30 March 2017

Тулалдааны дараа

Танкийн хорооны офицер цэргүүдтэйгээ тулалдааны дараа.
1945 оны 4-р сар, Герман. Ялалт ойрхон ч дайчид амиа алдсаар.
Шархадсан ахмад үг хэлж хороо амь үрэгдсэн цэргүүдтэйгээ салах ёс гүйцэтгэв.

Ядуугийн зовлон

UPD 2017.03.30 18:47
Must read: http://jargaldefacto.com/article/mongolchuud-bid-zagas-bolchikhoogui-shuu 

2017.03.27 10:02
Ард олны ядуурал нь эзэн хаант засгийн суурь юм. Эрх чөлөөтэй, баян чинээлэг байх нь эрх баригчдыг жигших, сөрөхөд хүргэдэг. Эрх чөлөөтэй, чинээлэг хүн шударга бус засгийг хэзээ ч тэвчихгүй. Гачигдал, ядуурал нь ямарч зоригтой хүнийг мохоож, ухааныг нь балартуулна. Байнгын гачаалалд байлгах нь дөнгөнөөс салах эрч хүчийг нь ондоо зүйлд зарцуулж үгүй хийдэг.
Томас Мор «Утопия» 1516.

Таван зууны өмнө нөхцөл байдал ямар байсан, өнөөдөр яг хэвэндээ л байна. Эрх баригчид ард олныг өдрийн хоол, бор талхны төлөөх тэмцэлд сульдуулж байна. Жаргал De Facto-гийн Улаанбаатарын иргэний форум дээр хэлсэн үг 100% үнэн шүү.

1965. U.S. Marines in Vietnam

Гэрэл зураг: Paul Schutzer.

Debbie

Күинслэнд мужийг Дебби нэртэй циклон нөмөрчихөөд байгаа. 
Мэдээгээр бол иймэрхүү зүйл л гардаг болсон: 


Хиймэл дагуулаас авсан зураглал:


Брисбэнд урд шөнө бороо тасралтгүй орлоо. Одоо ч орж байна. 2 өдөрт сарын дундаж хэмжээний хур тундас буух юм байх. 2011 оны гамшигийн дараа орохоор үер болж магадгүй хэмээн мэдээлсэн. 

Өглөө барилга дээр яваад очсон - ажил цуцлагдсан. Барилгын гадаах ажлууд ер нь бүрэн зогсож байх шиг байна. Өглөө эхнэрийн болон миний утсанд хүүхдүүдийн хичээл орохгүйг мэдэгдсэн SMS ирэв.
Эднийх аюулгүй байдалд их ач холбогдол өгөх юм. Аав ээжүүдэд мэйл давхар илгээсэн байгаа юм:
Сая UQ-с эхнэрт мэйл, SMS ирж байна. Хичээлүүд цуцлагдсан, ирж яваа бол буц гэнэ. Өдөр бүх үзвэр үйлчилгээний газрууд хаалгаа бас барих нь.
Гэхдээ сэтгэлээд унадаггүй нөхдүүд бас бий бий:

A post shared by nigel damon (@nigeldamon) on

Миний хувьд гэртээ будаатай цай чанаад хэвтдэг газар гэсэн бодолтой байна.

29 March 2017

A-ha - Take on me

UPD 2017.03.29 22:32
30 жилийн дараа ч дуулсаар. 
 

UPD 2017.01.02 21:55
8 жилийн өмнөх пост ажиллагаагүй болж. Клипыг нь оруулав.

North Korean хувилбарыг бас сонирхож болно.

2009.08.19 14:34 
.: Ажиллахаа байсан player энд байв :.

Мумий Тролль - Не помню зачем


27 March 2017

SRS-X11B

Сбылась мечта идиота! Хөгжимтэй болсон.
Жижиг хэмжээтэй ч хөөрхөн чанга дугардаг юм билээ. Монголдоо эргэж очоод хөдөө явахлаар, эсвэл зуслан дээр мах шараад сууж байхад хэрэг болно гэж бодоод авсан. Алсын хараатай амьдарцгаая ;) 

Фото түүх өгүүлнэ

МАА-ийн зурагнууд:
Харин энэ 2003-2006 оных. Манай зэвсэгт хүчин Иракд:

10.02-ны хэрэг

UPD 2017.03.27 21:10
Би андуурч байж. Хэрэг илэрсэн. 
Зарим хүн жинхэнэ алуурчдыг олсонгүй, гэмгүй ардын хүүхдүүдэд ял тохлоо гэсэн утгатай зүйл бичээд байгаа. ДНК-гийн шинжилгээгээр батлагдсан гээ биз дэ? Тийм бол ямарч эргэлзээ байхгүй. Захиалагч нас барсан. Үхсэн хүний ясыг өндөлзүүлэх муухай, гэхдээ нэр усыг нь зарлах нь зүйтэй. Шо гэсэн яриа байгаа ч гэлээ албаны хүний амнаас албан ёсны мэдэгдлийг сонсмоор байна.

2012.10.02 06:00
Тээр жил оюутан байхад цахилгаан станцууд ёнгиноод л, математикийн лекц орж байхад багш 1 минут зогсож хүндэтгэл үзүүлье, сайн хүн байсан юм гэж билээ. Завсарлага болж КТМС-ийн гадаа гартал уртаас урт цуваа машин Алтан-Өлгийн зүг зугуухан мөлхөж байсан, яг аварга том могой шиг. Зэврүүн, сэрүүхэн өдөр байсан.
С.Зоригийн хэрэг илрэхгүй гэж бодож байна.

AC/DC - Back In Black (from Live at River Plate)


AC/DC гэснээс, Австралийн хамтлаг болохоор энд AC/DC-г сонсдог нөхдүүд хангалттай олон. Барилгачид хүртэл ажлаа хийхдээ орилуулж л байдаг. Бичигтэй, логотой футболкатай нөхдүүд таарах нь ч их. Ямарч бэлэг дурсгалын дэлгүүрт орно - зарж л байх болно.

21 March 2017

Спецподразделение "Классные ребята"


Кино тойм

Хоёр гуравдугаар сард үзсэн киноны тухай.

1. The Great Wall

Компьютер графикаар зодож. Нэг удаа үзээд мартагддаг бүтээлүүдийн нэг.

2. Kong: Skull Island

Хоёр сармагчны тулаанд том биетэй нь дийлдэг юм билээ. Ерөнхийдөө таалагдсан.

Үзэхээр төлөвлөчихөөд байгаа кино: Life.

$2,9K

Улсынх нь өрийг иргэнд нь ногдуулсан инфографик:
Манайх тойргийн доод хэсэг $2,9K дүнтэй байрлаж байна.
Эх сурвалж: http://bigthink.com/strange-maps/the-national-debt-pizza-how-much-is-your-slice

20 March 2017

Пикник - Лишь Влюблённому Вампиру

За уйдацгаав уу? Хэдэн өдөр хол ажиллаад, өглөө эрт яваад оройтож буцаж ирж байсан болохоор бичлэг оруулж амжихгүй харайгаад байлаа. Гоё дуу оруулж уншигчидаа сэргээе дэ ;)

15 March 2017

Herston - St Lucia - Herston

Зарим орой эхнэр сургууль дээрээ саатахлаар очиж авдаг юм. Гэр - сургууль - гэр маршрут 4 минутын бичлэгт:

Камер харанхуйд, тэр тусмаа бороотойд муу юм байна.

05 March 2017

Introducing Handle

Boston Dynamics-ийг шүтэж амьдаръя.

51-ийн дүн, 52 дахь санал асуулга

2016 оны сонгуулиар олонхи болсон МАН-ын ЗГ-ыг уншигчид дүгнэсэн 51 дахь санал асуулгын дүнг танилцуулъя. 
Шинээр бүрэлдсэн ЗГ-ын талаар ямар бодолтой байна гэсэн санал асуулгаар нийт 41 санал ирж. Тэдгээрийг ангилвал:
Өөрөө өөрсдийгөө нэрлээд байгаа Мэргэжлийн ЗГ гэж 1 хүн санал өгч. Энэ нь 2%. Миеэгомбын Энхболдын ЗГ гэж 9 хүн, 21% дүгнэсэн бол мөнгөний хэмээн 15 санал (36%) ирж. Байдаг л барималууд юм гэж 11 (26%), хэн мэдлээ гэж 5 (12%) тус тус санал өгчээ.
ЗГ-ын маань нэр хүнд сайнгүй л байж зайлуул. Одоо ч гэсэн дээрдсэн нь юу л бол гэж бодож байна. Найзууд ичээд Мэргэжлийн гэж өөрсдийгөө цоллохоо байсан юмуу да гэж ажиглагдаад байгаа.

Өнөөдөр БЗД-т өрнөж буй үйл явдлын талаар 52 дахь санал асуулга эхэлж байна. Асуулт: БЗД-т хэний талд үнэн байна? 
а. МАН-ы буруу. Су. Батболд болъёо!
б. АН-ы буруу. Д. Пүрэвдаваа болъёо!
в. Бүгд новшнууд!
г. Мэдэх юм үнэндээ алга.

Прыжок в воду


Gold Coast - Brisbane

100 орчим км зам x16 хурдасгасан 4 минут бичлэгт. Гэр хүртэл 4-5 км үлдээд байхад (Turbot Street-рүү эргэхийн наахна) камерын цэнэг дуусаад унтарсан.

 

Bonnie Tyler - It's a heartache

70-аад оны хөгжим.

02 March 2017

Shit happens. Үргэлжлэл

UPD 2017.03.02 06:11
Цын-цырын! Шинийн хоёрны хийморь сэргээлт :) Гурван монгол нэг зогсоол дээр ташраараа тус бүр 91-ийн торгууль бичүүлсэн байв. Ямарч хориглосон тэмдэггүй газар байсан юм уг нь. 2P буюу 2 цагийн лимиттэй бүс гэдгийг нь хэн мэдлээ золиг.
2016.11.03 20:41
Өмнөх дугаар: click!
үүлийн үед Брисбэнд эвгүй явдлууд тохиолдсон байгаа.
1. Dream World-од тоглоомноос болж 4 хүн эндсэн. Өнгөрсөн 7 хоногт ерөөсөө энэ үйл явдлын тухай л зурагт радио, интернэт зогсолтгүй ярьж мэдээлсэн.
2. Сэтгэл мэдрэлийн өвчтэй гар автобусны жолоочийг бензинээр галдаж алсан хэрэг хэдхэн өдрийн өмнө гарлаа. Зүв зүгээр ажлаа хийж байгаад шатаалгасан жолооч зайлуул залуухан энэтхэг гаралтай нөхөр байсан гэсэн. Ойрмогхон автобусны жолооч нарыг шилэн хаалттай болгож аюулгүй байдлыг нь хангах асуудал яригдаж байна лэ. Шуурхайлвал хэдэн сарын дотор бүх автобусанд хаалт байршуулчих болов уу. Ингэснээр Сидней, Мельбурн шиг автобусны жолооч зорчигчдоос бүрэн тусгаарлагдсан хэлбэрт шилжиж буй юм. Уг нь Брисбэний онцлог нь зорчигч болон жолооч шууд харьцдаг явдал байсан юм: зорчигч жолоочоос юм асууж болно, буухдаа талархана г.м. Одоо тийм юм байхгүй болох нь дэ.
3. Хурд байнга хэтрүүлчих гээд байдаг дутагдалтай. Амьхандаа л удаан явж байхад GPS хурдны хязгаар давлаа гээд сигнал өгөөд эхэлдэг. Тэр дор нь амаа татдаг - торгууль бичүүлэх сонирхол мэдээж байхгүй. Гэвч... олон хавар нэгэндээ гэж:
Аз жаргалын захидал шуудангийн хайрцганаас гарч ирсэн. 60 km/p/h-тай явах газар 68-тай зорчиход 162 доллараар торгож байна. Энд ер нь аюулгүй байдалтай холбоотой зөрчилтэй хатуу тэмцдэг: утсаа харж явсан - 300, углааштай машин барьсан - 200, улаан гэрэл зөрчсөн, бүс зүүгээгүй - мөн адил өндөр дүнтэй торгоно. Цуг ажилладаг орос ёр юм шиг "Би албаны машинтай давхиж яваад 680-ын торгууль бичүүлж байсан" гээд байсан юмаа хэдэн өдрийн өмнө, хэ-хэ.