Хагас сайн өдрийн өглөө цагаан сарын буузны мах авахаар Дэнжийн 1000 орсон юм. Машинаар хахсан байв. Зогсоолоос эргэж гарахаар нарийн зайд маневр хийж таарсан. 2 толиндоо харсаар, бүх зүйл хяналтанд. Lexus 470-аас ойрхон зөрж таарав. Миний арын крыло лексусын арын бампераас 2 хуруу зайтайгаар эргэлт хийлээ. Тэгсэн 50 орчим насны ах хүү авгай 2 үсэрч гарч ирснээ хөөе чи тэрэг зурлаа, болиочээ г.м.-ээр сүр дэгдээв. Зурлаа ш дэ, зурлаа л гээд байх юм. Бүр машин ч цохиж байх шиг. Зурах зурагдах дээрээ тулвал миний крыло л зурагдахаар нөхцөл л дө, лексусын ар яав л гэж. Би цонхоо онгойлгоод хэлсэн:
- Зурахгүй ээ. Харж байна би наадхыг чинь. Юундаа сандарсан юм?
Ахмад хүмүүс байсан болохоор өөр яах ч билээ. Түүнээс биш: "Пардон, 3,14дарас! Зурчихаагүй байхад юунд сүржигнэв?" гэлтэй. Манай монголчууд нэг л бишээ. Тийм л санаа зовсон юм бол тэргээ асаагаад 30 см. урагшлахад би элбэг эргэж багтна, урд нь зай байсан шүү дэ.
Huniig haraahaasaa omno mashinaasaa buuj ireed tuslaad uragshaa hoishoo geed heleed ogoh hun manaid tsoohon doo.eyeldeg baih tun durgui humuus /yaagaad gevel dooshoo orson bolno kkk/
ReplyDeleteNaadah chini uher mongol gegddeg aranshin!
ReplyDelete