UPD 2025.04.01 03:15
2025.03.31 16:53
6 жилийн өмнө хоолойны махаа авахуулж байж. Цаг хугацаа хурдан байгаа юм шүү. 6 жил хамрын хагалгаанаас зугатсаар ирж. Сүүлдээ болохоо байж эхэлдэг юм билээ. Тархи байнга хүчилтөрөгчийн дутагдалтай яваад байхаар толгой өвдөнө, даралт ихэснэ, шөнө олигтой амрахгүй, хурхирна. Тэгээд зориглосон л до. Үзлэгт ороод, оношилгоо, шинжилгээ хийлгээд. Миний таславч аймшгийн муруйлттай байсан байгаа юм, S хэлбэрийн. CT-гээр янзын харагдана:
Ингэхэд Billy the Puppet-ийг зохиогчид анатомын муугуй мэдлэгтэй, CT, MRI-н зураг цөөнгүй харж байсан нөхөд болов уу.
Учир нь өөрийн хамар, дайврын CT-г харжээ суухнаа муухай ижил төрх гараад ирдэг юм да, ха-ха.
Урд проекц дээр ч гэсэн хамрын таславчийн муруйлт маш тод харагдаж байгаа биз?
За тэгээд сая 29-ний өдөр септопластик (septoplasty) хагалгаанд оров.
Септопластик гэхээр хамраар зөв амьсгалах нөхцлийг бүрдүүлэхээр таславчинд хийгддэг хагалгаа, харин ринопластик (rhinoplasty) нь гадна хамрын хэлбэр хэмжээг засдаг, өндөрлөж шонтойлгодог хагалгаа гэж ойлгосон. Нэгэнт бүтэн наркозонд орж байгаа юм чинь гээд эмэгтэйчүүд бол аль алиныг нь хийлгэх нь цөөнгүй. Над мэтийн нөхөр одоо хамрынхаа хэлбэр хэмжээгээр олдоод дэмий байлгүй дэ, тиймээс таславчаа л янзлуулсан.
Намхан нуруутай, навтгар хамартай
Аль эмнэлэгт хагалгаанд орсон бэ? Манай хүү багадаа гэмтээд ийм асуудалтай болсымаа. Эмч томрохоос нь өмнө хагалгаанд орж засуулаарай гэсэн юм. Сайн эмч эмнэлэг дээр очихгүй бол дараа нь бас асуудалтай байдаг гэж сонсогдоод л байгаа юм.
ReplyDeleteХувилгана чих хамар хоолойн эмнэлэг гээд хайгаад үзээрэй.
ReplyDeleteOK. Баярлалаа манай хотхонд юм байна.
ReplyDelete