29 June 2013

Эцгийн хайр

Аав нь хүүхдээ өөртэйгөө адилхан байлгахыг боддог.
Багаас нь янз бүрийн зүйл мэдүүлэхийг хүсдэг.
Анхаарал, хайр халамжаар дутаахгүйг хичээдэг.
Спортод элэгтэй болход нь нөлөөлдөг.
Хаашаа ч явсан цуг авч явдаг.
Мотоцикл, дугуйгаар зорчиход хүүхдүүд нь баярлана гэж бат итгэдэг.
Үгүйдээ боломж олдох л юм бол тэргэн дээр түрдэг.
Компьютер дээр цуг сууж тоглодог.
Амьтан хайрлахыг зааж өгдөг.
Хүүхэдтэйгээ цуг зугаацаж наадахаас буцдаггүй.
Тэгээд охин үрээ хүнд өгөхдөө жаахан харамсдаг.

PrintScreens

Дэлгэц хадгалсан хэдэн зураг.
UPD 2013.06.30 11:33
Сая Univision-рүү утасдаж 6-р сард багтаж орно гэсэн үйлчилгээг нь лавлав. 6 сар нь 7 сар болсон байнаа гэдэг хариулт оператор бүсгүй өгч байна. Боогий, чи надад 2 долоо хоногийн дараа сүлжээ орох юм байна гэж нодинон жил хэлж байснаа санаж байна уу?

2013.06.29 22:56
Бухын доодохыг харж үнэг турж үхнэ. Би Univision-ийг хүлээсээр жил хагасын нүүр үзэж байна. SkyMedia байсан ч надад үнэндээ хамаа алга. Гол нь боломжийн кабель, интернэт гэртээ ашигламаар байна шүү дэ. Хамгийн сүүлд ийм SMS ирсэн. Тэгээд одоо болтол таг.
Гэхдээ сүүлийн 2 өдөрт залгасан ч байж мэднэ зайлуул. Миний дугаар хаагдсан байлаа. Төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр. Анхааруулга олон өдрийн өмнө ирж байсан, харамсалтай нь би таг мартаж орхиж. Нэг мэдсэн - утас таг. Яг сарын сүүлчээр мөнгөгүй байхад шүү, 3,14z. Хэн л залгав гэж дэ, залгасан хүмүүсийн дугаар 450-д хадгалагдаж л байг гэж бодоод тэр чигт нь хаясан. Тэгээд өнөөдөр төлбөрөө хийсэн чинь 450-с нэг ч SMS ирсэнгүй. Блоклогдсон дугаарын хувьд бүх үйлчилгээ хаагддаг юм байна. Ерөнхийд нь авч үзвэл: гарсан төлбөрийн хэмжээ барьцаанд буй мөнгөн дүнгээс даваагүй тохиолдолд дугаар хаах нь буруу. Магнайд дамжуулаарай.
Сурталчилгаа SMS-үүдийн гарчиг, текст улам боловсронгуй болсоор.
Элбэгдоржийн штаб сонгуулийн өмнө ийм мессеж илгээсэн.
Харин энэ Бат-Эрдэнийх. Байраа сольчихсон гэмээр. Элбэгдорж л ийм уран цэцэн, уянгалсан зүйл ярьдаг да уг нь.
Төгсгөлд нь компьютерийн дэлгэц. ХХБ ebank.mn гэсэн шинэ сайт ашиглалтанд оруулж. Бүх мэдээлэл нэг дор. Миний зээлийн график хүртэл уягдсан байна лэ. Сууж байгаад л зээлийн хүсэлт гаргах, хадгаламж нээлгэх боломжтой болсон юм уу да гэж ойлгосон. Ганц заваарсан зүйл нь - нууц үг солих. Хэд хэд үзэж байж учрыг нь олсон. Мөн бүртгэлийн хуудсандаа "Ригестр" гэдэг шинэ үг бахархалтай нь аргагүй байрлуулж.

VW Genuine Parts

Сонингийн хуудаснаа

Өнөөдөр сонинг эргүүлж үзэцгээе.
Орчуулсан мэдээгээ хянаж үздэггүй нь илт. Сэтгүүлчид нь, дагаад редактор нөхдүүд ажлаа сайхан гурилддаг нь тодорхой. Жилд 2,5 сая фунтын гэрээтэй Тони Блейр 20 саяар онгоц түрээслэн АНУ-ыг зорьдог гэж бичиж. 8 жилийн хөдөлмөрийн хөлсөөр ганц нислэг хийх үү? Ийм дүнгээр Нью-Йорк байтуугай сансарлуу ниснэ.
Е үсэг гээгдэж.
Энэ тохиолдолд зарлал өгсөн байгууллагын хайнга ажиллагаа харагдаж байна. Линк-ийг шивж оруулах гэж сонирхосон этгээд зовох нь тодорхой.
Шинэ үг: төсөлдаа.
Байгаль орчны байцаагчидын тухай нийтлэл. Үйлдвэрээс бохир усны дээж авч буй байдлыг харуулсан фото. Байцаагчид юуч хийхгүй кармандаа гараа хийж зогсоод, үйлдвэрийнхэн өөрсдөө дээж савлаж буйг харж болно. Үнэнг харуулж буй нь сайшаалтай.
"Баяжих зууч" гэдэг газрын логон дээр наймаалжийн тэмтрүүл шиг мөчтэй мутант дүрслэгдэж.

Молодая Гвардия

А.А.Фадеевын "Залуу гварди" зохиолыг 10 жилд сурч байхдаа уншсан.
Эвгүй зохиол. Гэхдээ Фадеев уншигчидыг өрөвдөж бас зөөлрүүлсэн нь энэ шүү. Бодит түүх хавьгүй эмгэнэлтэй бөгөөд аймшигтай.
Ульяна Громовагийн сүүлчийн захидал:
Ихэнх нь 20 нас ч хүрээгүй (16-22 насны) залуучуудыг тамлаж байцаагаад цаазалсан, уурхайн цооногруу амьдаар нь хаясан түүхийг уншиж болно: http://sadalskij.livejournal.com/1282626.html