таних ч арга алга. Оюутнуудын ярьж буйгаар, сүүлийн 3 жил сургуульд тэд юм бараг уншаагүй, цээж болон зохион бичлэг хийгээгүй, зөвхөн орхигдуулсан үг үсэг нөхөх болон чагт тавих тест бөглөсөн гэнэ. Үр дүнд нь - нэг нэгнийхээ бичсэн зүйлийг ойлгохгүй хэмжээнд хүрсэн байна. Харь гаригаас ирсэн юм шиг оюутнуудтай болчихоод сууж байна. Гэхдээ журфак (факультет журналистики) ч бас гайгүй, филфак (философийн тэнхим)-д ямар байгаа бол гэхээр үстэй толгой арзайх юм. Үндэсний гамшиг!" гэж дэ.
Энд дээрх оюутнуудын алдаануудаас хамгийн сонгодог шинэ үгнүүдийг түүж:
Нез наю (не знаю)
генирал (генерал)
через-чюр (чересчур)
рыца (рыться)
поциэнт (пациент)
удастса (удастся)
врочи (врачи)
оррестовать (арестовать)

Яагаад холимог хуурга гэж буйн учир маш энгийн - есөн бусын хоорондоо ямар ч авцалдаагүй зүйлс байгаа юм (зарим зураг нь жаахан удчихсан).
1. Улаанбаатар хотод зураг авах хориотой газар цөөхөн байдаг, тэдний нэг - Хүчит шонхор зах.
- Яагаад хүнсний зах дээр зураг авах хориотой байдаг юм?
- Тэнэг үү? Бодоод үздээ.Гэхдээ ахиц дэвшил байнаа байна. Хүйтрээд ч тэр юм уу, арай цэвэрхэн болсон юм шиг санагдсан. Ядаж л худалдагч нар нь нэгэн жигд цэвэрхэн хувцастай.
2. Нэг газар нэг хүнтэй 2 тааралдах магадлал ямаршуу вэ? Ноднин жил Бадар-Ууганы мөнгөн медалийн төлөөх тоглолтыг ажлын залуучуудтай үзэж байгаад 10 жилийн багштайгаа муухай адилхан хүнтэй тааралдсан юм. Тэгсэн 5 дахь өдөр нөгөө л хүнтэй, нөгөө л pub-д дахиад таардаг юм да. Гар утасны камер zoom-гүй нь харамсалтай.3. Багшийн дээдийн газар доогуурах гарц. Одоо хүнсний 20-ийн гарцыг засаад, ийм болгох хэрэгтэй. Гэрэл гэгээгэй, цэвэрхэн. Тэгэхгүй бол дэлгүүр ч юм уу, нийтийн бие засах газар ч юм уу учир нь үл олдох нэг нүх байсаар ирсэн. Бороо их орвол усаар дүүрнээ, тэр чинь бас болоогүй. 4. За үүнийг одоо юу гэх юм, бүү мэд. Coca-cola-д зориулсан хөшөө гэлтэй биш, ямартаа ч бүтэхгүй зүйл байна.
5. Төгсгөлд нь шинэ үг - Гутл.

hometown,
inscription,
sculptures
Фёдор Емельяненко
Японы Pride гээд дүрэмгүй шахуу зодооны лиг байдаг да, нэг хэсэг НТВ сувгаар гардаг байсан. Тэнд Фёдор Емельяненко гэдэг орос сүүлийн хэдэн жил баруун солгойгүй эдэлж байнаа. Янз бүрийн улс орны аймгшийн аймшгийн тамирчид дэвжээн дээр гарна, эсвэр нам цохино, эсвэл гар хөлийг нь мужиж мушигаад, өчөөд ялчихна, эсвэл нүдээд эхлэхээр нь шүүгч салгаад техникийн ялалт өгчихнө. youtube дээр бичлэгээс нь их юм алга. Зүгээр л энэ ганц бичлэгийг хархад хангалттай.
Түүний дүү Александр нь хорватад ялагдаж буйг хараад юу гэж буй нь энэ (Осторожно! Мат!): http://youtu.be/HiUUTtVuPE0

Subscribe to:
Posts (Atom)