Гэхдээ нээх дайсагнасан юмуу үл хүндэтгэсэн зүйл бол мэдээж байхгүй.
Бидний уншуулдаг ном судар яг юуны тухай юм гэдгийг мэдэх хүсэл саяхан төрсөн юм. Учир нь цагаан сарын дараахан ээж маань засал ном гэж явж ирээд надад Нашдүрсэмийн засал буусан хэмээсэн. "Хагалгаанд орохоосоо өмнө заслаа хийлгэчихээрэй, 9 хар 9 цагаан чулууг нь авчихлаа" гээд байхаар чинь яаж ч тоохгүй хаячих билээ, миний засал гэхээсээ илүү эхийн маань сэтгэл юм да. За тэгээд хийлгэхээр очсон чинь "сүү аваад ир" гэж авдаг юм. Би "Сүүгүй хийлгэчихье хө" гэсэн чинь "Засал тул сүү заавал хэрэгтэй, жижиг соруултай сүү байхад болно" гээд хүссэн хүсээгүй сүүнд явсан. Алхаж явах зуур бодсон бодол: гарууд засал бичихдээ сүүтэй ир гэхгүй дэ, эсвэл сайтаар нь ороод засал номын нэрийг оруулахад юу бэлдэж ирэхийг нь биччихсэн, яагаад идээ ундаа, малгай бүс, цаас чулуу зэргийг шаардаж буйг тайлбарлачихсан байдаг бол гөөмөн зүгээрсэн.
Сая жаахан хайж үзлээ, ном сударыг ойлгомжтой гоё тайлбарласан эх сурвалж тааруу байнаа. Арай гайгүй мэдээлэлтэй нь энэ хуудас юмуу да:
Гандантэгчэнлин хийд бол бас арай шүү. Албан ёсны сайт гэж хайгаад олсонгүй, gandan.mn болохоор цахимаар л ном захиалдаг юм байна. Могой жил гарчихаад байхад луу жилтэйгээ л тууж харагдна.
Иргэдийг харанхуй мунхаг сүсэг бишрэлтэй байлгах бус соён гэгээрүүлж, сэтгэл зүрхийг нь зөв зүйлд зааж чиглүүлж байх ёстой биз дэ уг нь.
За Гандан яахав, дээрх сайтаас мэдээллийг нь хуулж аваад экселд оруулаад авав:
Энэ файлаа cloud-даа байршуулчихна. Лам юмуу зурхайч ийм ном уншуул гэхэд ядаж юуны тухайг нь мэдэх хэмжээнд боллоо. Тэгсэнээ энэ тайлбарт нь хамгийн их давтагдаж буй үг үсэг юу байдаг юм болоо гэж бодов. Free online word cloud creator гэж хайгаад хоёр ч газар текстийг нь оруулж generate хийгээтэхлээ.
Гол үг "Өвчин" байдаг юм байна шүү, манайхаан. Эрүүл мэндээ бодоцгооно бизээ.
No comments:
Post a Comment