31 October 2011

Путин и мужик

"Ленин и печник"-ийн өнөө цагийн хувилбар. Михаил Ефремов татааж байна.

Future Proof

Эрдэнэт

Эрдэнэтийн төв зам.

Ушир. 2-р хэсэг

1-р хэсэг.
Энэ хэсэгт хүрхрээг тойрсон хад чулуу, эдгээр дээр бичигдсэн зүйлсийг нийтлэв.
Төгсгөлд нь - уламжилалт кадр.

Центрист буюу төвийг сахигч

Энэ линкээр орж улс төрийн үзэл бодлыг тодорхойлогч тест бөглөж болно (хэл нь орос):
http://slon.ru/russia/politicheskie_koordinaty-591037.xhtml?clear
Би бөглөөд үзсэн чинь төвийг баримталдаг нөхөр болж байна.
Центрист гэж хэнийг хэлэх вэ?

Айдас жихүүцэл

Хүн болгонд айдаг, жихүүцэл төрүүлдэг зүйлс бий.
Тухайлбал, миний хувьд өндрөөс болон уснаас айдаг. Багадаа зуулгаж байсан болохоор нохойноос бас айна.
Та нар юунаас айдаг вэ? Юуг бодохлоор жихүүцэж нуруу дагаж хүйт оргидог вэ?

30 October 2011

Florence + The Machine - Shake It Out

Дээр үеийн фотонууд

Сэк-ийн төрсөн өдрөөр багын хэдэн найз гэрт нь цуглав. Хуучны зурагнууд үзэж жаал баясав. Ховор ховор фото таархаар нь зургийг нь дарав. Би найз нөхдийнхөө болон өөрийн зургийг блогд тэр болгон нийтэлдэггүй, энэ удаа яахав, бүгдийг нь хуулчихлаа. Тэртэй тэргүй одоо байгаа нь зурган дээрхээс тэс ондоо, танигдахын аргагүй хөгширцгөөсөн өөрчлөгдсөн.
98 оны 3-р сарын 1. Хороолол, 47-р сургуулийн хашаа, ард нь 51-р байр байна. Зүүн гар талаас: Даашка, Сэк, би, Далай (Ёжик).
98 оны 3-р сарын 8. Би сайн санаж байна, 5-нд Булагаагийн хүү төрөөд бид 8-нд 1-р төрөх орж эхнэрт нь баяр хүргэж байсан юм. Сэк-тэй төрөхийн хашаанд хооллож байна. Тэр цааш алхаж буй нь Ёжик. Зургийг Дашка авсан бололтой.Мөн л 8-ний өдрийн фото. Их Тэнгэрийн замд. Миний анхны машин. Аппаратаа таймер дээр нь тохируулаад замын хажуугийн бетонон шон дээр тавьж.1998 оны 4-р сарын 13 гэдгийг булангаас нь мэдлээ. Чухам хаана яваа юм бүү мэд, сандаггүй ээ.Харин энэ Гүнтэд авахуулсан фото байна. Далай дарж.Арай сүүлийн үеийн зураг. 2001 оны зун байх. Энхтөрийг Ёжик, Сэк бид 3 гаргаж өгч буй байдал. Би бакь том нокиа-тай байж билээ, хувцасны цаанаас товойж. Нөхдүүдийг гэрээс нь хувцасыг нь ч солиулалгүй шууд гаргасан болохоор 2 нь тапочки-той явж байна, ха-ха.
Төгсгөлд нь - Сэкийг олоорой :-)

Аквариум - Марш Священных Коров

Гайхалтай.

Олег Тищенков. Часть 2

Түрүүч нь энд.

28 October 2011

За спорт!

5 дахь өдрийн үдшийн пост. Амралтаа зөв боловсон өнгөрүүлээрэй.

Air Jordan Melo M8

BW

Хар цагаан фотонуудын ээлжит цуглуулга.
Битлз.
Мэдээллийн дайн. Америк цэрэг ухуулах хуудас бөмбөгөнд цэнэглэж байна.Москва 80.Ильич.Английн колонист.Тайлбаргүй.

Диктант

Орос хэлэнд дараах өгүүлбэрийг цээжээр бичихдээ 2-3 алдаа хийхийг сайн үр дүн гэж үздэг:
«На дощатой террасе близ можжевельника, сидя на оттоманке, веснушчатая Агриппина Саввична исподтишка потчевала винегретом и прочими яствами коллежского асессора Филиппа Аполлинариевича под аккомпанемент виолончели и аккордеона».
Монгол болон англи хэлний ийм өгүүлбэр мэдэх хүн байна уу?

Холимог хуурга

Холимог хуурга удаж удаж бэлэн боллоо. Хүртэцгээнэ үү.
Ийм төрлийн урлагийг дэмжиж байна.
ЗЦГ. Хэрэв жолооны үнэмлэхээ гээсэн бол. Ингэхэд, ЗЦГ-ын материал хүлээж авдаг бүсгүйчүүдийн харьцаанд дэвшил гарсан байна лэ. Инээмсэглээд соёлтой боловсон үг хэллэгээр яриад л. Урд нь хар-яр хийгээд урдаг нохой шиг л байдагсан.Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны цайны газар. Bonaca болон Nes tea.Багшийн дээдийн уулзвар. Үхэшгүй мөнхийн кащей гэж Шаравааг хэлэх байх. Бага байхад минь л 1+11-д тоглож байсан, хөгширчихөөд байхад тоглосоор. 4-р хороолол, эрүүл мэндийн VII төвийн урдхан. Хүүхдийн тоглоомын талбайг Happy Tree Friends-ээр чимж.Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс. Сүх далайтал үхэр амар гэж 20-ны дотор тайлангаа тушаах гэсэн аж ахуйнуудын төлөөлөл пиг.Хайнекены давгүй сурталчилгаа.I сургууль. Тэр голд байгаа туг өлгөдөг шонгийн доороосоо 2 дахь үеийн бүслүүр гурвалжинд газрын теннисийн бөмбөгөөр сагс тоглодог байж билээ. Одоо хатуу хориглосон юм шиг байгаа юм, тоглож буй хүүхдүүд нэг ч таараагүй.Сакер.

27 October 2011

Xtreme - Te Extrano

Хөвсгөл. Ширээнүүд

08.13. Тариалан сумын Засаг даргын ширээ.08.13. Эрдэнэбулган. Засаг даргын байна уу орлогчийнх нь байна уу ширээ. Мартаж орхиж.08.14. Чандмань-Өндөр. Засаг даргын ширээ.08.15. Ренчинлхүмбэ. Засаг даргын ширээ.08.18. Баянзүрх. ЗДарга, орлогч, тамгын газрын дарга 3-ын алины өрөөг нь бас мартаж.

Хөвсгөл. Тосонцэнгэл. Жаст

2011.08.18. Буцах замд ШТС дээр түр саатаад хөдөлсөн.
Жаст-ын лого-г энд л анзаарла. Согтуу манаач зохион бүтээсэн байх гэсэн хар төрөв.
Бичиглэл монголоор хийгдэж.Тэмдэгнүүд олноороо.Хуулгаар бүтээсэн тэмдэг удаан насгүй.Төгсгөлд нь - жолоочийн фото.