Сүүлийн үед спорт тэмцээн тайлбарлагчдын ур чадвар эрс сайжирсан шүү. Тухайлбал: хөлбөмбөг монгол тайлбартай үзэхлээр тосгүй цуйван идэж буй мэт горойгоод хэцүү байсан цаг саяхан. Одоо бол монгол тайлбартай үзэх (Балжинням орилохыг тооцохгүйгээр) сонирхол давамгайлсан. Бусад спортын төрөл ч мөн адил, тэр тусмаа жудо, чөлөөт, бокс г.м. манай тамирчид хүчтэй төрлүүдийг сайн тайлбарлаж байгаад талархая.
No comments:
Post a Comment