31 December 2016

Enjoykin - Новый Год (feat. Михаил Горбачёв)

Өнгөрсөн жил Брежнев, энэ жил Горбачёв.

Dronestagram

Гэрэл зурагчдын хувьд дрон маш их боломж бололцоог шинээр нээж өгсөн төхөөрөмж юм. 
http://www.dronestagr.am/ - энэ сайтад дроноор авсан зураг, бичлэг олноор бий.
Өнгөрөгч оны шилдэг 20 зураг: http://www.dronestagr.am/blog/dronestagram-top-20-pictures-2016/

Дуу харьцуулалт

MC Шайба & Brutto - Молодость и радость


Lilly Wood & The Prick and Robin Schulz - Prayer In C

29 December 2016

Непалын сүм

2016.09.23. South Bank.
Непалын ард түмний бэлэг.
Гоё хийцтэй, сийлбэр их.
Заан.
Үдэш болж хаалга нь түгжээтэй ч сонирхосон хүн олон.
Цонхруу нь өнгийтөл дэвэлт хийж буй бурхан байв.
Надад энэ сүмийн дээвэр доорх сийлбэрүүд таалагдсан гэж жигтэй.
Учир нь рокер бурхан тэр болгон таараад байхгүй шүү дэ.
Адуун толгойтой рок бурхан бол бүр ховор, анх удаа харж байна. 
Сүмийн тухай өөр мэдээлэл алга да... Дин-дон.

28 December 2016

Авилгал

Авилгалын хэрэг илрэх тоолонд иргэд баярладаг. Ганц ч болтугай шаар баригдаж дэ гэж байтал нөгөөх нь ял сонсолгүй гараад ирэх жишээний. Авилгалын хэрэг илэрсэн нь нэг талаас сайн хэрэг боловч нөгөө талаас нь бодож үзвэл түгшүүрийн дохио юм. 
Авилгал бол системийн үзэгдэл. Ийм төрлийн хэрэг гарлаа гэдэг нь бидний систем гажуудалтай, төгс биш байгаагийн илрэл. Авилгачдыг шоронд суулгаж цаазлах нь төдийлөн үр дүнтэй арга биш юм шиг. Хятадад цаазлаад байхад л нөхдүүд нэмж авилгал авч баригдаад байх юм. Битгий шоронд суулгаа гэж байгаа юм биш, зүгээр ийм энгийн аргаар авилгалтай тэмцээд үр дүнд хүрэхэд бэрх гэдгийг л хэлэх гээд байна. Энэхүү хортой үзэгдэлтэй тэмцэхэд гэсгээн цээрлүүлэлт нь зөвхөн нэг бүрэлдэхүүн нь байх ёстой гэж бодогддог. 
Албан тушаалд сайн хүн, халамжит эцэг, журамт эх, мэргэжилдээ толгой цохигч боловсон хүчин, өндөг шиг өөгүй хүн томилогдох албагүй. Томилогддогчгүй. Систем ямар байх ёстой вэ гэвэл албан тушаалд шуналын микроб, улаан хулгайч, хөрөнгийн донтонг томилсон ч гэлээ түүнд хулгай хийх боломж байхгүй байх ёстой юм. Ихэнх хүн хулгайч биш гэдэгт бид итгэдэг, гэхдээ хэтэвчээ ил задгай орхидоггүй. Хараа хяналтгүй орхисон мөнгө олон хүнд "Авчих уу" гэсэн эргэлзээг төрүүлдэг юм. 
Хөрөнгө оруулгын мэдүүлгэ авдаг болсон. Гэвч зальтай нөхдүүд оффшорт мөнгөө байршуулж байгаа нь ойлгомжтой. Мөн бэлэн мөнгөний урсгалыг хянахад хүндрэлтэй байдаг болохоор авилга авагчид цүнхтэй кэшийг илүүд үздэг. Хөрөнгө оруулгын мэдүүлгээр кэшийг барьж авч харагдаач. Нэг авилга авагчийг илрүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд хүчний байгууллагууд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдгийг бас санах нь чухал. Авилгалыг сайн судалж, түүнтэй тэмцэх хууль эрх зүйн механизмуудыг байнга сайжруулж байх нь чухал. Ямарч албан байгууллагын касс нь сейфэнд байдаг биз дэ? Хэдий чинээ гэмт хэрэгтэнд амар олз олох боломж бага байна, төдий чинээ тэрбээр гэмт үйлдлээс татгалзах магадлал өндөр байдаг. Хувь хүний чанарт найдаад орхиж болохгүй, сайн хүн холиборч хөрөнгө мөнгөний хэрэгт холбогдохыг аль тэр гэхэв. Боломжуудыг хаах хэрэгтэй. Улсаас хөрөнгө мөнгө завших боломжгүй, үгүйдээ завшихад туйлын хүндрэлтэй болгомоор байгаа юм.

27 December 2016

Black Mirror. S03

Амралтын өдрүүдэд үзлээ, давгүй шүү.

B. J. Thomas - Rain drops keep falling on my head


Hong Kong. Laser show

Замдаа Хонконгод саатах үед хийсэн бичлэг.

Бичлэгүүд сүүлийн үед HDD дээр нүгэлтэй их зай эзлэх болсон. Жишээ нь зуны Хэнтийн аялалын видеонууд хэдэн ч GB юм бүү мэд. Үнэндээ ихэнхийг нь үзэж ч амжаагүй яваа.

Аюурсайхан

UPD 2016.12.27 15:06
Хэдэн уншигч сэтгэгдлээ хуваалцаж.
Миний хувьд энэ гишүүний зарим үйлдэл нь таалагдаж, зарим нь төдийлөн таалагдахгүй байгаа. Тухайлбал: оффшор дансуудын хуулгыг ил болгож эх үүсвэрийг нь тодорхой болгох хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Нэр устай нь тодорхой хэлж байгаа нь зөв. Бөөрөнхийлэхгүй энэ энэ хүн асуудалтай байнаа гээд намынхаа нөлөө бүхий гишүүдийг эвгүйцүүлж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаас найзаас сүүлийн үед популизм ханхалаад байгаа. Жишээ нь Twitter-т нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын даргыг "Юу хийж суудаг хүн юм бол?" гээд тавьж. Энэ хүн хэдийгээр тодорхой хэмжээний хариуцлага хүлээж байгаа ч гэлээ утаатай тэмцээд тэмцээд ойрын ирээдүйд дийлэхгүй нь тодорхой. Тэр нөхөр биш юмаа гэхэд өөр хэн нэгэн энэ албан тушаалыг хашиж л таараа. Би тэр гарыг танихгүй, гэхдээ УИХ-ын гишүүн нь төрийн албан хаагчийн зургийг интернэтэд байршуулж олны хэл амны бай болгох нь тийм ч сайхан үйлдэл биш. Бас нэг "но": комментод нэг уншигч "Миний хувьд жаахан хүүхэд байх үеийг нь бага сага мэдэх юм. Хүүхэд байхдаа бусдын юмыг туучихдаг гар байсан" хэмээж. Хэрэв үнэн бол эвгүй л юм, хэ-хэ. Учир нь хувийн туршлагаас харахад багадаа хүн ямар байна, том болоод зангаа тавьдаггүй л юм билээ. Мэдээж өөрчлөгдөж засарсан нь байдаг л байх, гэхдээ дийлэнх тохиолдолд бага нас ихийг илтгээд өгдөг юм.
Дүнгэлт: энэ хүний хувьд (70/30 орчим харьцаатайгаар гэхүү дэ) сайн тал нь одоогоор давамгайлж байна. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна л да мэдээж.

2016.12.10 17:18
Аюурсайхан хэн бэ? Шулуун шударга тэмцэгч үү, эсвэл худлаа дүр эсгэгч үү? Бодлоо хуваалцаач.
Сүүлд (хэдэн өдрийн дараа) би бас өөрийн бодлоо бичье.

26 December 2016

R.I.P. George Michael

Харамсалтай.

Kurilpa St - Petrie Tce


Өнгөрсөн дөрөв дахийн үдэш харих замдаа бичлэг хийж үзэв. West End-ээс Kelvin Grove хүртэл бичлэг хийх боломж байсан ч утасны санах ой дүүрээд чадсангүй. Бичлэг хийж байгаад зай нь багасаад ирэхлээр автоматаар зогсчихдог юм билээ (тиймээс бичлэг дундаа нэг тасалдсан байгаа). Action camera биш гар утас ашигласан болохоор чичиргээ их орж. Мөн дэлгэцийн гуравны нэгийн хянах самбар эзэлж буйг уучилна биз, утасны суурийг ингэж тогтоосон юм:
Дээш шилэн дээр тогтоох гэхлээр цэнэглэгч хүрэхгүй байгаа юм. Энд GPS заавал хянах самбар дээр тогтоогдсон байх ёстой байдаг гэж дуулсан хэдий ч шилэн дээр бэхэлчихээд л туугаад байгаа. Нэмээд утас шилэн дээр тогтоочихвол танхайрал болно биз. Утасны суурийг бичлэг хийх зориулалтаар ч аваагүй юм л да. Жолооны ард утсаар ярих хэрэг гардаг. Суурилуулчихаад speaker дээр нь тавиад ярьж байхад амар байдаг юм.

25 December 2016

Brutto - Чайка


City Botanic Gardens. Part 1

2016.12.25. City Botanic Gardens.
Үдээс өмнө байж байгаад л бороо ороод байсан болохоор хол зугаалах боломж байсангүй. Өдрийн цайны дараа ойрхон ч болтугай гарцгаая гээд манайхаар бол Ботаникийн цэцэрлэг орцгоов.
Брисбэнд миний мэдэхийн хоёр Ботаник гарден бий. Нэг нь хотын төвд, нөгөөх нь арай хол, Mount Cout-tha-гийн ойролцоо. Энэ удаад ойрхоныг нь бодоод хотын төвийнхөөр зугаалав.
Янз бүрийн ургамалуудыг энэхүү цэцэрлэгт суулгаж нутагшуулж. 1800-аад онд суулгасан мод цөөнгүй. Бүгд дугаартай, мэдээлэл бүхий жижиг пайзтай. Гэхдээ энэ постод ургамал цэцэг биш тэмдэг, бичээс, барималуудыг түүвэрлэж оруулав.
Зөвхөн энэ цэцэрлэгт гэлтгүй тэмдэг, тэмдэглэгээ ер нь сайн хийгддэг.
Дүүрсэн хойлог гар байсан ч, англи хэлэндээ таг байсан ч ядаж зураг хараад ойлгоно.
Олон хэл дээрх заагч.
Мэдээллийн самбар элбэг. Цэцэрлэгийн хаахна яваагаа төвөггүй мэдээд авна. Хаана юу байгааг давхар харчихна.
Please clean up after your dog. Зураглал нь таалагдаж байна.
Цэцэрлэгийн нэг зах Брисбэн голд тулна. Нөгөө эрэг - Kangaroo Point Cliffs. Завь цөөгүй.
Энэ завины нэр нэг л танил харагдаад байдаг.
Саналаа! Бага тойрог дахь энэтхэг ресторантай адил нэртэй юм байна.
Завинууд бүгд хараа хяналтын дор.
Хөөрхөн жижиг хөшөө дурсгалууд цэцэрлэгт цөөнгүй бололтой. Бид бүх булан тохойгоор нь ороогүй.
Ойртоод сонирхохоор бичээсүүд илэрнэ. Jesus-д зориулсан бичиг бичээс их таардаг.
Өнөөдөр бүрхэг байсан болохоор нарны цаг зогссон байлаа.
Шил толь болсон зүйл харагдахаар нь яваад очлоо.
88 онд босгосон Morning Star гэдэг бүтээл юм байна. Хадааснуудын толгойг бичгийн элемент шиг эвтэйхэн шингээж.
Одоо дебилүүдийн тухай. Хорвоо дэлхий уужим, маанаг гарууд хаана ч бий, хэ-хэ. Зуу гаруй жил болсон мод:
Ойртоод харахлаар:
Мод хэдий чинээ том байна, төдий чинээ олон "шивээстэй". Тухайлбал:
Энэ сайхан модыг эрэмдэглэж дуусаж:
Зүрх сийлсэн нөхдүүд хоорондоо сууж олшироогүй байх гэж найдаж байна. 

Хадаг байсан бол уядаг л газар байна да гэсэн шүү юм бодоод явж байлаа, ха-ха.

Single photo

Merry Christmas! Уурхайчдын өдрийн мэнд! 
Ганц горняк найзтай хүн шүү.

22 December 2016

ЗОЖ - это 3,14zдёж

Шнуровын Instagram-д нийтлэгдсэн ролик. Ая нь Борис Моисеевын "Голубая луна" дууных, үг нь Ленинградын ЗОЖ (Здоровый образ жизни).
Голын мяраалаг бүсгүй балайг нь авч байна да харин ч нэг, хэ-хэ.
A video posted by Shnurov Sergey (@shnurovs) on

Шерлок Холмс в России


19 December 2016

Time In Malta - November Rain

UPD 2016.12.19 17:55 


2011.03.11 14:46
Галзуу кавер.
.: Энд ажиллахаа байсан player байв :.

18 December 2016

Холимог хуурга

Brisbane market. Австраличууд амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөдөг. Хэт идэвхтэй гэж хэлж болно. Түүнээс болдог уу, эсвэл нөхдүүд аюулгүй байдлыг умартдаг уу - хөлөө хугалсан хүн олон таардаг. Том бага, хөгшин залуу, эр эм - хамаагүй, хөл нь гипстэй л тууж харагддаг.
South bank. Cactus Republic - In Tequila We Trust. Чинжүү атгасан гартай лого нь гоё.
Roma park шиг санаж байна. Паркад мод ургамалын мэдээллийн самбар байрлуулах нь энгийн үзэгдэл.
DFO буюу Direct Factory Outlet дэлгүүр. Too busy for your bullshit.
Sunshine Coast. Стикэр бэлдээд нааж явсан байгаа юм. Гудамжны урлаг (street art) ер нь хөгжсөн газар шиг санагддаг. Тухайлбал цахилгааны щитыг бол цаанаас нь үүрэг өгсөн мэт будаж чимэглэсэн байдаг.
West End. Хальт харах юм бол зүгээр нэг граффити шиг. Гэхдээ жаахан төвлөрч харвал өөдгүй дүрс нуугдсан нь илэрнэ.
Анхаарал татсан хэлбэртэй тоор. Жимс ургацын үеэрээ сайн хямдардаг. Намайг ирэх үед мандарин, гүзээлзгэнэ хямд байсан, дараа нь банан хямдарсан, одоо киви, тоор хямд байна. Манго бас хямдарч эхэлсэн. Ер нь жимс харьцангуй хямд, алим төмснөөс хямд байх нь ч бий.
West end. Барилгын лифтэнд хамгаалалтын цаана шил байгааг бичгээр анхааруулдаг.
Барилгачид мэдээжийн хэрэг бичгийг зүгээр байлгадаггүй.

Шинэ жилийн уур амьсгал

FB-д хүмүүс шинэ жилд оролцсон зураг хөргөө нийтлээд эхэлж (нөгөө нэг гол сэдэв - дэлхийн миссд оролцож буй монгол бүсгүй). Энд халуун зун байгаа болохоор ямарч шинэ жилийн уур амьсгал надад лав мэдрэгдэхгүй байна. Өчигдөр Queensland-ын монголчууд ёолкоо хийсэн байх ёстой, би Sunshine coast-д амарч явсан болохоор оролцоогүй. Хүн амьтан төдийлөн их танихгүйг ч хэлэх үү, наргиж цэнгэх хүсэл бага байгааг ч хэлэх үү, оролцох гэж тэмүүлсэнгүй л дэ үнэндээ. Харин хүүхдүүд гэр орондоо бага багаар шинэ жилийн уур амьсгал оруулах гэж оролдож байх шиг.
Хаалга гадна талаасаа:
Дотроосоо:
Тавиур:
Дээрх хоёр уран бүтээл йогуртын сав юм билээ. Ер нь гэрт энд тэнд янз бүрийн л юм гарч ирдэг. Тухайлбал шүршүүрт ороод толь ууранд цохиулах үед охидуудын хийсэн ажил тодорч гарч ирэв:
Эсвэл мах гэсгээхээр гаргасан - эргээд харсан - мах инээж байх жишээний: