31 August 2014

BW

Жамбаа баатарын хөшөө

2014.07.20-ны өдөр. Баянхонгор хот. Тамгын газрын урд, төв талбайд Жамбаа баатарын хөшөө бий.
Би сая баатарын тухай баримтат кино оллоо: https://www.youtube.com/watch?v=uxWjgwks8lE
Үнэн худал нь мэдэгдэхгүй нэг ам дамжсан түүх бий: Жамбаа баатар хүндрээд сууж байтал гэнэт 2 япон цэрэг гараад ирж. Мань эр барьц алдалгүй бараг өмдөө ч татахгүй шууд гардан тулаанд орж тэр 2-ыг нухчихсан гэдэг.

Демотиватор

1 кг

1934 он. Гран-при уралдааны дүрмээр машины жин 750 кг давах ёсгүй байв. Үүнд шатахуун, ус, масло болон дугуйн жинг тооцдоггүй байж. 
Гарааны өмнөх өдөр Нюрбургрингэд шинэ будаг лак-аа гялтгануулсан Mercedes-Benz W25-ыг жигнэхэд 751 кг-ыг заав. Багийнхан сандралдав. Хэнч юу хийх ёстойг мэдэхгүй байв - ямар "илүү" деталь тайлж авалтай биш. Нэг нь: "Бид муухай хульхидууллаа да... Ядаж байхад ямар гоё будлаа да" гэхэд дарга нь "Лак! Лак л биднийг аварч чадна!" гэж уулга алдаж. 
Шөнөжин механикууд машины лак болгон будгийг арилгажээ. Кузов үйлдвэрээс ямар гарсан, тийм төрхөнд оров. ө.х. хөнгөн цагааны өнгө буюу мөнгөлөг болжээ. Жигнэсэн - яг 750 кг. Ингэж будаг лак-аа хуулуулсан хөнгөн цагаан машинаас үүдэж Mercedes-Benz баг "Мөнгөн сум" нэр авсан түүхтэй.

Зэр зэвсэг, хэрэгслийн хувьсал

Английн үе үеийн цэргүүд ямар хангамжтай байсныг сонирхоцгооё.
1066 он.
1244 оны загалмайтан.
1415. Харваач. Цагаан дээр улаан загалмай буюу английн туг гараад ирж.
1485. Йоркийн дайчин. Улаан өмсгөл энэ үед эргэлтэнд нэгэнт орсон байж.
1645. Мушкетер.
1709 оны байлдагч.
1815. Капрал.
1916. Байлдагч.
1944. Бага капрал.
2014. Байлдагч. Бүгдийг нь харах бололцоо олгох үүднээс томоор орууллаа.

30 August 2014

Урамшуулал ба шийтгэл

Та нар мэдэх үү үгүй юу: нохой сургах үндсэн зарчмуудын нэг нь - шийтгэл гарцаагүй, шагнал яаж ч мэдэх. ө.х. нохой буруу зүйл хийсэн л бол гарцаагүй шийтгүүлнэ. Харин сайн байсан бол шагнагдаж ч мэдэх, зүгээр анзаарагдахгүй орхигдож ч мэдэх.
Ер нь ямар үед шагнаж, яасан үед шийтгэх вэ гэдэг их сонин.
Стогольмд нэг хурд хэмжигч радар байдаг гэж байгаа. Тэрбээр хурд хэтрүүлсэн жолооч нарыг торгох биш хурдны хязгаарыг зөрчөөгүй жолооч нарыг санамсаргүй байдлаар сонгож шагнадаг байна. Сугалаа шиг гэсэн үг. Мөнгө мэдээж өөр радарууд дээр торгууль төлсөн жолооч нараас гардаг. Яг дээрх нохой сургах аргачлалын модель байгаа юм л да.
Урамшуулал чухал зүйл. Хэн нэгэнд хэрэгтэй үед нь урам өгөхгүй бол тэрхүү хүн "унтардаг". Хүүхдийн урамыг бол байнга сэргээж байх хэрэгтэй. Шийтгэхдээ ч зөв шийтгэхийг хичээ. "Чи муу хүүхэд", "Чи ингэхгүй бол би тэгэхгүй" г.м. зүйл байж болохгүй. Хүүхдийг бүхэлд нь буруутгах биш зөвхөн тухайн үед хийсэн буруу үйлдэлд нь буруутгах хэрэгтэй. Мөн ямар нэг зүйлээр барьцаалах гэж оролдох нь их буруу гэж байгаа. Болж өгвөл Ю.Б.Гиппенрейтер автортой «Общаться с ребенком. Как?» номыг нэг завандаа уншчихаарай. Илүүдэхгүй.

Зам зуур

Мөнгөлөг машин. Бас алтадсан хувилбар ч байдаг. Эзэндээ таалагддаг болоод л ингэж өнгөлдөг байх. Хэдийгээр "лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү" боловч надад яагаад ч юм эрэмдэг санагддаг. Машин ёлка-ны тоглоом биш шүү дэ.
Хүүхнүүд машинаа чимэх дуртай байдаг. Хөөрхөн хувилбарууд бас хааяа таарна.
Хаа хамаагүй наалт машин дээрээ байршуулах нь бас элбэг үзэгдэл. Данзка, аминь...
Хас тэмдэг бол зам дээр жинхэнэ эрчээ авсан бэлгэдэл. Соёмбоос дутахгүй.
Хаяг самбар, лого, суудлын бүрээс - хаана л бол хаана.
Скоч биш цахилгааны лентээр засвар хийж. Яахвээ, прогресс шүү, хэ-хэ.
Нүүдэлчидэд нэг сайхан чанар цусанд нь байх шиг. Ямарч үед байгаа нөхцөл байдалд тохируулж ачаа бараагаа баглаж бэхлээд, тээвэрлэж чаддаг. 5 ханатай гэр, ганц муу эксель л байна уу? Асуудалгүй, нүүж л орхино.  
Автобусанд. "Залуу хүн ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь гутамшиг" гэж тэр 5-ын тооны доор бичиж. Оюутан "Би эрдэм ном сурах гэж явна, гэхдээ мөнгө алга. Энэ гутамшиг биш" гэж хэлэх эрхтэй боллоо, хэ-хэ.
Энэ жил шумуул овоо их байваа? Машины сэнснээс байсхийгээд л цус сорогчийн хатаамал үлээгдээд гараад ирэх юм.

29 August 2014

7 Smartphone Photography Tips & Tricks


Үнэлэмж

Хүний цусны бүлэг, төрсөн жил, орд хэнд ч хамаагүй. Могой жилийн матрын ордод төрсөн хөөрхөн бүсгүй байж л таараа. Харш жилтэй хүмүүс гэж байхгүй. Энэ бүхэнд онцгой ач холбогдол өгч болохгүй. Хамаагүй амар болно, өөрт чинь. Толгойгоо есөн шидийн балай бодлоос ангижруулах хэрэгтэй.
Яс үндэс мөн адил. Цөөхүүлэхнээ байж талцаад яахвээ дэ? Буриад, баяд, дөрвөд, торгууд, захчин, дархад, барга, хотон г.м. цөм монголчууд. Хүний хувийн шинж чанарыг л дүгнэх нь зөв, түүнээс биш аль уулын бэлд, ямар нуурын хөвөөнд мэндэлсэн нь падгүй. Хогийн халх байхад хоншоортой казах байдаг л хорвоо. Үндэстэн ястан болгон өөрийн менталитет-тэй, үзэл бодол, зан ааш нь онцлогтой. Шашин өөр, үүсэл гарал нь бас ондоо (түрэг угсаа) болохоор казахууд бусдаас ялгарах нь бий. Гэвч энэ бол төдийлөн чухал асуудал биш.
Улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг ч гэсэн хэнд хүртээлтэй юм? Аль аль намд сайн нь ч бий, арчаагүй нь ч байгаа. Бүх зүйл харьцангуй. Гэрэл байгаа цагт сүүдэр орших л болно.
Тиймээс хүний хувийн шинж чанарыг нь л үнэлэх хэрэгтэй. Миний бодлоор хүн шударга, энэрэнгүй, зөв бодолтой байхад хангалттай. Ажлын хувьд бол гурилддаггүй байхад л болоо. Энд ур чадвар гэдэг зүйлийг тооцохгүй бол болохгүй. Өдөр шөнөгүй суугаад байдаг, үс нь бууралтаж, шүд нь суларч унатал ажиллах боловч үр дүн харагдахгүй бол хэцүү. Сайн хүн, халамжит эцэг, хамт олны амь, хөөрхөн царай - ажил дээр энэ хэнд ч хамаагүй. Ганц үнэлэмж - ажлын үр дүн.
Насыг авч үзье. Ухаантай буурлууд байхад тавьтаргүй өвгөд ч таардаг. Түүнтэй адил ухаантай залуу байхад юу ч мэдэхгүй нус том баахыг аль тэр гэхэв. Олон жил ажилласан - тэр хэнд хамаатай юм? Олон жил ажилласан гэдэг нь жаахан илүү туршлагатайг л илтгэнэ, түүнээс биш сайн ажиллахын баталгаа биш. Нэг дебилийн 3 жил ухантаж буй зүйлийг дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн хүүхэд хагас жилийн дотор хийж болно. 
Солигдошгүй, орлуулагдашгүй, дархан эрхтэй, хамгийн сайн гэх боловсон хүчин байхгүй. Бүгд орлуулагдна. Ажил түр доголдно, гэхдээ цааш хэвийн голдиролдоо ороод л явдаг. Чи сайн байж болно, чамаас сайн нь бас байдаг юм шүү гэдгийг мартаж болохгүй.

HB!

Өнөөдөр миний найзуудын хамгийн ахмадых нь төрсөн өдөр байгаа юм. Ингээд Г ахдаа урт удаан наслаарай гэж ерөөгөөд, нөгөө талаас 2018 он ойртсоор байна шүү гэж сануулъя, хэ-хэ.
Би дээр ажлын календариуд устгаж байхдаа (холбогдох постууд: нэг, хоёр) хэдэн гар зураг олсон юм. Г ах болон Ж-г тухайн үед шоглож зурж. Зарим нэг үзэл сурталд нийцэхгүйг нь энд дэлгээд яахав, төрсөн өдөр нь юм байна да, мэйлээр нь илгээчихье. Гэм хор багатай нь энэ:
Арай ондоо дүрслэлтэй нь ч бас байна.
Төгсгөлд нь: хөөрөг чинь манайд байна лэ. Бэлэг болгоод үлдээсэн гэж ойлгох уу? 

Joywave - AM


28 August 2014

Dripped


Цитаты

Конечно, никакого евангельского Христа не существовало. Был какой-то еврейский фанатик, вообразивший себя Мессией. Таких приканчивают повсеместно, во все времена. Мне и самому доводилось их расстреливать.
/Наполеон/

Телевидение никогда не будет формой искусства, потому что оно потакает ожиданиям зрителей.
/Михаэль Ханеке/

Минимализм заключается не в отсутствии чего-то. Это просто идеальное количество чего-то.
/Николаc Берроуз/

Патриоты всегда говорят о смерти за свою страну, и никогда – об убийстве за свою страну.
/Бертран Рассел/

Если вы хотите сделать что-то великое в один прекрасный день, помните: один прекрасный день — это сегодня.
/Джордж Лукас/

Девочки быстрее учатся чувствовать, чем мальчики – мыслить.
/Вольтер/

Современный человек – это реалист, придумавший отдельное слово для каждого типа автомобиля, но лишь одно слово «любовь», чтобы выразить самые разнообразные душевные переживания.
/Эрих Фромм/

Писательство – это просто управляемое сновидение.
/Борхес/

Если бы мы так отчаянно не старались быть счастливыми, мы могли получать от жизни гораздо больше удовольствия.
/Эдит Уортон /

Только неверующих шокирует богохульство; богохульство — признак веры.
/Томас Стернс Элиот/

90-д оны Москва

Жаахан гэрэл гэгээгүй зурагнууд байна.
Тэглээ гээд яах ч билээ, байгаа зүйл байгаагаараа л гарч.
Макдональдсруу ингэж очерлодог байсан нь үнэн.
"Мы строим коммунизм"-ын дор "А мы строим новую россию" гэж.
Хүмүүс байгаа бүхнээ гар дээрээс зарж байв.
Ленин түүний онол ийм байдлаар төгсөнө гэж хар дарсан зүүдэндээ ч төсөөлөөгүй байхдаа.
Новый Арбат, Октябрь кинотеатр байх чинь. Яг ард нь манай элчин бий.
Хэцүү байж дэ...

27 August 2014

Крымын дайны зурагнууд

Крымын дайн аль 1853-1856 онд явагдсан хэдийч англичууд сайн баримтжуулж үлдсэн байдаг. Фото зураг, цэрэг офицеруудын захидал, тэмдэглэл, гар зураг г.м. Бараг 150 гаруй жилийн өмнө цэргийн сурвалжлагч тусдаа морин тэрэг хөлөглөөд явдаг байж шүү дэ.
Шотландууд.
44-р хорооны капрал Куртенэ. Тулалдаанд шархадсан тэрбээр хожим нь хатан хаан Викторияд бараалхасан түүхтэй. Энгийн цэргүүдийн нэр ус, цол хэргэм - бүгд тодорхой байдаг нь хүмүүсээ үнэлдгийн шинж.
Франц цэргүүд.
Эзэн хааны ариллерийн түрүүч Уильям Рупель. Түүхийг ингэж л хадгалж үлдэх хэрэгтэй.
95-р хорооны капрал Джеймс Тинн. Дурсгалтай биз дэ, энэ миний элэнц өвөө гээд ийм зураг гаргаад ирэх.
8-р гусарын хорооны албан хаагчид.
Шотландын мэргэн буучид. Малгай, өмд нь шотланд гэдгийг бүрэн илтгэнэ.