Prodigy бас л гоё шүү.
31 August 2011
30 August 2011
50 100
2011.08.11-12. Мөрөн. 50 100 нэртэй зочид буудал.
Өрөөний ерөнхий төрх нэг иймэрхүү. Гэрэл нь шатчихсан, зөвхөн ханы люструуд асаж байв. Мөн халуун ус байхгүй. Кочегар яасан ч гэлээ, нэг шалтгаан хэлж байсан.
Гэхдээ таалагдсан, энэ буудал. Цэвэрхэн, ажилчид нь уриалагхан, хувцас хямдхан угаагаад өгчихдөг, мини-бар нь сонголттой.
Цонхоор харвал.
Хэдэн өдөр машины тэвшинд хэвтсэн чемодан минь.
Аялагчидад ээлжит зөвлөмжөө (өмнөх нь: нэг, хоёр) өгье. Буудалд буугаад шүршүүрт орно. Улмаар бандага, оймсоо угааж таараа. Хурдан хатаах энгийн арга - салхинд байлгах. Тиймээс онгорхой цонх бараадуулж байрлуулах хэрэгтэй. Гэвч хаалга гэнэт онгойх юм уу хүчтэй салхилхад ийш тийш хийсэх гээд байдаг тал бий. Энэ үед буудлын стакан, аяга юм уу үнсний сав хэрэг болно до.

HDD хаана засуулах вэ?
Туслалцаа хэрэгтэй байна.
Дээр асууж байсан зүйлээ дахихаас.
Сайн техник хангамжийн инженер таних хүн байхгүй юу?
500ГБ Вестерн Дижиталын хард диск дээрээс файлуудаа сугалуулмаар байна.
Чадах чадахгүй хүнээр оролдуулж байгаад бүр таг болгочихвол харамсалтай.

MMA in Slow Motion
Мэргэжлийн боксчид 50 нас хүрэхдээ өвчний үүр болдог бол эдгээр нөхдүүдийн хувьд ирээдүй нь бүр ч бүрхэг.
Үзэг эргүүлэх
Оюутан байхад балаа их эргүүлдэг байж билээ. Энэ нөхрийг гүйцэхгүй л дэ, гэхдээ сайн эргүүлдэг байсан.
29 August 2011
ДДТ - Осенняя
UPD 2011.08.29
Говио ахд мэнд дэвшүүлье. 50 нас гэдэг ч тоглоом биш дэ.
2010.03.05
Вспомним старое и доброе.
Я с бедой на плечах, доползу до дороги
Умереть - ничего, если выпить немного
Но мешает уйти от тебя
Наше Я.

28 August 2011
27 August 2011
Самар цайруулагч
Архангай. Тариат
Ардыг нь "танк хүлэгсэд" хэмээдэг нутаг ус сайхан гэж жигтэй. Сумын төвөөр дайраад гарсан, саатаагүй.
Засаг даргын тамгын газар.Гадаа нь байрлах самбар. Орон нутгийн 2 компани хараахан логогүй байгаа бололтой.Байгалийн нөлөөнд багагүй гундсан туг.Байгалийн нөлөөнд ер гундадгүй Хоргын тогоо.

26 August 2011
Зуны хаалтын үйл ажиллагаа
Зээг. Зун цаг дуусах ч дөхлөө дө. Лагерийн хаалтаа хийнэ дэ. Мөн 29-нд Гобирнатор ахын төрсөн өдөр байдаг юм. 1 дахь өдөр ямар юмны найр наадам, уулзалт болох билээ гэж үзээд өнөөдөр орой Жадамбаа бид 2 зуслан дээрээ хэдэн эргэлзээ бүхий репутацитай зочид төлөөлөгчдийг хүлээж авч байгаа. Уг нь тогооны хорхог хийж өгч болох байсан боловч цаг нь амжихгүй, чулуу нь ч алга. Шорлог дээр л буухаас да. Өглөө гэрт хонины гуя дарж хаячихаад гарч ирсэн, орой гялалзуулнаа.
Булганы Хутаг-Өндөрт 7-р сарын 28-нд дарсан кадраар яриагаа чангаруулахаас, хэ-хэ. Бүгд амралтаа сайхан өнгөрүүлнэ биз.

Веселая карусель №19
1988 оны цуврал, 3 хүүхэлдэйн киноноос бүрднэ. "Вредный совет" нэртэй 2 дахь кино нь гоё.
25 August 2011
Цитаты
В общественном транспорте настоящие мужчины всегда сидят с закрытыми глазами, потому что им больно видеть, как женщины стоят.
Когда выпьешь, понимаешь, сколько людей ждут твоего звонка прямо сейчас.
На самом деле уровень смертности у нас такой же, как и везде: один человек - одна смерть.
Разговариваешь с чиновниками - каждый по отдельности вполне здравый человек, а все вместе действуют как стая саранчи.
Если ты хочешь, чтобы тебя вспоминали после смерти - оставь долги.
Don't drink and drive. Take LSD and teleport.
Современное искусство — это просто.
Насрал под дверью, позвонил и убежал — это инсталляция.
Позвонил, а потом насрал — это перформанс.

24 August 2011
Shit happens цувралаас
Амьдрал сюрприз их барьдаг шүү дэ. Хүн болгонд цаг хугацааны хэрчим болгонд өөр өөр хэлбэртэй бэлэг ирдэг. Заримд нь амтат бялуу очиж байхад заримд нь нохойн баас шиг зүйл ар араасаа цуварч ирнэ.
1. Өчигдөр орой зусланруугаа явж байтал 32-ийн тойрог дээр араас микро дэлсээд л авна лэ. Бууж харсан - гайгүй л юм шиг байна. Болсон харилцан яриа:
- Яаж байнаа?
- Уучлаарай.
2. 00 зогсолт гэж ёстой балай үзэгдэл байнаа. 30-нд халуун ус ирнэ гэж контор хариулав. 3,14здец! За дээрх 2 ч яах вэ, одоо гол аюул.3. 500GB-ийн WD-ын HDD чадан пад.Хорвоо! Чи хүний зовлонд цадах болоогүй юу?!
Новш гэж. Хамаг зураг, бүх mp3, номын минь сан, хувийн файлууд... г.м. бүх нандин зүйл маань агшин төдийд (_|_) болж хувирлаа. Хөвсгөл явхад үүргэвчинд байсан HDD л дэ. Хамт байсан Transcend-ийн HDD зүв зүгээр, laptop яагаачгүй байхад л WD-ынх явчих юм да. Ер нь Western Digital "но"-тойг мэддэг хэдий ч шатчихлаа. Өөрт үлдсэн нь зөвхөн сая Хөвсгөл явсан зурагнууд. 2 өдөр ноцолдоод барсангүй.
Одоо гол асуулт: HDD сайн янзалдаг хүн байна уу? Хаана? Хэн? Холбоо яаж барьж болох вэ? Уг нь диск нь арай үсэрчихээгүй, дотроо эргээд байгаа юм.
1. Өчигдөр орой зусланруугаа явж байтал 32-ийн тойрог дээр араас микро дэлсээд л авна лэ. Бууж харсан - гайгүй л юм шиг байна. Болсон харилцан яриа:
- Яаж байнаа?
- Уучлаарай.
2. 00 зогсолт гэж ёстой балай үзэгдэл байнаа. 30-нд халуун ус ирнэ гэж контор хариулав. 3,14здец! За дээрх 2 ч яах вэ, одоо гол аюул.3. 500GB-ийн WD-ын HDD чадан пад.
Новш гэж. Хамаг зураг, бүх mp3, номын минь сан, хувийн файлууд... г.м. бүх нандин зүйл маань агшин төдийд (_|_) болж хувирлаа. Хөвсгөл явхад үүргэвчинд байсан HDD л дэ. Хамт байсан Transcend-ийн HDD зүв зүгээр, laptop яагаачгүй байхад л WD-ынх явчих юм да. Ер нь Western Digital "но"-тойг мэддэг хэдий ч шатчихлаа. Өөрт үлдсэн нь зөвхөн сая Хөвсгөл явсан зурагнууд. 2 өдөр ноцолдоод барсангүй.
Одоо гол асуулт: HDD сайн янзалдаг хүн байна уу? Хаана? Хэн? Холбоо яаж барьж болох вэ? Уг нь диск нь арай үсэрчихээгүй, дотроо эргээд байгаа юм.
Алаг-Эрдэнэ. Цэцэрлэг
2011.08.14-ний оройн фотонууд.
Лого дээр яагаад ч юм жаал хүү ууртай, харин охин баяр баясгалантай дүрслэгдэж (томруулаад амыг нь харах хэрэгтэй).Хашааг эвтэй 4 амьтан чимнэ. Туулай шилтэй, заан эрвээхэй зангиатай. Ер нь эвтэй 4 амьтан дунд хамгийн сэргэлэн нь туулай. Тагтаа, заан, сармагчин 3 өөрийн хүчээр модноос жимс аваад идчихэж чадна. Туулай болохоор худлаа зохион байгуулалттай бүлэг үүсгэж, бусдын хөдөлмөрийг ашиглаж өөрөө замаас нь ашиг хонжоо олсон нөхөр.Манжин.
Алунгоо 5 хүүтэйгээ.Тус цэцэрлэгийн гол гоёл - цонх, хаалга дээр дүрслэгдсэн марихуанагийн навчис. Ногооноор будчихгүй дэ л гэж харамсаад өнгөрсөн.

Мэлхийн бороо
Өчигдөр Өвөрхангайгаас буцаж явсан ажлынхан замдаа Лүнгийн ойролцоо бороонд цохиулж. Гол нь мэлхийгээр орсон бороо гэнэ. Машинууд нялгадаад л гарч байсан байна. Зураг аваагүй нь харамсалтай.
23 August 2011
Амьтадын ертөнц
Амьтадын ертөнц нэвтрүүлгийн ээлжит дугаар уншигчидын өмнө бэлэн боллоо. Редакци ганц хүнээс бүрддэг болохоор олон зураг янзлахаас залхуурах явдал гарах юм, зовлон ойлгоно биз. Бүх зураг дарагдсан дарааллаараа байрласан байгаа. Уйгагүй хөдөлмөр шүү бас, хэ-хэ.
07.28. Булган, Хутаг-Өндөр.07.30. Булган, Их Булаг рашаан.08.12. Хөвсгөл, Түнэл. Фон - 69-ийн радиатор.08.12. Түнэлээс Тариаланруу явах замд. Машинд дайруулж үхсэн могой. Бид дайраагүй.
08.12. Тариалангийн нэгэн багийн төв. Энэ кадрыг дарж яваад нүдний шилээ гээсэн дэ. Бүрэнхийд вспышка асааж дарсан гээч.08.14. Хөвсгөл нуурын эрэг дээр байрладаг, бидний толгой хорогдсон жуулчны бааз. Дорго уу?08.15. Хатгал. Энэ муурын зулзагны тухай тусдаа пост удахгүй нийтлэгднэ.08.15. Эгийн гол.08.15-16. Ренчинлхүмбэ. Адуу? Үхэр?08.16. Улаан-Уул. Ард нь фон барьж дарахгүй бол фокус ердөө таарахгүй байсан тул малгай хэрэг болсон.08.17. Арбулаг. Элээ усанд удсан шинжтэй байв. Бидний дунд явсан малын эмч жийрэглэж хүзүүнээс нь барьж уснаас гаргаж орхиод цааш явцгаасан. Ер нь үхсэн байхаа, хэцүү амьсгалж байна лэ.08.18. Хануйн гол. Дэглий болон хар галуу(?).