30 June 2012

Браво - Этот город

Poets of the Fall - Cradled in Love

Сергей Борисов

Сайт: http://www.sergeiborisov.com/
Борис Гребенщиков, 1995
Михаил Боярский, 1982Эдуард Лимонов, 1994Ингеборга Дапкунайте, 2000Георгий Гурьянов и Борис Гребенщиков, 1987Гарик Сукачев, 1994Жанна Агуарова, 1987Виктор Цой, 1987

Reel 2012

Максим Жестковын бүтээл. 3D загварчлалыг муугуй эзэмшиж.

Reel 2012 / Maxim Zhestkov from Maxim Zhestkov on Vimeo.


Номын сангийн нэмэгдэл

Орос орны ганц гоё зүйл нь - ном. Ном нь хямд, сонголт өргөн, алхам бүрт номын худалдаа.
Би өөртөө Эдуард Лимоновын 2 ном худалдаж авлаа. Нэгийг нь өчигдөрөөс уншиж эхэлсэн.
Мөн гал тогооны гоё ном авсан. Гүрж, армян, итали г.м. олон улс үндэстний хоолны номноос үүнийг сонгосон. Учир нь: хоолны орц нь манайд хялбар олдохоор юм. Одоо бол шорлого барбекю хийхдээ нухацтай үзнэ.Хүүд болохроор оригамигийн нэвтэрхий толь авчирсан. 3 хэмжээст хэцүү дүрс хийж эхэлнээ.

29 June 2012

Сонгууль

UPD 2012.06.29 22:00
Монголдоо ирээд сурталчилгаанууд сонирхолоо. Сонгодог бүтээл энэ л байна:


Хүний байранд сайхан амьдарцгаая гэсэн сүүлчийн өгүүлбэр элэг гөшөөх шахлаа.

Сонгууль - 2012 2012.06.28 10:00
Өглөө Москвад орж ирлээ. Буудлын ачаа хадгалалтаас чемоданаа авах санаатай сууж байна. Буудлын free wi-fi-гийн буяныг эдэлж байна гэхүү дэ. Орой онгоцонд сууж маргааш өглөө УБ-т газардна. Тиймээс сонгууль өгөхгүй нь тодорхой. Тэгсэн хэдий ч миний үзэл бодол 4 жилийн өмнөхөөс огт өөрчлөгдөөгүй: Выборы! Выборы! Кандидаты - 3,14доры!


Сонгууль - 2008 2008.10.12 08:45
Орон нутгийн сонгууль өнөөдөр явагдаж байгаа билээ. Энэхүү үйл явдалд зориулж Ska чиглэлээр дуулдаг, дуулиант "группировка Ленинград"-ын гоцлол дуучин Сергей Шнуров буюу энгийнээр Шнурын "Выборы" дууг нийтэлж байна. Гоё дуу байгаа, үгийг нь анхааралтай сонсох хэрэгтэй ;-)

28 June 2012

3 газраар орсон

Уржигдар төлөвлөж байсан ёсоор өчигдөр улаа эргэтэл явлаа. Зүгээр аль таарсан зургийг л хуулж орхилоо.
Исаакиевский собор.
Котельная Камчатка.
Крейсер Аврора.

27 June 2012

Эрмитаж. Зимний дворец

Урд шөнө нь хожуу хэвстэн тул өглөө нь орой сэрсэн. Тухайн өдрийн төлөвлөгөө Эрмитаж байв.Дворцовая площадь, Александровская колонна.Зимний дээр 11 дөхүүлээд иртэл уртаас урт дараалал угтсан. Цаг орчим зогсож байж оров.Үзэж барагдахгүй юм билээ. Зөвхөн Зимний дворец нь шүү дэ. Цаана нь Эрмитажын 3-4 байшин үлдсэн, үүгээр орхихоос. 6 цаг зогсолтгүй явж 400 зураг дарсан. Сүүлдээ аппаратын цэнэг дууссан. Музейд монголчуудтайгаа тааралдсан. Манайхан хаа сайгүй байх юм да, хэ-хэ. Жишээ болгож нэг зураг хууллаа: Малевичийн "Чёрный квадрат"-ын хувилбар. Маргаашийн төлөвлөгөө - Исаакиевский собор, Аврора, Камчатка. 12:00-с буудлын өрөө чөлөөлөх ёстой. Ачаагаа үлдээгээд гарна. Орой буцах галт тэрэг 23:00-с гэхээр гудамжаар бараг 12 цаг гэр хийх нь дэ. Буудлаас дайрч ачаагаа аваад Московский вокзал орно. Өглөө нь Москва-д Ленинградский вокзал дээр буугаад бас Измайлово зочид буудлаар орж орхисон нэг чемоданаа олж авна. Тэгээд бас л өдөржин тэнэж байгаад оройдоо Шереметьево орох байх. Үнэгүй Wi-Fi олдохгүй бол одоо нэт-д орох нь юу л бол. Тиймээс түр холбоо тасарлаа уншигчиддаа, сайн сууцгааж байгаарай, пшшш... пшш... ш...

Glasvegas - Daddy's gone

26 June 2012

Цагаан шөнө

Ленинградын цагаан шөнө гэдэг үзэгдэл энд болж байна. Орой 11 өнгөрч байхад өдөр шиг.Шөнөдөө харанхуй биш бүдэг гэгээтэй. Үүр цайж буй мэт.Жуулчид болон хотын иргэд гудамжинд гарах нь элбэг. Шөнийн 2 цаг болж байхад Нева мөрний эрэг (набережная) битүү хүн.Тэнгэр бүрхэхээр яахав харанхуйлна.Урд шөнө 12 өнгөрөөж гараад гүүр салах процессыг үзчихээд 2 өнгөрөөж орж ирсэн.

25 June 2012

Аялагчидад зөвлөмж 4

Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав. Энэ удаа 2 зөвөлгөө өгье.
Нэг: буудал интернэт ашиглаж хэрхэн найдвартай
, эрсдэлгүй захиалах вэ. booking.com гэдэг гоё сайт бий (ондоо сайт байсан ч болно). Улс, хотоо сонгоод, хэдэн одтой, ямар төлбөртэй буудал хайж буйгаа оруулж тодорхой тооны буудлуудын жагсаалттай ажиллана. Хаягийг нь google maps дээр оруулж байршилыг нь харж харьцуулалт хийнэ (internet бий эсэх, өглөөний цай төлбөрт орсон байна уу г.м). Орост байгаа болохоор би вокзалаас буудал хүрэх замаа yandex maps дээр оруулж аваад зургийн аппарат дээр хадгалж орхисон. Үндсэндээ гар утас, iPad, laptop, өөр юу байдаг юм, үзэг цаас ч хамаагүй ашиглаж болно.Мөн захиалгын сайтаас зочид буудлын сайтруу дамжиж өрөөний зургийг харах нь зөв байх. Ингээд online-аар захиалга хийхэд credit card-ны хэрэг гардаг. Энэ үед бяцхан заль хэрэгтэй. Картны дугаар шалгах функц нь олон улсынх уу дотоодын карт уу, дансан дахь үлдэгдэл г.м. мэдээллийг шалгаж чаддаггүй. Тиймээс хугацаа нь дуусаагүй, дансан дахь үлдэгдэл бага, мөнгө бараг ордоггүй картын дугаараа зоригтой хэрэглэж болно. Би УБ-аас Москва-д буудал захиалахдаа хүний хөгжлийн 20 мянгаас өөр мөнгө ордоггүй Хадгаламжийн банкны картаа ostrovok.ru сайт дээр ашигласан. Картын дугаар, дуусах хугацаа, ард нь байдаг 3 оронтой тоо л хэрэг болно. Москва-гаас Питер-т буудал захиалахдаа мөн л энэ картыг booking.com дээр ашигласан. Хариу мэйлээр ирэх ёстой.Давуу тал: захиалсан буудалд буухаа болилоо гэхэд данснаас чинь мөнгө татагдахгүй, татагдсан ч шалихгүй.
Яг одоо гадаа бороо орж байна. Би Литейный дээр буусан.
5 алхмын зайнд Невский проспект.Хоёр: чемодан баглах. Хувцас чемоданд чихэхэд бас учир бий. Аль болох эвхэлгүй хийх хэрэгтэй. Хуульж рулон болгох юм уу бүхлээр нь дэвсэх маятай хийвэл чемоданы зай хэмнэгднэ.

Surface by Microsoft

Намайг гадуур тэнэж буй хооронд Microsoft шинэ планшетник танилцуулж.

Питер-ээс мэнд

Өчигдөр орой Москвагаас 21:00-д галт тэргэнд сууж өглөө 06:45-д Санкт-Петербург буусан. Буудлын өрөө 2 цагаас сулрах байсан тул ачаагаа оруулж тавиад буцаж гарсан. Түрүүхэн Петропавловская крепость үзчихээд орж ирлээ.Гоё хот байна. Анхны харцаар дурлана гэдэг шиг. Архитектур нь үнэндээ үзэсгэлэнтэй юм.
Зургийн аппаратын цэнэг хэдхэн цагийн дотор дуссан. Зөвхөн өнөө өглөө 360 орчим зураг, бичлэг хийж. Одоо эргээд гарлаа, шөнө ядраад унаад өгөхгүй бол зурагнаас нийтэлнээ.

24 June 2012

Тасалбарууд

Өчигдөр шөнө 3 өнгөрөөж унтсан чинь өглөө 10 дөхүүлж сэрсэн. Босоод шууд Ленинградский вокзал орж Санкт-Петербург орох билет бичүүлэв.Дараа нь Политехнический музей үзсэн. Сайхан музей байна.Улмаар орос улсад анимаци үүсэж хөгжсөний 100 жилийн ойн болон Татарскийн үзэсгэлэнгүүдийг сонирхов. Харамсалтай нь Планетарий орж чадсангүй. Ядардаг болж, хөгширсөн юм байлгүй.

23 June 2012

Ganzoring

Ёох. Өнөөдөр курс дуусаж санаа амарлаа. Өглөө оройдоо бүгчим метронд яв гэж хараамаар байна энд. Гяхдээ бас яахвээ, бодсоноос хулмас бага үнэртэж байна лэ, хэ-хэ.
Курс болсон хойно, төгсөөд сертификат олгосон. Би анзаараачгүй, аваад л цүнхэлчихсэн. Ямар хананд өлгөх биш, очоод ширээний шургуулганд л хэвтэх эд. Мэдээж эргээд байгууллагадаа сургалтаа тайлагнахад хичээл таслалгүй суусныг батлах баримт мөн л дө.
Буудалдаа ирээд Энхээтэй бие биенийхээ сертификатыг солилцож үзэцгээсэн чинь мань эр саваад уначихав. Нэрийг чинь алдаатай биччихсэн байна гэхээр нь харсан чинь... Ganzoring.

22 June 2012

Харламов, Батрутдинов - Футбол

UPD 2012.06.22 23:55
Өнөөдөр дайн эхэлсэн өдөр байдаг. Герман Грекийн тоглолт хүлээгээд буудалдаа сууж байдаг. Пост нийтлэгдсэн цаг УБ-ынх.
Дээр нийтлэгдэж байсан Comedy club-ын номерийг татаад авчирсан чинь линк нь алагдаж. Нэт-ээс хайгаад ганц газраас л оллоо. Харамсалтай нь блогруу орж ирэхгүйн.
Тиймээс линк өгье: http://fullcomedy.ru/view/16

2009.07.23 13:22

Старый Арбат

2012.06.20
Хуучин Арбатад өөрчлөгдсөн юм алга.
Жуулчидыг тэнэг зүйлээр татах гэсэн оролдлого тасрахгүй.Троллейбус, трамвайн сэгийг кафе болгож ашиглах нь олширсон байна.
Тэр булан дахь шар зүйл нөгөө хана. Цааш 20 орчим метр л урт байх. Арбатын ганц гоё үзэгдэл - гудамжны хөгжимчид. Бит-бокс хүртэл таарсан.

21 June 2012

Цой 50

UPD 2012.06.22 19:00
Амалсан ёсоор Браво хамтлагийн Кино-гийн дууны бичлэгийг upload хийлээ.

UPD 2012.06.22 08:30
Доорх мэдээ аль дээр (2-3 сарын өмнө) автоматаар нийтлэгдэхээр тохируулагдсан байсан. Харин энэ 20-ны оройны фото. Кривоарбатский переулок, стена Цоя.
Уг нь энүүгээр 21-нд орж үзье гэж бодож байсан боловч Бравогийн концерттой давхацаад чадсангүй. Уламжлал ёсоор гэрэл гэгээгүй бомж болон гопота ангилалын улс цөөнгүй таарав.
Өчигдөр орой 12 өнгөрөөж буудалд орж ирээд нам. Концерт гоё болж өнгөрөв. Хэдийгээр фото, видео хориглодог хэдийч блогийн редакци зүгээр байгаагүй. Буудлын сүлжээ гажигтаад байна, видео youtube-руу хуулагдсангүй. Орой ирж байгаад бичлэгээс үзүүлнээ. Цойн 50 жилийн ой гээд дуунаас нь дуулна лэ, Хавтан Ленс хоёр.

2012.06.21 10:12

Витя Цой өнөөдөр 50 нас хүрэх байв.10 жилд интернэт байсан биш, кассет сонсож байгаад л дууных нь үгийг биччихдэг байсан.

Улаан талбай хавиар

Өнөөдөр хичээлээ тараад хотын төвөөр жаал зугаалав.
Улаан талбайн ойролцоо есөн шидийн улс жуулчидыг баясгангаа шулна.
Талбай дээр шогийн гэмээр декорациуд хийгдэж. Амьхандаа барилгын ажлаа далдаж буй юм байлгүй.Төгсөгчидөд зориулсан тайз босгож.Жуулчид янз бүрийн байрлалаар зурагаа авхуулна.Төгсгөлд нь Александровский сад. Мэдээж Маркс, Энгельс оройд залаастай.

У станции метро Арбатская

Өнөөдөр оройны видео. Арбатская метроны буудлын үүдэнд сайн дурын уран сайханчид ДДТ дуулж, ард олон баясаж буй байдал. Ер нь л хүнд талдаа.

20 June 2012

Camera test

Realtime photo ангилалын зураг. Зочид буудлыг цонхоор харвал:Уулзварын цаад буланг оptic zoom хийвэл:Digital zoom нэмэхлээр:Зэрлэг капитализмруу нэгэнт гүйцэт шилжсэн бололтой. 8 дөхөж байна, 9 гээд гарлаа.