Машинтай хүний зовлон өвөл л эхэлдэг.
Гаражгүй бол дулаан зогсоолд гоожиж дуусна. Ажлын гадаа өнжсөн тэргээ орой халаана гэж бас лай. Цас ороо л бол шавхайнд өдөртөө будагдаж орхино. Угаалга ороо л бол хамаг эд анги нь царцчих гээд. Бөглөрөлд зогсож шатахуун, цагаа дуусгана.Заримийг нь машин нь асахгүй зовооно.Сүүлийн үед google-ийн translator ашиглаж янз бүрийн дуу авиа их хийдэг болж. Энэ дарж ороод, listen дээр нь дарж сонсоно уу. Асахгүй байгаа тэрэг гэнэ.
Би машинаа өвөл 11 сард, цагаан сарын өмнө нэг угаалгадаг. Бусад үед нь шороотой чигээр нь. Цас орвол халти сэгсэрүүргээр цасыг буулгаад л болоо.
ReplyDelete