05 April 2025
Виктор Цой - Пыяла (AI Cover by Archimaestro)
Labels:
comparison,
music
04 April 2025
Хооллолт
Муу хүн идсэнээ цувралаас.
Сүүлийн үед мах ширмэн дээр шарж иддэг болсон.
Хөнгөн хооллолтыг бас эрхэмлэж байгаа.
Нас ахихын хэрээр шөл устай болон үндэсний хоол илүү таалагдах юм.
Labels:
free time
Техникийн өрөө. Тавиурууд
Техникийн өрөө ямар байсныг 2021 онд ширээ сэргээн засварлаж байсан постоос харж болно.
Түүнээс хойш элдэв багаж, аялалын хэрэгсэл г.м. зүйлс нэмэгдсээр сүүлдээ хаана юу байгаа нь мэдэгдэхгүй болж ирсэн. Учрыг нь нэг олно до гээд л залхуураад хойшлуулаад яваад байсан. Саяхан тэгсэн дүү оффисоо нүүлгээд "Агаа, хоёр тавиур илүү гарсан, авах уу?" гэнэ. "Тэгье" л гэлээ. Авчраад хүүгээр угсруулаад (би дан паразитласан байгаа юм, хүний юм үнэгүй аваад, хүүхдийн хөдөлмөр ашиглаад) техникийн өрөөнд тулчихсан. Тэгээд хөглөрөөд байсан эд зүйлсийг ангилаад сайхан зайчилчихлаа.
Одоо энэ хэдэн хайрцаг савны учрыг олоод, ажлын ширээн дээрх үлдсэн жижиг сажиг юмыг нааш цааш болгочихвол эмх цэгцтэй болох гээд л байна. Энэ техникийн өрөөний хананд хэдэн тавиур тогтоох бодолтой байгаа.
Тэгээд цаана нь гараж гэсэн бас нэг аймшгийн замбараагүй талбай л үлдэж байна да.
03 April 2025
01 April 2025
Хамрын таславчийн муруйлт
UPD 2025.04.01 03:15
2025.03.31 16:53
6 жилийн өмнө хоолойны махаа авахуулж байж. Цаг хугацаа хурдан байгаа юм шүү. 6 жил хамрын хагалгаанаас зугатсаар ирж. Сүүлдээ болохоо байж эхэлдэг юм билээ. Тархи байнга хүчилтөрөгчийн дутагдалтай яваад байхаар толгой өвдөнө, даралт ихэснэ, шөнө олигтой амрахгүй, хурхирна. Тэгээд зориглосон л до. Үзлэгт ороод, оношилгоо, шинжилгээ хийлгээд. Миний таславч аймшгийн муруйлттай байсан байгаа юм, S хэлбэрийн. CT-гээр янзын харагдана:
Ингэхэд Billy the Puppet-ийг зохиогчид анатомын муугуй мэдлэгтэй, CT, MRI-н зураг цөөнгүй харж байсан нөхөд болов уу.
Учир нь өөрийн хамар, дайврын CT-г харжээ суухнаа муухай ижил төрх гараад ирдэг юм да, ха-ха.
Урд проекц дээр ч гэсэн хамрын таславчийн муруйлт маш тод харагдаж байгаа биз?
За тэгээд сая 29-ний өдөр септопластик (septoplasty) хагалгаанд оров.
Септопластик гэхээр хамраар зөв амьсгалах нөхцлийг бүрдүүлэхээр таславчинд хийгддэг хагалгаа, харин ринопластик (rhinoplasty) нь гадна хамрын хэлбэр хэмжээг засдаг, өндөрлөж шонтойлгодог хагалгаа гэж ойлгосон. Нэгэнт бүтэн наркозонд орж байгаа юм чинь гээд эмэгтэйчүүд бол аль алиныг нь хийлгэх нь цөөнгүй. Над мэтийн нөхөр одоо хамрынхаа хэлбэр хэмжээгээр олдоод дэмий байлгүй дэ, тиймээс таславчаа л янзлуулсан.
Намхан нуруутай, навтгар хамартай
Labels:
helpful hint
31 March 2025
Аудио ном. 3-р хэсэг
Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Энэ удаад Аркадий болон Борис Стругацкийн уран зөгнөлт зохиолуудыг сонсож дуусгалаа.
Labels:
free time
30 March 2025
Money offer
Чухал, сонирхолтой л тоглолт биш бол зурагтаар хөлбөмбөг тэр болгон үзээд байж амждаггүй. Highlights-ыг нь харчихдаг юм, амар. Сая харжээ суухад, шүүгч VAR харахаар очиход үзэгчид мөнгө барьцан урдаас нь даллаад, ккк. Гоё уламжлалтай болж.
Labels:
sport
Subscribe to:
Posts (Atom)