31 January 2012

Сайн мэдээ

Дан бүтэхгүй зүйл нийтэлнэ гэж юу байхав. Гэрэл гэгээтэй үзэгдлүүд мэр сэр амьдралд тохиодог л юм байна. Ажлын газрын хүнд өнгөрсөн онд Лондон явж байх үеийн фотонууд тэр чигээрээ хадгалагдаж үлдэж. Сая хуулаад авчихлаа (чад үсэрсэн 500 GB WD-ын HDD амь ороогүй шургуулганд хэвтэж байгаа).
Тэгэхлээр ойрын үед Лондонгийн музейнүүдээр зугаалж, үзмэрүүдийг нь сонирхоно до цөмөөрөө :-)
2011.06.03. British Museum.

30 January 2012

Кто расскажет небылицу

Арменфильмын бас нэг сонгодог уран бүтээл. 82 он.

Бохир дэлгэц

Миний үзэн яддаг зүйлүүдий нэг - бохирдсон дэлгэц. Ширээний болон зөөврийн компьютерийн, зурагтын, утасных байх нь огт хамаагүй. Толболтой, тостой л бол арчихаас нааш санаа амрахгүй. Үүнд нүдний шилний спирттэй жижиг салфетка янзын сайхан тохирдог.Хэн нэгэн дэргэд ирж дэлгэцрүү минь хуруугаараа чичиж, энэ тэр гэж дээгүүр нь тосон мөр татуулах мөчид "өө яадаг заваарсан гар вэ?!" гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.

Холимог хуурга

Зээг. Өнөөдөр өглөө хүйтэн ч гэж жигтэй, утаа ч тамтаггүй байв. Шөнөдөө -40С хүрч байхад гэр хорооллынхон маань нүүрсээ идэвхитэй түлж байгаа л да. Ийм орчинд юу ч болоогүй мэт ажиллаж амьдарч буй нийслэлчүүдэд хүндэтгэл илэрхийлье. Долоон голтой шүү та нар минь. Маргааш дайн болоод хятадууд химийн хорт хийн довтолгоо хийхэд бид тэсээд үлдэх хэмжээний амьсгалын системтэй болж байна. За энэ ч яахав, холимог хуургаа зооголцгоо до.
Порматлана.
Оноосон нэр: Пиво.Сайха.Super student согтуу монгол.Ажлын календарь.Зурган дээр сайн харагдахгүй байна. Шил арчигчиндаа савхин бээлий угалсан байгаа.Шивтэр.

29 January 2012

Coldplay - Charlie Brown

Expo Tattoo Venezuela 2012

Каракаст энэ сарын 26-наас 29-ний хооронд явагдсан үзэсгэлэн дээр ийм дүр төрхтэй нөхдүүд дүүрэн цуглаж.Цочив до. Ингэж нүүр царайгаа эрэмдэглэж буй хүн эрүүл бус нь тодорхой.

S-night нэвтрүүлэг. 5-р хэсэг

Дуусдаггүй нэвтрүүлгийн ээлжит хэсэг. Өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав, дөрөв.
Хаа тааралдсан газраа зарлал нийтэлдэг хүмүүсийг би ойлгодоггүй юм. Зарлал явуулах суваг хар мянга байхад шүү дэ. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг чинь энэ.
Зарим нь тоглоом шоглоомоор зар илгээнэ.Нэг үзэгч кино тасраад оронд нь шууд нэвтрүүлэг эхэлснийг ойлгоогүй сууна. ТВ9-ийн хойлог нөхдүүд sms гаргаад зогсолгүй шууд утас ажиллуулсан юм. Ганц үзэгчтэй холбогдонгуутаа шууд утсаа больсон, хэ-хэ. Халуун дулаан үг хайрлах гэсэн үзэгчид олон байв.Нэвтрүүлэг дуусах тийшээгээ хандахад редакци амь оров.Үзэгчийн хариу.

Добрая тетя доктор

Дахиад оросын арми. Погон дээр нь К (курсант) үсэг байхыг бодоход цэргийн сургууль бололтой.
Осторожно! Мат.

27 January 2012

All of Me - Jon Schmidt

II эмнэлэг

UPD 2012.01.27 08:30
2 дугаар эмнэлгийн зүг чигийн заалтууд давгүй болж ирж байна. Өнгөний кодчилол ашигладаг нь зөв шийдэл.
Цэнхэр самбар дээр явах чиглэлийг эргэлтүүдтэй, шатаар өгсөж буухтай нь дүрсэлсэн нь ч таалагдлаа.Хуучны энэ тэмдэг ярих юмгүй гоё. Яагаад гэвэл утгыг нь хөгжилтэй тайлбарлаж болно: анагаах ухаан болон эмч сувилагч нар чамд сайн сайханыг хүсч эмчилгээ хийх боловч үр дүн нь могойн хорлол байж болохыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь одоо бараг үзэгдэхээ байж дэ.
Сүүлд бүтээгдсэн тэмдүүдийг урод хэлбэрээр нь хялбархан таньж болно.Бас нэг төлөөлөгч байна: ГрандМед-ийн лого. 2011.05.03 16:41
2 дугаар эмнэлэгт эргэлтээр очив. Сонин содон зүйл ер алга.
Аврах гарцын чиглэл хаа сайгүй хадагдаж.
Хяналтын камерууд ажилладаг болж.Шилэн хаалганууд хийж.
Чонын тархи, хэл зардаг болж.
Өөр юу ч алга.

25 January 2012

Цэнэг дууслаа

Уншигчид болон зочид минь. Ойрд бичлэг оруулах завгүй ажилтай байгаа. Ядраад зүйл дууслаа. Эмнэлэг, сувилал, рашаан, бариа засал, физик эмчилгээ, лам, бөө бодогдож байна шүү.P.S: Уг нь замын тэмдгийн загвар л да. Ийм пайзыг оршуулгын чулуун дээр хадвал зүгээр ч юм уу. Цацруулагчтай, машины гэрэлд гэрэлтээд л.

24 January 2012

Холимог хуурга

Багахаан порц.
Өнөөдөр өглөөний зураг. Замын түгжрэлийг харуулах зориулалттай электрон самбар гацаж. Ямар ч үг үсэг ч алга. Эвдэрхий ноорхой, бохир, үзэмж муу, хэвийн бус ажилладаг зүйлс биднийг алхам тутамд тойрон хүрээлдэг. Үүндээ бүр дасал болчихсон, ажирахаа ч байсан.
Үйлчлүүлэхээр орж ирсэн улсаас 00-д орход нь дахин мөнгө авах үзэгдэл буруу юу? Буруу. Ер нь 00 бүх газар үнэгүй болсон хойно бид хавар шивтэр үнэртэж, амиакаар амьсгалах маань өчүүхэн багасах байх.Сангийн яамны үйлчлэгчийн багажны цүнх.Өнгөрсөн баасан гаригт Энхбаттай хоолонд орсон чинь...

23 January 2012

Чойр шөнө

Тусгайгийн дохио зангаа

Сонирхолтой л юм. 7 тоо их эвгүй тэмдэглээ дэ, америкт бол.

Амьдрал

Замын тэмдгүүд. 3-р хэсэг

Хөвсгөл аймгийн замын тэмдгүүдийн цувралын түрүүч: нэг, хоёр. Үүгээр тэмдгүүдийг дуусгах санаатай. Надаас өөр хүн бараг сонирходоггүй сэдэв болохоор уншигчид ч залхаж буй биз.
Улаан-Уулын зогсоол.
Улаан-Уулаас Ренчинлхүмбэ явах замд таарсан гүүрний даац заасан анхааруулах тэмдгүүд. Хуучин тогооны жигнүүр байсан төмөр ашигласан гэмээр юм.Нөгөөх нь "Туслах зам" тэмдгийн дунд анхаарлын тэмдэг зурахдаа гурвалжинг зөв харуулахаа мартаж.Ренчинлхүмбийн хүүхдүүд.Баянзүрх сум хэдэн зуун шонгоор гудамжаа хашиж.Арбулаг суманд "Орох хориотой!" тэмдгийг гоё шонгуудад хаддаг юм байна.Аймгийн төвийн зогсоолууд.