24 May 2026

Persian Lessons

Үзэж болно. 

14 May 2026

Таганская

Ха-ха.
Тоглоомчгүй хэцүү зангилаа. Дэлхийн хамгийн заваан автозамын уулзваруудын дунд байнга байж байдаг юм.

Memories of Murder

Солонгос кино үзээд байдаггүй, гэхдээ энэ кино бол таалагдлаа.
 

1986 оны үйл явдлыг харуулах явцад бидний таних бакус ширээн дээр харагдав. Кино бүтээгсэд бүх жижиг деталиудыг 80-аад оноор харуулж чадсан байна лэ, тэгэхлээр бакусын дизайн 40 жилийн турш өөрчлөгдөөгүй байхнээ.

11 May 2026

Бичгийн хэв

Гоё бичдэг хүн өдрийн од шиг ховордож. Каллиграфи сонирхдог, эсвэл мэргэжлийн түвшинд эзэмшсэн хүмүүс л гоё бичихээс бус өдөр тутамд гоё бичгийн хэв олж харахаа байгаад удаж байна. Хуучин бол паспорт, төрсний гэрчилгээ, баярын бичиг г.м. дээр гараар янзын гоё бичдэг байсан. 

09 May 2026

Солдат и слон

Арменфильм 1977 он.

08 May 2026

Whiplash

Гоё кино байна.

01 May 2026

Ногоон дугаар

Холбоос: https://ikon.mn/n/3n5m 
Бүрэн цахилгаан машин нь дотоод шаталтын хөдөлгүүргүй, дагаад утаа ялгаруулахгүй. Батарейг нь үйлдвэрлэх явцад байгаль орчинд учруулдаг хохирол нь энгийн машин ашиглалтынхаа явцад хорт бодис ялгаруулж байгаль орчинд учруулах хохиролоос хавьгүй их боловч ногоон технологи гэгддэг. За одоо дүүрч, утаа гаргахгүй байгаа нь их юм гэж бодохсон. 
Энд яригдаж буй "туулах зам уртасгагчтай" гэдэг нь батарейтэй, нэмээд дотоод шаталтын хөдөлгүүртэй машиныг хэлнэ. Дотоод шаталтын хөдөлгүүр нь явах эд ангитай ямарч холболтгүй, зөвхөн батарейгаа цэнэглэдэг. Ихэвчлэн жижиг багтаамжтай хөдөлгүүрүүд байдаг (жишээ нь: жийпний хувьд 1500cc юмуу), гэхдээ утаа ялгаруулна. Ийм машин нэг бак бензинээр 1000 гаран км туулах нь энгийн үзэгдэл. Жижиг хэмжээний цахилгаан үйлдвэрлэх станц шиг юм ажиллаад явж байгаа гэсэн үг. Галт тэрэгний зүтгүүр, уул уурхайн том машинууд ч гэсэн цахилгаанаар явж байгаа, мазут болон дизель шатааж цахилгаан бий болгоод. Уг нь ногоон дугаарыг ямарч утаа ялгаруулдаггүй машинд олгож ирсэн нь зөв юм. Манай ухаантнууд юуг үндэслэж ийм шийдвэр гаргаж буйг мэдэхгүй юм да.

28 April 2026

Аудио ном. 5-р хэсэг

Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав, дөрөв.

Өнгөрөгч хугацаанд:
1. Үй Хуа-гийн "Амьдрахуй" зохиол. Зовлон гэж юу байдаг талаар.
2. Түүхч Д.Өлзийбаатарын "Монголчууд" аудионом. 10-аад жилийн өмнө гарч байхад нь машинд сонсож байсан юм. Сая дахиад нэг сонслоо. Ер нь сонсчиход илүүдэхгүй бүтээл байгаа юм.
3. Монгол зохиолчдын өгүүллэгүүд. Зарим нь таалагдсан, зарим нь огт үгүй. 

26 April 2026

Король и Шут - В Париж домой

UPD 2026.04.26 02:53

2009.10.25 18:54
.: ажиллахаа байсан код :.

Stevie Wonder

- So, it must have been a tragedy to have been born blind Stevie? 
- Could have been worse - I could have been born black.

22 April 2026

Туулын хурдны зам

Туулын хурдны замыг тойрсон хэрүүл маргаан, хэлцэл тэмцлийг жаал ажиглалаа. Хэлэх үг алга, больчих хэрэгтэй Нямбаа тэргүүтэн.

15 April 2026

Израиль ба еврейчүүд

Би уг нь еврейчүүдийг сүрхий ард түмэн гэж боддог. Хэдэн мянган жил зовлон үзсэн, эцэст нь ямартаа ч улсаа байгуулж чадсан. Хэлмэгдэж, хядуулж байсны хувьд болж дэ гэж боддог. Дэлхийн II дайнд холокостод хамгийн их өртсөн нь еврейчүүд. Гэхдээ цыганууд адилхан авралгүй хядуулж байсан, хэнч өнөөдөр тэр тухай дурсдаггүй. Курд, цыган, палестинчуудыг бодохноо еврейчүүд тусгаар улстай болсон ард түмэн.
Гэвч сүүлийн жилүүдэд Израиль фашист гэмээр бодлого хэрэгжүүлж байгаа. Жинхэнэ харгислалыг үйлдэж байна. Түүхийг байнга сөхөж, ийм зүйл бүү давтагдаасай гэдэг нөхдүүд өөрсдөө яг ижил зүйл хийгээд байгаа нь сонин.

14 April 2026

Worktables

Жилийн өмнөх ажлын байр.
Гэрээгээр ажилладаг газар.
Зуслан.
Айлд.
Сая хагас жил орчим суусан ширээ.
Одоогийнх.

13 April 2026

Black combat highlight

Монголын тулааны спортынхон Хятадын багийг цэвэр ялж. Сая л ийм тэмцээн 2 өдрийн өмнө явагдсан тухай мэдлээ. Бичлэгээс харахад илт илүүрхэж.

Un Simple Accident

Таалагдлаа. 

Муу хүн идсэнээ цувралаас

Өвөл болон хаврын зурагнаас. 
Монгол хүн өөх, мах идэхгүй бол яагаад ч эрүүл саруул байхгүй гэж боддог. Гэхдээ халуун зунаар мах их идээд бол дэмий, цагаан идээ түлхүү хэрэглэх нь зөв. Хавар хүн ядардаг болохоор идэш уушиндаа анхаарах хэрэгтэй. Намар цагаар өвөл, хаврын бэлтгэлээ сайн базааж дадвал алзахгүй. Даанч энэ жил самар, жимс олигтой нөөцөлж чадаагүй. Гэхдээ Цагааннуураас өвөл загас захиж авчруулсан. 
Хавар хуйхалсан өвчүү, толгой сайн. Өөрөө хуйхлах хэрэгтэй, хиншүү хярвасыг нь үнэрлээд.
Бас үүцнээс айргаа гаргаж уусан. Одоо цаана нь 5-хан литр үлдлээ.
Худалдаанд лаазалсан айраг гарч. Яахавдээ л юм билээ. Өөрсдөө намар оройн цагаар хөлдөөсөн нь хавьгүй дээр.
Бас ийм пиво гарсан байхаар нь сонирхож авсан. Таалагдаагүй, гашуун, алкоголь хэт амтагдаж байна лэ.
Хярамцаг бас хавар янзын. Шөлөнд нээх их хийдэггүй юм. Харин хуураад, түүгээрээ хуушуур хайрдаг. Ямааны сүүтэй цай бас чанасан.
Зуслан дээр цөцгий байхгүйн улмаас масло нэмсэн банш. 
Цагаан сараар утаад байсан өвчүү саяхан дууссан.
За тэгээд хавар шөл устай хоол л дээр дээ. Гурилтай ч бай, ногоотой ч бай.
Шорлого байж байж нэг хийчихэд буруудахгүй.
Төгсгөлд нь найзын хишиг.

4-р сарын 12

UPD 2026-04-12 14:55 
Yandex хөөрхөн зүйл хийж: https://yandex.ru/portal/space_launch 
Орбитод гаргах ямар нэг зүйл сонгоод хурдатгал, өндөр, өнцөг зэргийг нь тохируулаад сансарт илгээнэ. 
Би ийм 5 зүйл хөөргөчихөөд сууж байна.

2026-04-12 12:53

AI каверууд

AI эрчимтэй орон зайгаа тэлж байна. Цаг үе, хэлний зааг хязгаар ч алга болж байх шиг. Сая Kanye West Юра Шатуновын "Седая ночь"-ийг дуулсныг олж сонслоо.

Billie Eilish "Городок"-ыг дуулсан бичлэг түрүүхэн нийлтэгдэж байсан. Тэгсэн "Прекрасное далеко"-г бас дуулуулж.

Монголчууд дутах юм алга. Сая хөдөө явж байхад жолооч машиндаа дуу тавьсан юм. Өвөрмонгол юмуу гэмээр аялгаар "Чандмань эрдэнэ"-ийг дуулж байнаа. Энэ хэн дуулж байна? гэж асуусан чинь AI гэдэг юм да. Ирээд хайгаад үзсэн үнэн байна.

08 April 2026

Лаа шүүдэнз нөөцөлж лагерь гарч байсан түүх

2012 оны 12-р сард ертөнц сүйрнэ гэж бужигналдаж байж билээ. Тухайн үеийн пост: https://ganzo79.blogspot.com/2012/12/blog-post_3919.html

Одоо ч гэсэн бодол өөрчлөгдөөгүй. Бурхан ганц, ямар арга замаар хүрнэ, ямар шашин дагах нь хувь хүний сонголт. Итгэх нэг хэрэг, мухар сүсэглэл бол харин мунхаглал. Бурхантай харьцахад зуучлагч хэрэггүй ө.х. заавал лам пастор, сүм хийдийн тусламжтай үг чинь бурханд хүрнээ гэсэн үг биш. Байгаль дэлхий, уул усаа хайрлаж хамгаалаад, тэнгэрт залбираад явж байх нь хамаагүй дээр.

2012 оны үйл явдалруу буцахад, аав саяхан дурссан: сонин юм шүү, тэр өдөр ажил эль хуль, тал хүн нь байхгүй. Эрдэм шинжилгээний байгууллага шүү дэ уг нь гээд инээгээд байсан. Нэг хүн эхнэр хүүхдээ орхиод хотоос гарсан түүх бас сонссон. Хот байхгүй боллоо гэхэд ганцаараа үлдээд яах гэж байгаа юм? Ккк. Бас сая Учрал томилогдохтой холбоотой манай найз хэлж байсан: 12 онд лаа шүдэнз агсаад лагерь зүглэж байсан хүнээс нээх их зүйл хүлээгээд дэмий болов уу гэж. Харж л байхаас. 

Ер нь тэгээд энэ нийгэмд болж буй олон үйл явдлыг ажиглаад, зарим хүмүүсийг хараад хэлэх ч үг олдохгүй юм да.

Green Book

Одоо болтол үзээгүй яваа бол үзчихээрэй.

03 April 2026

Kidlin's Law

If you can write a problem down clearly and specifically, it is already half-solved.

29 March 2026

Цагаатгалын бүртгэл

20 гаран жилийн өмнө би нэг найздаа жижигхэн бүртгэлийн прог бичиж өгч тусалж байв. Тэр нь цагаатгалын бүртгэл байсан юм. ө.х. Монголын төр хилс хэрэг тулгаж хэлмэгдүүлсэн иргэдээ цагаатгаж, ар гэр, үр удамд нь нөхөн олговор олгосон бүртгэл гэсэн үг. Сая гэнэт интернэт ухаж байтал энэ сайт таарав: 
http://old.supremecourt.mn/tsagaatgal
Баазын талбарууд нь яг ийм байсан, сайн санаж байна. Бид 30 гаран мянган иргэдээ хэлмэгдүүлсэн гэдэг юм билээ, түүнээс хэд нь цагаатгагдаж гэдгийг сонирхолоо. 
14,731 иргэн цагаатгагдаж. Бүтэн жагсаалтыг татах гэсэн чинь тийм боломж тус сайт дээр алга. Тэгэхлээр нь ChatGPT ашиглаад Python дээр код бичүүлээд авав. 
Дээрх кодыг ажиллуулаад эксель файлруу бүх цагаатгагдсан иргэдийг оруулаад ирэв.
Ямар ажил, цол хэргэмтэй хүмүүс хамгийн их хэлмэгдэж гээд pivot-лоод харлаа.
Шашины төлөөлөл л байгаа болов уу гэсэн яг л байна. Дээд хэмжээг хэн хамгийн их өгч байсныг сонирхолоо. Буудан алах ял 3,615 байна.
Ихэнхийг нь До яамны онцгой бүрэн эрхт комисс яллаж.
Янз бүрээр бичсэн болохоос биш энэ датаг цэвэрлээд, ангилвал тоо нь бүр нэмэгдэнэ. Буудан алах гэдгээс өөрөөр бичигдсэн нь ч зөндөө.
Дээд хэмжээ гэж бас байна.
Тоо болгоны цаана хэн нэгний амь, хугарсан хувь заяа бий. Үнэндээ л хядаж байсан байгаа юм. 
Сонирхосон нь файлаар авч судалж болно.

27 March 2026

Жаргантын гол

2026.03.18. Хөвсгөл, Рэнчинлхүмбэ. 
Хөлддөггүй нь үнэн юм билээ. Улаан-Уулаас Лхүмбэ орох замд өвөлжсөн усны шувуудтай таарсан. Хун, ангир лав харагдна лэ.  

Улаан-Уул. Музей

2026.03.17. Улаан-Уул сум. Тусгай хамгаалалттай газрын захиргааны хашаанд мэдээллийн төвийн байранд жижигхэн музей байдаг юм байна. Жижиг гэлтгүй хөөрхөн музей байна лэ. Улаан тайга, Дархадын хотгор, Хорьдол сарьдагийн талаарх мэдлэгээ зузаатгасан.
Тарваганы араг яс.
Малтлагаар олдсон эвэр.
Овоо олон тооны яртай мод.