Байшин барих гэж байгаа бол
Ковидын өмнө зусландаа аавтай нийлж өвлийн байшинтай болж авсан маань карантины үед их хэрэг болсон. Тухайн үед аль болох судалж байгаад хөдөлсөн хэдий ч бас бүх зүйлийг урьдчилан харж чадаагүй, илүү оновчтой хийх боломж байсан л юм билээ. Гэхдээ яаж ч байсан зээл аван барин барьсан маань зөв болсон. Одоо өвөл зунгуй дуртай үед очиход тав тухтай. Гол нь хүүхэд хөгшид агаарт. Би тэгээд байшин барилгын талаар одоо ч гэсэн сонирхоод л байдаг юм. Энэ залуугийн YouTube channel их давгүй. Байшин барих гэж төлөвлөж байгаа бол ганц хоёр нэвтрүүлгийг нь үзэхэд гэмгүй.
No comments:
Post a Comment