31 July 2011
30 July 2011
Hutag-Unduroos mend
Syljeegyi heer bj bgaad sumiin tov orj irj bn.
Hangai delhii saikhan bn da.
Bulgan nutgiin airag yanziin.
Margaash oroidoo hot oroh bh.
Hangai delhii saikhan bn da.
Bulgan nutgiin airag yanziin.
Margaash oroidoo hot oroh bh.
27 July 2011
Түр завсарлага
Шөний 1 өнгөрч байна. Өглөө Булганруу гарна. Фотоаппаратаа авсан харин laptop-оо орхиж байгаа. Тиймээс мэдээний лент тасалдах нь тодорхой. Боломж гарвал гар утаснаас мэдээ дамжуулахыг хичээнэ. 31-ний өдөр буцаж ирэх төлөвлөгөөтэй. Ажил их байсан болохоор автоматаар нийтлэгдэх мэдээлэл бэлдэж ч амжсангүй, уучлаарай.
Уйдаж болохгүй шүү гээд шог зураг:
Уйдаж болохгүй шүү гээд шог зураг:
Labels:
blog
Freddie Mercury live at Wembley
1986 оны бичлэг. Төгсгөлд нь юу гэхийг нь сонсоорой ;)
40-ийн дүн, 41-ийн сэдэв
Хэн хэдэн оны уншигч вэ гэдгийг асуусан судалгааны хугацаа дуусаж.
2008 - 12 (36%)
2008 - 12 (36%)
Labels:
survey
26 July 2011
Орхон Сэлэнгийн бэлчир. 2-р хэсэг
Түрүүч энд.
Байгалийн сайханыг харцгаа да.Уламжилалт аппаратын дурангийн тест. Бодит хэмжээгээр нэг дараад.Дараа нь байдгаар нь татна.
Бас нэг удаа туршив.

25 July 2011
Ширээний цуглуулга
Сэлэнгэ аймагт дарсан ширээнүүдийн зураг.
1. Орхонтуул сум. Засаг даргын болон соёлын төвийн эрхлэгчийн ширээ.2. Орхон сум. Соёлын төвийн болон цэцэрлэгийн эрхлэгчийнх.3. Цагааннуур сум. Харгалзан номын сан, цэцэрлэгийн эрхлэгчийн ширээ.4. Сүхбаатар хот. Хэддүгээр цэцэрлэг байсныг нь санахгүй байна. Ямартаа ч улсын тэргүүний цэцэрлэг. Номын сангийн танхим, багшийн ширээ.Төгсгөлд нь: өвөл болон өнөөдөр дарсан миний ширээ. Хуучин болон шинэ ажлын байр.

comparison,
selenge,
worktable
Хотын зам засвар
Энэ жил нийслэлийн зам засварын ажил харьцангуй эрт эхэлсэн нь сайн. 9 сар гэхэд дуусчихвал хэн хэндээ амар. Хэдийгээр хөдөлгөөн саатаж бөглөрөл их байсан хэдий ч үр дүн нь сайхан юм. Боломжийн болж байна шүү, хотын зам талбайнууд. Чухам гүйцэтгэлийн чанар ямар байсныг цаг хугацаа л харуулах байх.
Автозамаас гадна явган зорчигчидийн зам засвар хаа нэгтээ хийгдэж байна. Хуучин асфальт байсныг өнгөт хавтангаар солих явдал дэлгэрч буй нь зөв чиглэлд хийж буй хөдөлгөөн мөн. Европт явган зорчих хэсгийг плитка (брусчатка), чулуугаар хийдэг бол америкт бетоноор, орост асфальтаар бүрдэг. Өнгөт хавтан асфальтаас дундажаар 6-8 дахин их өртөгтэй. Гэвч бетон, асфальт 3-5 жилийн настай байдаг бол хавтан 20-25 жил ашиглагдна. Өнгө үзэмж, эрүүл ахуйн хувьд ч гэсэн харьцуулаад хэрэггүй. Гагцхүү манай нөхдүүд өвөл ирдэггүй мэт гяв гялгар гадаргатай чулуу суулгаж алах вий.

hometown,
on the road
Орхон Сэлэнгийн бэлчир. 1-р хэсэг
2011.04.06-ны өдөр Сүхбаатар хотоос холгүй дарсан зурагнууд. Сэдэв: хөшөө дурсгал.
Хөшөө дурсгал ч гэж дэ, харанхуйд гэнэт гар чийдэнгий гэрэлд орж ирвэл шууд клапан хаагдахаар зүйлс ч байна, эдгээр дотор. Жишээ нь: монгол гуталнаас өөр өмсгөлгүй пионер жаал. Царай зүс, биеийн пропорци, хэлбэр хэмжээ тасархай.Амьтны аймгийн төлөөлөл ч таарна. Адуу, буга, пума, бүргэд г.м.Байгалийн гаралтай дурсгал ч бий. Хадаг мэдээж илүү л дэ, энэ тохиолдолд.

journey,
sculptures,
selenge
Garbage - When I Grow Up
90-ээд оны төгсгөл үед Garbage мандаж байж билээ.
Labels:
video clip
24 July 2011
Дархан-Уул. Орхон сум
2011.04.07-ны өдөр. Тус суманд удаан саатаагүй.
90 оны барилга. 70-90 онд баригдсан тоосгон барилгууд дээр ондоо өнгийн тоосгоор барилгын өртөг, он, заримдаа зураг хөрөг дүрсэлсэн тохиолдол цөөнгүй таардаг. Энэ тухай тусдаа пост удахгүй нийтэлнээ.Хөл хөдөлгөөн юу ч байхгүй.Анхааралтай ажиглавал Монгол Болгар улсуудын найрамдлын тухай бичээтэй байна.Засаг ноёны өргөө.Арван тавны цагдаа.

darkhan-uul,
journey
Холимог хуурга
Гар утсанд хуримтлагдсан зурагнууд гайгүй шингэрч байгаа шүү. Ээлжит порц.
Монголчууд гоё машин унах юм да. Бишрэлт буудлын гадна.Хуучнаар хүүхэд залуучуудын зохион бүтээх төв. Хашаа нь өргөстэй тороор хамгаалагдаж. Хашааг давах дээрээ тулвал мянга өргөстэй тороор хамгаалаад нэмэргүй. Тиймээс ийм заваарсан зүйлийг тэр дор нь таслан зогсоох нь зөв.Хуучны офицерын үнэмлэх. Монгол Ардын Арми, товчлох юм бол МАА. Одоо МАА гэж тааралдвал Мал аж ахуй л гэж ойлгогдно.Скай худалдааны төвийн хашаанд автобусны зогсоолын давгүй тэмдэг нилээн удаан оршин тогтож байгаа.
Төгсгөлд нь: "жинхэнэ монгол эр хүн".

other
The British Museum. Part 2
Түрүүчийн хэсэг энд.
Мэдээний энэ пост мөнгөн тэмдэгтийн танхимд зориулагдсан болно. Зоосон мөнгө үйлдвэрлэлийн суурь машин.Мөн зоосон мөнгөний түүхэн хувьсалыг диаграммаас харж болно.
Бичгийг нь харахнаа эртний Грекийн зоос бололтой.1918 болон 1993 оны рублиуд.Америк доллар ч яахав. Доор нь 13 тэгтэй мөнгөн дүн бүхий алдарт Зимбабве доллар байна.
За тэгээд анхаарал татсан есөн шидийн цаасан мөнгөнүүд. Томруулж үзэхийн зөвлөж байна. Энэ мөнгөн тэмдэгтийг харангуут "9" хүүхэлдэйн кино шууд санаанд буув.Энд соц. үеийн төхөөрөмж хүртэл байна. Дажгүй девайс байж билээ энэ, хэ-хэ.
Юань гүрний цаасан мөнгөний тухай мэдээлэл олдов. Mongol paper currency нь харамсалтай нь алга.
Тэр №6 үзмэр буюу хүрэл зоос нь энэ.

london,
organization
Subscribe to:
Posts (Atom)