12 August 2012
УАЗ-ын машинууд
Монголын хөдөөд хамгийн найдвартай унаа 69 болон фургон хэвээрээ. Хатуу явдалтай, суудал нь тав тухгүй, халуунд бүгчим, өвөлдөө хүйтэн гэх мэт дутагдлыг хэлж болох хэдий ч эргээд давуу талууд ч олонтой.
Шатахууны болон засварын асуудал бага тавигдна. Фургоноор бол түлээ усаа татчихна, аргаа барлаа гэхэд амбаар шүү дэ.
Туулах чадвар өндөр. Зурган дээр: Алтай таван богдын чиглэлд 2700-2800 орчим метрийн өндөрт гартал мацаад зогссон машины капот. Цааш явах ямарч арга байхгүй болсон.
Хянах самбар - минимализмын туйл.
Хилийн зурваст хилийн цэргийнхэн 69-өөр зорчино.
Миний хамгийн дуртай элемент. Хамар болон ам бэлэн байгаа юм, 2 нүд зурчих хэрэгтэй.
Зөв талын арын хаалгыг онгойхгүйгээр бэхэлсэн байх нь элбэг.
Ер нь гар хийцийн бүтээлүүд их таардаг. Хүүхэлдэйн кино санагдуулсан өлгүүр.
Мэдээлэх самбар.
Төгсгөлд нь, уламжилалт кадр.
No comments:
Post a Comment