26 July 2020

Цагаан суварга

Өчигдөр найзын гэр бүлтэй Дундговийн Өлзийт сумруу гарсан. Цагаан суваргад хоноглов.
Өнөөдөр өглөөний зурагнаас.
Үүрээр говьд янзын байна лэ.

Түргэн хэллэг

Ардын аман зохиол хэрхэн үүсдгийг мэдсэн. 
Хэдэн өдрийн өмнө зуслан дээр ширүүн аадар асгаад, залгуулаад мөндөр оров. Охин хэдэн том мөндөр түүж ирээд харуулангаа: - Мөлгөр мөндөр хэмээв. Би тэр дор нь: - Наадах чинь мөлгөр мөндөр, харин чи мөлчгөр мөндөл гэж шоолов. Үр дүнд нь шинэ түргэн хэллэг төрөв:
Мөлгөр мөндөр
Мөлчгөр мөндөл.

16 July 2020

#meetoo

Лебедевийн постыг уншиж инээлээ.

10 July 2020

BLM

Манайд хар арьстнууд байхгүй, тиймээс "хар" гэж ярих доромжлол биш. Негр гэдэг үг испани хэлний negro (хар) гэсэн үгнээс үүссэн. Харууд өөрсдийгөө "нигга" гэж дуудаж болно, харин цагаанууд бол болохгүй гэдэг чинь харин жинхэнэ расизм. Харуудыг хар, халтаруудыг халтар, төлөгүүдийг төлөг, хасагуудыг хасаг гэж дуудсаар ирсэн, дуудсаар дуусна. Доромжлол, расизм энэ бол биш. Тэрч байтугай намайг бага байхад хар нэгнийгээ Куба гэж дууддаг байсан. Нөхөрсөн, найрсаг харьцаатай соц лагерийн улс шүү дэ Куба нь. 
Флойдын хувьд - цагдаа хэтрүүлсэн, шийтгэлээ хүлээнэ. Тэглээ гээд өвдөг сөхөрч бариад байх зүйл байхгүй. Тэр хөшөө дурсгалыг ч тайван орхи. Сүүлдээ солиотой нөхдүүд "шатар яагаад цагаан нь түрүүлж нүүдэг юм" гэсэн асуудал сөхсөн байна лэ. Яагаад гэвэл дүрэм нь тийм, мулгуу минь!

09 July 2020

Харгал нуур

Сэк-ийн хийсэн бичлэгээс.

08 July 2020

Орос хэлний хичээл

Ээлжит орос хэлний хичээл. Oxxxy-гийн 5 жилийн өмнөх энэ бичлэгийг үзэх тоолонд инээд хүрэх юм.


ЭЕШ

2020.07.08 14:51
Хүү МУИС-ийн оюутан болчихлоо.

2020.07.06 10:28
Хүү ЭЕШ өгсөн. Шалгалт нь ямарч чирэгдэлгүй, зохион байгуулалт сайн болсон гэж хувьдаа үзэж байна. Дүн нь ч гэсэн шуурхай гарчихдаг юм билээ, сонгууль шиг. Респект.

P.S: Орчин үед хүүхдүүд хоорондоо өвөрмөц мэндэлдэг болж. Жишээ нь: 4 охин утсаа маажаад саравч дор сууж байлаа. Дэргэдүүр нь 2 охин, 1 хөвгүүн өнгөрөв. 
Нөгөө 4-ийн нэг:
- Хөөе, Маргадаа!
Хоёр охины нэг эргэж харснаа:
- Аан, алмасууд!
Би:

06 July 2020

Баруунхараа - Зүүнхараа. Гарам

Жадамбаа гар утсан дээрээ авсан бичлэгээс.

BW. Дайны бэлтгэл

1939-1941 оны зурагнууд.

05 July 2020

02 July 2020

Тэшиг. Мөндөр

Жак-ийн хийсэн бичлэг.

Эг Тавтын бэлчир

Сэргэлэнгийн хийсэн бичлэг. Хурдыг нь нэмсэн байгаа шүү.